Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагын хүрээнд зохион байгуулж буй "Үндэсний зөвшилцөл" арга хэмжээ эхэллээ.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд үг хэлэв. Тэрбээр “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар манай нам бусад улстөрийн намуудын санал, хүсэлтийг сонсох, зөв чигч байдлаар өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахад анхааран ажиллаж байна. Үндсэн хуульд ямар байдлаар өөрчлөлт оруулах бэ гэх асуудлын хүрээнд Зөвлөлдөх зөвлөлөөс хоёр үе шаттайгаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, ерөнхий саналыг нь УИХ-д өргөн барьсан байгаа” гэв.
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан уг санал асуулгын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод товч мэдээлэл хийж байгаа юм. Үүний дараа нээлттэй хэлэлцүүлэг өрнөх бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэлцүүлгийг хааж үг хэлэхээр төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл (1)