Сэтгүүлч Ц.Баттуяа “Дотоод алс”, “Гивлүүрт салхин”, “Таримал цэцгийн сүм” хэмээх гурван номоо энэ долоо хоногийн турш багцын үнээр худалдахаар шийджээ.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт энэхүү гурван номын баяраа “Интерном” дэлгүүрт хийсэн билээ. Түүний “Дотоод алс” ярилцлагын номын редактораар МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, яруу найрагч Д.Энхболдбаатар, сэтгүүлч Ц.Энхмаа, Ш.Даваадорж, С.Туул, Б.Будхүү нар ажиллажээ. Харин “Таримал цэцгийн сүм” өгүүллэгийн түүврийн шүүмжлэгчээр утга зохиол судлаач, зохиолч П.Батхуяг ажилласан байна.
Ц.Баттуяагийн гурав дахь ном болох “Гивлүүрт салхин” шүлгийн түүвэр нь МУСГЗ, зохиолч, нэрт сурган хүмүүжүүлэгч Ломбын Нямаа, МУБИС-ийн багш, дэд профессор С.Амартүвшин, Залуу Зохиолчдын нэгдлийн тэргүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, “Ган үзэгтэн” шагналт сэтгүүлч Б.Будхүү нарын шалгуурт тэнцсэн шүлгүүдээс бүрджээ.
Зохиогч энэ долоо хоногийн турш “Гивлүүрт салхин+Таримал цэцгийн сүм+Дотоод алс” багцыг 30 000, “Таримал цэцгийн сүм+Дотоод алс” багцыг 26 000, “Гивлүүрт салхин+Таримал цэцгийн сүм” багцыг 20 000 төгрөгөөр \хүргэлт үнэгүй\ худалдаалж байгаа аж.
Холбоо барих утас: 91399993, 97197700