Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас Н.Энхбаяр нар бүртгүүлэхээр бичиг баримтаар хүргүүлээд байсан. Гэсэн ч Н.Энхбаярыг гурван шалтгаанаар бүртгэж аваагүй билээ. Одоо МАХН хоёр хоногийн дотор нэр дэвшигчээ бүртгүүлж амжвал энэ удаагийн сонгуульд өрсөлдөх боломжтой болно.
СЕХ-ноос тавдугаар сарын 17-ны дотор Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг улсын хэмжээнд олон нийтэд мэдээлэх юм.
Сэтгэгдэл (3)