МАХН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярыг СЕХ-оо бүртгэхээс татгалзсан. Түүнийг бүртгэхээс татгалзаж дахин хэлмэгдүүллээ гэдгийг МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Шаравдорж хэллээ.
Тэрбээр "СЕХ-ны шийдвэр хуулийн дагуу гарна гэдэгт бид итгэж байсан. Гэвч СЕХ хууль зөрчсөн шийдвэр гаргаж МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэр гаргалаа. СЕХ-ноос Сонгуулийн тухай хуулийн 142.142.5 дахь хэсэг, 143.143.1 дэх хэсэг, 143.1.2, 142.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн уг шийдвэрийг гаргасан байна. Энэ тогтоол маш товчхон хэр нь тодорхой бус байна. Нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй гэдэг заалтаар энэхүү тогтоолоо гаргасан ч шаардлага хангаагүй шаардлагыг тодорхойлоогүй байна. Мөн нэр дэвшигчийн бүртгэлд заагдах баримт бичиг дутуу гэдэг заалтаар татгалзсан. Ийм ерөнхий заалтыг барьж шийдвэр гаргана гэдэг нь МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх, түүний нэр дэвшигчийг оролцуулах байх шийдвэрийг хүчээр гаргажээ гэж дүгнэхэд хүрч байна.
Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх хэлмэгдүүлэлт өмнө нь удаа дараа гарсан. Одоо ч гарсаар байна. 2012 оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаярыг боловсрол мэдлэг хангалтгүй гэдэг үндэслэлээр СЕХ-ооноос нэр дэвшүүлэхээс татгалзсан. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд хориход хорьж оролцуулаагүй. 2016 оны сонгуульд Цагдаагийн байгууллага ялтай гэдэг үндэслэлээр оруулаагүй. 2017 ерөнхийлөгчийн сонгуульд авч болохгүй, хаяж болохгүй ерөнхий заалтаар Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахаас татгалзлаа.
Улс төрчдийн захиалгаар СЕХ-ны есөн гишүүн ажиллаж байна. Тэд урьдчилаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгохоор ажиллаж байна” хэмээсэн юм.
Б.Энхжин
Сэтгэгдэл (16)