09.00 “Эм, вакцины чанарын болон эрсдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах талаар мэргэжлийн байгууллагуудын уулзалт” Контeнтал зочид буудалд болно.
10.00 Сүхбаатарын талбайд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Өдөрлөг 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Монголын анхны тусгай сургууль болох 25-р тусгай дунд сургуулийн 50 жилийн ойд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг болно.
"Ногоон Алт-Малын эрүүл мэнд" төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, ХААИС, ГЗБГЗЗГ, УЦУОСМХ, Аймаг дундын отрын бүс нутгийн захиргаа зэрэг байгууллагууд үйл ажиллагаа, дуу хоолойгоо нэгтгэн хамтран ажиллах бөгөөд бэлчээрийн Монгол орны бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн шалтгаан, бэлчээрийн доройтол, цөлжилтөөс хэрхэн сэргийлэх талаар Скай плазад зөвлөлдөнө.
11.00 Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт гарсан талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хороо танилцуулна.
14.00 "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл" семинар Чингис зочид буудлын Хаан хурлын танхимд болно.