Яг одоо “Гурвалжингийн гүүр”-нээс урагш байрлах объектэд их хэмжээний гал гарч байна. Энэ гал “NOTZ” ХХК-ийн орчмоос гарч байж болзошгүй байгаа аж. Тус үйлдвэр нь шатамгай шингэн, тосолгооны материал агуулж байсан бололтой. Өтгөн хар утаа гарч, ойр ойрхон тэсэрч байгаа аж. Галын дуудлагыг Хан-Уул дүүргийн онцгой байдлын алба авч, 10 минутын өмнө галын зурвас руу явсан байна. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газар "Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн гүүрний урд хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлага 12:02 цагт ирсэн. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 4 ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл (6)