Дэлхийн банкны өрийн зохистой хэмжээний анализ (DSA)-аар Монгол Улс одоогоор “өрийн дарамтад орох бага зэрэг эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа юм. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ хуульд зааснаас буюу байж болох хязгаараас даваад байгааг Дэлхийн банк болон бусад эдийн засгийн байгууллагууд анхааруулсаар байгаа. Цаашид өр зээл авах, төсөв мөнгөний зөөлөн бодлого баримталбал “өрийн дарамтад орох өндөр эрсдэлтэй” ангилалд орж болзошгүй гэдгийг ОУВС анхааруулжээ.
Хэрвээ төсөв, мөнгөний зөөлөн бодлого баримталбал уул уурхайн салбарын өсөлтөд нөлөөлөхгүй ч, уул уурхайн бус салбарт хүчтэй нөлөөлөх гэнэ. Энэ онд уул уурхайн бус салбарын өсөлт 8 хувь байх ч, дунд хугацаанд буурч 2015 онд 5 хувь, 2018 он гэхэд бүр 1 хувь болтлоо буурах гэнэ. Мөн төгрөгийн ханш үргэлжлэн суларч инфляци хатуу бодлого барьснаас дару 3-4 хувь өндөр байх болно гэжээ. Гэхдээ дунд хугацаанд 5.5 хувь хүртэл буурч болно гэв.
Тиймээс шийдэмгий алхам хийж хатуу бодлого бодлого баримталж төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа баримталхыг сануулсан байна. Хуулиа баримталснаар төлбөрийн тэнцлийн дарамт буурч, өрийн зохистой харьцаа сайжирна гэж тэд хэлжээ.
Харин хатуу бодлого баримталбал уул уурхайн бус салбарын өсөлт буурч 5 хувьд хүрэх ч дунд хугацаандаа эргэн өсч 7 хувь болно. Валютын ханшны өсөлтөөс хамаарч инфляци оны төгсгөл хүртэл хоёр оронтой тооноос буурахгүй ч мөн дунд хугацаандаа 5 хувь хүртэл буурах боломжтой. Түүнчлэн түүхий эдийн экспортын өсөлт, импортын аажим бууралтын нөлөөгөөр төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 2018 он гэхэд 15 хувь болж буурна хэмээн зөвлөжээ.