Долларын ханш 1775 болж урьд байгаагүйгээр нэмэгдсэн нь үндэсний компаниудыг хүндхэн байдалд оруулаад эхэлсэн. Тодруулбал, валютын ханшийн өсөлтөөс болж зөрүүний алдагдал хүлээгээд буй маш олон компани байгаа бөгөөд тэд өдгөө Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд гомдол саналаа хүргүүлсээр байгаа.
Өнгөрсөн жилийн компаниудын тайлангаас харахад "АПУ" хувьцаат компанийн гадаад валютын ханшийн зөрүүний алдагдал 15.1 тэрбум төгрөг байгаа бол "Сүү" хувьцаат компанийнх 2.23 тэрбум төгрөг байгаа аж. Энэ мэт компаниуд валютын ханшийн өсөлтөөс болж олон тэрбумын алдагдалд ороод эхэлсэн учир "Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ"-г эхнээсээ гаргуулж байгаа. Мөн хувиараа бизнес эрхлэгч хүмүүс ч үүнд багтаж байгаа гэдгийг эх сурвалжууд өгүүлээд байсан.
Тэгвэл үүнийг баталж, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн хуулийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Н.Батдорж "Оноос өмнө 30 гаруй компани тус гэрчилгээг гаргуулсан. Харин он гарсаны дараа таван компани авсан байгаа. Мөн “Хүнд нөхцөл байдал”-ын гэрчилгээг авахаар материалаа ирүүлсэн 7 компани байгаа" гэж сар гаруйн өмнө мэдэгдэж байсан юм. Харин энэ тоо одоо өссөн нь дамжиггүй. Мөн зарим алдагдал хүлээсэн газрууд "Хүн нөхцөл байдал"-ын гэрчилгээг гаргуулаад зогсохгүй Төрөөс алдагдлаа 100 хувиар төлүүлэх хэрэгтэй гэсэн асуудлыг дэвшүүлж суугаа сурагтай.
Өөрөөр хэлбэл, энэ асуудал бүр даамжирч компаниуд болоод хувиараа бизнес эрхлэгч иргэд, аж, ахуй нэгж байгууллагууд долларын зөрүүнээс алдаглал хүлээснийг төр хариуцах ёстой хэмээн зөвшилцөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Энэ дагуу тэд холбогдох байгууллагуудад ч санал хүсэлтээ хүргүүлээд байгаа аж.
Тэгэхээр үүнээс үүдэлтэй олон асуулт олон нийтийн дунд үүсээд байна. Тодруулбал, тэртээ тэргүй, энэнтэй энэгүй өртэй байгаа төр дахин алдагдал төлөх нь шударга уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Учир нь компаниуд долларын зөрүүг ашигтай байх үед нь өөрсдөө ашгаа хүртдэг хэрнээ алдагдлаа төрөөс нэхэх нь буруу гэх иргэд байхад нөгөө хэсэг нь энэ асуудлыг төр л хариуцаж, үүрэх ёстой гэж үзэж байгаа юм.
Юутай ч долларын зөрүүнээс алдагдал хүлээсэн компаниудын алдагдлыг төр төлөх нь шударга уу гэдэг асуудлын дагуу удахгүй олон нийтийн дунд томоохон хэлэлцүүлэг явагдах нь.

Д.Дуулим
Сэтгэгдэл (30)