-Импорт багасч, зохистой хэрэглээ бүрэлдэж эхэллээ-
Хөрөнгө, мөнгөтэй болох нь хүн бүхний мөнхийн хүсэл
мөрөөдлийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ эд хөрөнгө хүсэл
дагаад өөрөө урсаад хүрээд ирдэггүй нь гачлантай.
Н.Багабанди
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч
Гадаад худалдааны тэнцэл
Гадаадын шууд хөрөнгө оруулалтаас гадна вадютын нөөцийг хадгалах өөр нэг зам бол гадаад худалдааны тэнцэл юм. Гадаадын худалдааны тэнцэл гэдэг нь товчхондоо эрдэс бүтээгдэхүүнээ зараад орж ирсэн гадаад валют, импортоор хэрэглээгээ худалдан аваад гаргасан гадаад валютын зөрүү гэсэн үг.
Үйлдвэрлэгч улс болж амжаагүй монголын хувьд байнга гадаад худалдааны алдагдалтай явсаар өнөөдрийг хүрсэн. МАН-ын эрх барьж байсан 2011, 2012онуудад худалдааны алдагдал 2 тэрбум ам.доллараас буурдаггүй байлаа. Сү.Батболд, М.Энхболд Л.Энх-Амгалан МАН-ын толгой дээр суусан батганууд идэж, уух өмсөх зүүх, эдлэж хэрэглэх бүхнээ гадаадаас зөөн тансаглаж, нэгэн төрлийн уралдаан өрсөлдөөнийг бий болгож байсан юм. Тэдний эхнэр, хүүхдүүд дээдсийн амьдралын талаарх хов живийг амтархан бичдэг гялгар сэтгүүлүүдийн хуудсыг хэдэн мянган ам.долларын эдлэл зүүсгэлтэйгээ гайхуулсан ярилцлага, зургаар чимж, энэ маанаг уралдаанд УИХ-ын гишүүн О.Содбилэгийн(МАН-ын тэргүүн баячуудын нэг) эхнэр “ялагчаар” тодрон Сү-гийн эхнэрийг уурлуулж явсан түүх ч бий.
МАН-ы дарга М.Энхболд импортын бараагаар гайхуулах их халуурлын үед 30 мянган долларын үнэтэй бугуйн цагаа гайхуулан зургаа авахуулж, хүү Э.Анарын хуриманд уригдсан зочдод “зөвхөн гадаад бараагаар бэлэг өгөх журмаа” танилцуулан оодорч байв.(эх сурвалж wikimon.mn) МАН-ын дээдэс тансаглалаараа эдийн засагт бас нэгэн зүйл галыг өрдсөн болохыг л энд тодруулах гэсэн юм.
Монгол улс сүүлийн 3 жилийн хугацаанд сар бүр 173 сая ам.доллар худалдааны тэнцлээс алддаг байв. Харин 2014 он гарсаар гадаад худалдааны сарын алдагдал 16 сая ам.долларгарсан нь МАН-ын Засгийн газар ажиллаж байхүеийн дунджаас 11 дахин бага үзүүлэлт юм.
Гадаад худалдааны тэнцлийг ажвал экспорт бага зэрэг нэмэгдсэн ч импорт огцом буурчээ. Алтны экспорт 2.9 дахин, зэсийн баяжмалын экспорт 34.3 хувиар, боловсруулаагүй газрын тосны экспорт 43.8 хувиар тус тус өссөн нь нийт экспортыг өсгөсөн таатай мэдээ байгаа ч нүүрсний экспортын бууралт үргэлжилсээр байгаа.Энэ нь хятадын бодлоготой холбоотой болохоор монголчууд өөр худалдан авагч хайхаас өөр шилдэг арга үгүй болсныг л харуулж байгаа хэрэг. Нийт импортод томоохон жин эзэлдэг ачааны машины импорт 48.1 хувиар, дизелийн импорт 75.9 хувиар, автобензины импорт 49.8 хувиар буурсан нь уул уурхайг дагасан импортууд багассан гэсэн дохио.Ямартай ч гадаад валютгадагшлах урсгалогцом буурлаа. Энэ бол дотоодод үйлдвэрлэл хөгжих урьдач нөхцөл мөн. Одоо л бид үйлдвэрждэг дээрээ ирээд байна, монголчууд аа!
Валютын ханшийн тэнцвэрт түвшин
Долларын ханшны өсөлтийн талаар зөрүүтэй байр сууриуд хэвлэлээр гарч байгаа. Жаахан тодорхой болгоход валютын ханшийн талаарх эдийн засгийн онолуудаас Монгол улс шиг дотооддоо үйлдвэрлэл хөгжөөгүй, өндөр инфляцитай улсхөвөгч валютын ханшийн системийг сонгохоос өөр аргагүй болдог.
Энгийнээр тайлбарлавал хэрэглээнийхээ дийлэнх хувийг импортоор хангаж байгаа болохоор гадаад худалдаа алдагдалтай, валютын урсгал гадагшаа чиглэлтэй үед төгрөгийн бусад гадаад валюттай харьцах ханш байнга хувьсан өөрчлөгдөх нь жам ёсны юм. Бид үйлдвэрлэгч болж чадаад, валютын урсгал дотогшоо чиглэлтэй болчихвол эсрэгээр төгрөг чангарч эхлэнэ. Энэ нь тийм ч их хүсэмжлэх зүйл бишажээ. Гэхдээ тодорхой төвшинд хүртэл нь бид үүнийг хүсэхээс өөр арга байхгүй. Япон шиг дефляцитай орон болтлоо 80 жил байна.
Төв банк буюу Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн тогтвортой байдлыг хамгаалах, ханшийн огцом хөдөлгөөнөөс үүсэх эрсдлийг бууруулах юм. Тэгэхээр төгрөгийн тогтвортой байдал нь инфляци, валютын ханшнаас шуудхамааралтай. Инфляцийг бууруулах, валютын ханшийг огцом хөдлөгөхгүй байхзорилгыг хэрэгжүүлэхдээМонголбанк мөнгөний бодлогын арга хэрэгслүүд, улсын валютын нөөцийг ашиглана.
Валютын чөлөөтэй урсгалтай эдийн засгийн хувьд валютын ханшийг Төв банкнаасхүчээр, тогтмол барих нь аюултай. Бодлогын хамгийн зөв хувилбар нь валютын ханшийг огцом савлуулахгүй байлгаж, иргэд, аж ахуй нэгжүүдийн төгрөгт итгэх итгэлийг хадгалах нь чухал. Ингэхгүй бол иргэд, компаниуд ямар ч хариу үйлдэлүзүүлж амжилгүйгээр эрсдэлд ордог.
Валютын ханшийн өөрчлөлт нь аажим, зах зээлийнхээ эрэлт, нийлүүлтийнм горимоорявагдаж байвал эрсдлийг бууруулахболомж гардаг. Монгол банк зөвхөн ийм нөхцөл, зорилгоор л валютын нөөцөө ашиглах ёстой. Тэрнээс бус хэн нэг улс төрч, популистын шаардлагаар интервенц хийж, ханшийг хүчээр бууруулах бол найдвартай арга биш.
МАН-ын санал болгоод байгаа ханшийг улс төржүүлэх бодлого буюу валютын ханшийг тогтмол түвшинд нь барих гэж оролдвоос эдийн засаг асар богино хугацаанд уналтад орж, сэхэл авахгүй талийдаг түүхэн туршлага олон улсад бий. Тэгэхээр сөрөг хүчнийхэн яг юуг хүсэмжлээд байгаа нь хачирхалтай. Улс төрийн хонжооны төлөө улсынхаа эдийн засгийг сүйрүүлэх хүсэл байна гэж үү?
Тэдний хүсэлтээр валютын ханшийг хүчээр барих гэж оролдсон бол өдийд валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар 560 сая ам.доллар хүртлээ буурч Монголбанк валютын ханшийн огцом өөрчлөлтөд нөлөөлөх чадваргүй болох байлаа. Хэрвээ нөөцөө барчихсан бол зах зээлийн жамаарөөрчлөгдөж байгаа явцыггүйцэх, тогтоон барих ямар ч боломжгүй болж асар их зардал, эрсдэл, үгүйрэл хоосрол, өлсгөлөн ядуурал дагуулах нь тодорхой байсан юм.
Валютын ханшны өсөлтийншалтгааныгтавдугаар ангийн сурагч ч тов хийтэл хариулахаар мэдээлэлтэй нийгэм Монголд төлөвшсөн. Дотоод, гадаад олон хүчин зүйл бий. Гадаад талдаадаяар эдийн засаг дахь хөрөнгийн урсгал удааширсан. Эрдэс, түүхий эдийн үнэ унаж, манай экспорт үүнээс хамааралтайгаар буурсан. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин тогтворгүй байснаас хөрөнгө оруулалтууд гадагшилсан. Үүнийг засч залруулахын төлөө УИХ, Засгийн газар боломжоороо ажиллаа.
Хамгийн чухал үрдүн бол өнөөдөр гадаад худалдааны алдагдал буурсан явдал юм. Гадаад худалдааны алдагдалгүй байх нь Монгол улсын чадамж, чадварыг сорьсон асуудал учраас экспортоо ихэсгэж, импортоо багасгахын төлөө хүн бүхэн, компани болгон чармайх ёстой. Эх оронч сэтгэл бол бид өөрсдийгөө хэрхэн бодож байгаагаар л илэрхийлэгдэхээс бус түүх, эцэг өвгөдийн нэр барин хашгичих биш юм.
Үйлдвэрлэе, бас дахин үйлдвэрлэе
Гадаадын хөрөнгө оруулалт бол тодорхой хугацаанд орж ирээд, үр ашгаа хүртээд, буцаад явах нь тодорхой мөнгөнийурсгал учраас монголын эдийн засгийн дархлаа, чадамжийг Үндэсний үйлдвэрлэл л илэрхийлнэ.
Импортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын ханш, инфляци бол “гашуун ч гэсэн үнэн” гэдэг шиг монгол төгрөгийн бодит үнэ цэнэ, тэнцвэрт түвшин юм. Монголын эдийн засгийг, үйлдвэрлэлгүй, гадаад зах зээлээс шууд хамааралтай болгон төлөвшүүлсэн МАН-ын үе үеийн Засгийн газрын бодлогынбодит үр дагавар юм.
Нэгэнт тэнцвэрээ олчихсон эдийн засагт валютын ханш нь цаашид их өсөхгүй. МАН-ынгишүүд“ам.доллар 2000 төгрөгт хүрнэ”хэмээн баярлаж байгаа ч биелэхгүй байх дүр зураг харагдаж байна. Монголын эдийн засаг унаж болох хамгийн доод цэг дээрээ очоод, Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн алхмуудаар эргээд аажим сэргэж байна. Зөв сэргэлт аажим байдаг. Огцом эргэлт, огцом сэргэлт, уналт үргэлж эрсдэл дагуулдаг.
Хэрвээ Монголбанк, Засгийн газар улс төрийн шахалтаас ангид байж, эрүүл зоригтой томоохон алхмуудхэрэгжүүлээгүй бол, валютын ханшыг хүчээр барих гэж оролдсон бол өдийд Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн, сэхээндорсон байх байлаа.
Сэргэлтийг цэцэн хүн биш статистик харуулж байна. Үндсэндээ 2011 оноос хойш Монголд мөнгө орж ирэх нь багассаар 2013 оны 2-р хагаст гарах урсгал нь давамгайлсан байна. Энэ шалтгаанаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш өсөөд байсан хэрэг. Харин 2014 он гарсаар бид сэргэх мөчлөгтөө орсон үр дүн гарлаа.
Ноён долларын наашлах “чимээ” гарсан. Үүнийг сонссон валютын захад ханшны бууралтгарах нь дамжиггүй. Гэхдээ өнөө маргаашийн ханшийн өөрчлөлт чухал биш, урт хугацаанд төгрөгийн үнэ цэнэ өсөх нь зорилт. Үүнд Монголбанкны зөв бодлого, УИХ-ын цаг хоцроолгүй баталсан хуулиуд, Оюу толгой, төмрийн болон газрын тосны компаниуд, алт тушаалт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөх л учиртай.
Мөнгөний чимээ тодхон сонсогдож, үйлдвэрлэл, ажил үйлс дэлгэрсэн, монгол хүн бүр ажилтай, орлоготой амгалан амьдралд хүрсэн нийгмийгцогцлоохын тулд бидэнд элдэв үзэл суртал үйлдвэрлэл, үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүн л хэрэгтэй. Цэцэрхэлгүй, талцалгүй ажлаа сайн хийцгээе.
Мөнгөний чимээ тодорч, монгол хүн бүр жаргалтай амьдрах цаг айсуй. Чихээ дэлдийлгэ, сэтгэлээн тэвч.
Сэтгэгдэл (2)