-Аажуу наашлах хөрөнгө оруулалт-
Мөнгө, хүмүүст хүсэл зорилгодоо хүрэхэд тусалж,
гачигдаж дутагдах юмгүй тайван амьдрах боломжийг
хангаж өгдөг аз жаргалын түлхүүр мөн нь мөн.
Н.Багабанди
Монгол улсын хоёрдахь Ерөнхийлөгч
Монгол улсын хоёрдахь Ерөнхийлөгч
Даяар эдийн засагт нааштай өөрчлөлтүүд ажиглагдахын хэрээр Монголын эдийн засагт тусгал нь ирж байна. Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээр зогсолтгүй ажиллаж байгаагийн хүчинд эхний эерэг дохиоллууд дуугарч байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өсч эхэлсэн сайхан мэдээ дуулдлаа. 2014 оны 1-р сарын байдлаар 184 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн нь сүүлийн 7 сарын хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд 2013 оны дунджаас давжээ. Энэ өсөлтийн гол шалтгаан нь юундбайгааг шууд тодорхойлох нь амаргүй ч мэдээж шинэчилсэн Хөрөнгө оруулалтын хууль нөлөөлсөн байх. Эхний сарын өсөлтөөр баримжаалахад 2, 3 дугаар саруудад чшууд хөрөнгө оруулалтын статистик өсөлттэй гарах найдвар өндөр байна. Яагаад гэвэл уул уурхайн хаврын ажил эхлэхийн өмнө хөрөнгө оруулалт, шаардагдах бэлтгэл ажлууд хийгдэх нь зүй.
Хөрөнгө оруулалтын УИХ шинэ хуулиар хөрөнгө оруулагчийг дотоод гадаад гэж ялгаварлахыг болиулсан. Мөн татварын орчинг тогтворжуулсанзэрэг нь гадаадын хөрөнгө оруулагчдын хүсэн хүлээж байсан зүйлс юм.Хөрөнгө оруулагчид татвар их, бага байх гэхээсээ илүү хууль журам ньил тод, тодорхой, ойлгомжтой, тогтвортой баталгаатай байхыг гол шалгуураа болгодог. Нөгөө талаар монголын эдийн засаг хурдцаа алдахгүй жил бүр 10-аас дээш хувиар өсч байгаа нь томоохон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй байх аргагүй.Хэвийн эдийн засаг жилд 4-8 хувийн өсөлттэй байдаг. Монгол улс сүүлийн 3 жил “өсөлттэй эдийн засаг” гэдэг ангилалд багтсаар байгаа бөгөөд энэ жил олон улсын шинжээчдийн үнэлгээгээр өсөлтөөрөө хоёрт бичигдэх магадлалтай гэгдэж байгаа билээ. Өсөлтөөс л ашиг гардаг хойно бага зэрэг эрсдлийг даваад хөрөнгө оруулахыг л бодно шүү дээ. Харин эрсдлийн хэмжээ их байвал ашиг сонин биш болно.
Эдийн засгийн нөхцөл байдлыг олон нийтэд ойлгуулах явцад хоёр эсрэг тэсрэг хандлага байна. Эрх баригчид, бодлого боловсруулагчид аль болох эерэг талаас нь тайлбарлана. Харин сөрөг хүчин боломжоороо харлуулах, айдас хүйдэс бий болгох, үүндээ тулгуурлан олон нийтэд бухимдал үүсгэн, улмаар тэднийг турхирч, Засгийн газрыг унагаах гэж оролдож байгаа ийм л дүр зураг харагдаж байна. Энэ нь монголын улс төрд уламжлал болсон хаврын синдромтой хоршоодэдийн засгийг бужигнуулах, хямраах эрсдэл ч бий. Асуудалд хэн нэгний улс төрийн хожоо, санаархлын өнцгөөс бус эрүүл саруул сэтгэхүйгээр, аж ахуйч хандлагаар(прагматик) хандаж гэмээ нь монгол улс, монголын ард түмэн хожиж гарахаар нөхцөл тулгараад байгааг хэрхэвч мартаж болохгүй. Тийм болохоор иргэд, олон нийтэдийн засаг өсч байгаа эсэх асуултын хамгийн зөв хариултыг улс төрчдийн амнаас бус бодит байдал, тоон статистикаас л авах хэрэгтэй. Статистик бол үнэнд улс төрийн санаархлаас илүү ойр мэдээлэл юм.
Яахав, Шинэчлэлийн Засгийн газар Хөрөнгө оруулалтыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газар гэж тусгай агентлаг байгуулж, ажиллуулах боллоо. Үүнээс хамгийн чухал нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, үе үе ойлгомжгүй шийдвэрүүд гаргадагаа болих, тогтвортой байх, тохиролцоондоо үнэнч байх л болж байна. Хүмүүст таалагдах гэж элдэв популист уриа хангинуулдаг, эх орончирхон сүржигнэх замаар улсаа хорлодог хүмүүсийн араншингаас хамааралгүй тууштай, бодлоготой л ажиллах ёстой.
Өнгөрсөн 2013 онд манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт ёроолдоо хүртэл буурсан нь хууль, эрх зүйн орчин муу, татварын хувь хэмжээ ч тодорхой бус, хөрөнгө оруулалтын хугацаанаас үл хамааран хүү шимтгэл нь өөрчлөгддөгөөс болсон гэдгийг бүгд мэдэх болсон нь сайшаалтай. Гэхдээ дэлхий даяарт хөрөнгө оруулалтын урсгал буурахад хүчтэй нөлөөлсөн хүчин зүйл нь даяар эдийн засгийн нөхцөл байдал байлаа. Азийн хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт 21.3 хувиар огцом буурсан үзэгдэл бол монголын эдийн засгийн хувьд давагдашгүй хүчин зүйл(force major) байсан шүү дээ. Сүүлийн саруудад олон улсын судалгааны байгууллагууд даяар эдийн засагтбага ч гэсэн сэргэлт ирж байгааг цохон тэмдэглэж байна. Энэ өсөлт хадгалагдаж чадвал Азийн хөгжиж буй орнууд руу чиглэх хөрөнгө оруулалтын урсгал 2014 онд 4-7 хувиар өсөх таамаглалыг ч гаргаад байна.
Монгол улсын уул уурхайн гол худалдан авагч Хятадын эдийн засгийн өсөлт 2013 онд саарсан ч гэсэн 2014, 2015 онуудад 7 хувиас буурахгүй нь тодорхой байгаа. 7 хувь гэдэг бол хэвийн гэж тооцогдох өсөлт ч монголд их боломж юм. Хятадынх шиг агуу том эдийн засаг хэвийн өсөлттэй байлаа ч монгол улсын хувьд асар их өсөлтийн урьдач нөхцөл байсаар байх болно. Тийм ч учраас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ирэх 2 жилд Дэлхийн банк- 10.3 хувь, ОУВС -11.7 хувьд хүрнэ гэж тооцооллоо. Бүгд л 10-аас дээш хувийн өсөлтийг таамаглаж байгааг уншигчид анзаарсан байх. Ийм бодит боломж,чадавхи Монгол Улсад хэдийнээ бүрэлдсэн. Хөдөө аж ахуйн салбар гэхэд л жил бүр бодитоор 20 гаруй хувиар өсч байна. Оюу толгойн ил уурхайгаас зэсийн баяжмал экспортлох ажиллагаа зогсоогүй.Дэлхийн зах зээл дээрзэсийн үнэ тогтвортой байна.
Түүнчлэн барилгын салбарт ихээхэнболомж бүрдсэн нь харагдаж байна. Шинэчлэлийн засгийн газраас барилгын салбарын өсөлтийг хадгалахад чиглэгдсэн оновчтой бодлогууд хэрэгжүүлсээр байгаа юм. Тэгэхээр монголын эдийн засгийн өсөлт хамгийн багадаа 10 хувь байх нь бодит тооцоолол. 10-15 хувийн эдийн засгийн өсөлт бол хөрөнгө оруулагчдын анхаарлыгтатах хүчин зүйл шүү. Одоо бид гэнэтийн “эх оронч” гаж санаачлагуудад л автахгүй байх нь чухал. Өнгөрсөн жилүүдийнх шиг урт нэрт мэрт ч гэх шиг, 68 хувийн татвар ч гэх шиг хуулиудаар хөрөнгө оруулалтыг үргээж болохгүй.Бүрэн сүйрч, дампуурсан эдийн засагтай Хятад улсыг Дэн Сяопин хөрөнгө оруулалтын онц таатай нөхцлөөр нь дэлхийд тэргүүлэх эдийн засагтай улс болгосныг мартаж болохгүй. “Тангуд улс мөхөөгүйг өглөө бүхэн сануулж бай” гэсэн дээдсийн сургаал шиг хятад яаж хүчирхэгжснийг өдөр бүхэн санаж ажиллах нь монгол хүн бүрийн үүрэг болоод байгаа юм шүү.
Шинэчлэгдсэн Хөрөнгө оруулалтын хуулиар Монгол улс рууорсон бүх хөрөнгө оруулалтууд баталгаатай болсон. Энэ нь түүгээр дайжсан хөрөнгө оруулалт үүгээр ирэхийн эхлэлийг тавьж чадлаа. Бид ягөсөлтийн эхлэл цэг дээрээ ирчихээд байна. Бүү үргээ, бүү саад бол. Боломжийг нь олгосон цагт мөнгө бүхнийг хийх, бүтээн босгох чадалтай. Мөнгөний чимээ улам тод сонсогдож, шаагин асгарах болтугай! Энэ чимээг үл тасалдуулбаас монголын хөрөнгө оруулалтын орчин“өндөр үр өгөөж авчрах ч өндөр эрсдэлтэй орчин” гэгдэж байснаасаа “өндөр өгөөж авчрах, эрсдэл багатай орчин” болон хувирахдөхөж байна. Сөрөг хүчин, популистууд л хорлочихгүй бол мөнгө наашиллаа.
Монгол хүн бүр ажилтай, орлоготой амгалан амьдралд хүрэхийн тулд бидэнд элдэв үзэл суртал бус мөнгө, бүтээлч мөнгө л хэрэгтэй байна. Мөнгөний чимээ тодорч, монгол хүн бүр жаргалтай амьдрах цаг айсуй. Чихээ дэлдийлгэ, сэтгэлээн тэвч !
Н.ЭНХБАТ