Ашигт малтмалын бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 1.5 нэгж хувиар өсч нийт экспортын 92%- ийг бүрдүүлжээ. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефть гэсэн голлох 4 түүхий эдийн экспорт ашигт малтмалын экспортын 84%, нийт экспортын 77%-ийг тус тус эзэлж байгаа аж. Гэвч 4 бүтээгдэхүүний ашигт малтмалын экспортод эзлэх хувь 3.4 нэгж хувиар, нийт экспортод эзлэх хувь 1.9 нэгж хувиар буурсан байна.
ӨсөлтЭкспорт өнгөрсөн оны мөн үеэс 17.5%-иар өссөн бөгөөд уг өсөлтийн 17.6%-ийг ашигт малтмалын экспортын өсөлт бүрдүүлсэн байна. Гол нэрийн бүтээгдэхүүний ангиллаар авч үзвэл зэсийн баяжмал, боловсруулаагүй нефть, мөнгөжөөгүй алтны экспортын өсөлтүүд нь уг бүлгийн өсөлтийн 27%-ийг бүрдүүлжээ. Харин чулуун нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 12%-иар буурсан нь уг бүлгиин өсөлтийг 3%-иар бууруулжээ.
Өөрчлөлт Экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээний өсөлтөөс шалтгаалж 160.6 сая ам.доллараар өссөн бол үнийн бууралтаас шалтгаалж 72.1 сая ам.доллараар буурснаар нийтдээ 88.5 сая ам.доллараар өссөн байна .
Бүлэг тус бүрээр авч үзвэл ашигт малтмалын экспортын хувьд боловсруулаагүй нефть, зэсийн баяжмал, мөнгөжөөгүй алтны тоо хэмжээ өссөнөөс шалтгаалж 123 сая ам.доллараар өсөх нөлөө үзүүлсэн бол цайр, молибдений хүдрийн экспортын тоо хэмжээ буурснаас, мөн нүүрс,төмрийн хүдэр, мөнгөжөөгүй алтны үнийн дүн буурснаас шалтгаалж экспорт 78 сая ам.доллараар буурсан байна.
Ноос, ноолууран бүтээгдэхүүн болон бусад экспортын хувьд үнийн дүн болон тоо хэмжээ зэрэг буурснаар өмнөх оны мөн үеэс харгалзан 0.4 сая болон 0.1 сая ам.доллараар буурсан байна.