“Ноён” долларын ханш 1792 болж урьд байгаагүйгээр нэмэгдсэн нь үндэсний компаниудыг хүндхэн байдалд оруулаад эхэлжээ. Тодруулбал, валютын ханшийн өсөлтөөс болж зөрүүний алдагдал хүлээгээд буй маш олон компани байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Өнгөрсөн жилийн компаниудын тайлангаас харахад "АПУ" хувьцаат компанийн гадаад валютын ханшийн зөрүүний алдагдал 15.1 тэрбум төгрөг байгаа бол "Сүү" хувьцаат компанийнх 2.23 тэрбум төгрөг байгаа аж. Ийнхүү компаниуд валютын ханшийн өсөлтөөс болж олон тэрбумын алдагдалд ороод эхэлсэн учир "Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ"-г гаргуулахаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд дугаарлаж байгаа гэнэ. Үүнд нь хувиараа бизнес эрхлэгч хүмүүс ч бас багтаж байгаа аж.
Бид энэ талаар албаны хүнээс тодруулахад тэрбээр доорх хариултыг хэлсэн юм.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн хуулийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Н.Батдоржийн ярьж буйгаар оноос өмнө 30 гаруй компани тус гэрчилгээг гаргуулсан байна. Харин оны гарсны дараа таван компани авчээ. Мөн “Хүнд нөхцөл байдал”-ын гэрчилгээг авахаар материалаа ирүүлсэн 7 компани байгаа юм байна. Харин байгууллагын нууцын дагуу нэрийг нь олон нийтэт мэдээлэх боломжгүй хэмээн тэрбээр ярьж байна.
“Хүнд нөхцөл байдал”-ын гэрчилгээг хэн олгодог вэ?
Тус гэрчилгээг хуульд заасны дагуу зөвхөн МҮХАҮТ-аас олгодог байна.
Гэрээ байгуулсан талуудын аль нэг нь үүргээ биелүүлэх боломжгүй болоход нөгөө тал нь шүүх, арбитирт хандах тохиолдол их байдаг. Яг энэ тохиолдолд гэрээнд заасан үүргээ биелүүлж чадаагүй тал хүү алдангаас чөлөөлөгдөж, хөнгөлөгдөх боломжтой юм байна. Мэдээж эдийн засгийн нөлөөнөөс болж алдагдал хүлээж буй тохиолдолд шүү дээ. Магадгүй хүү, алдангаас чөлөөлөхгүй гэж нөгөө тал гүрийвэл хүү, алдагдалийг нь тодорхой хувиар бууруулах боломжтой болгох давуу талтай аж.
Бид энэ талаар албаны хүнээс тодруулахад тэрбээр доорх хариултыг хэлсэн юм.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн хуулийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Н.Батдоржийн ярьж буйгаар оноос өмнө 30 гаруй компани тус гэрчилгээг гаргуулсан байна. Харин оны гарсны дараа таван компани авчээ. Мөн “Хүнд нөхцөл байдал”-ын гэрчилгээг авахаар материалаа ирүүлсэн 7 компани байгаа юм байна. Харин байгууллагын нууцын дагуу нэрийг нь олон нийтэт мэдээлэх боломжгүй хэмээн тэрбээр ярьж байна.
“Хүнд нөхцөл байдал”-ын гэрчилгээг ямар тохиолдолд авдаг вэ?
“Хүнд нөхцөл байдал”-ын гэрчилгээг гэрээ хэлэлцээр хийсэн бизнес эрхлэгчид гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон буюу алдагдал хүлээгээд буй тохиолдолд өгдөг байна. Жишээлбэл, бизнес эрхлэгч нь аль нэгэн банктай хагас жилийн өмнө гэрээ хийлээ гэж бодъё. Гэтэл валютын ханш өсөж, ам.доллар 200-400 төгрөгөөр нэмэгдчихээр алдагдал хүлээж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болоод байгаа юм. Энэ тохиолдолд МҮХАҮТ-аас нөхцөл, байдлыг шалгаж шаардлагад нийцсэн компаниуд, аж ахуй нэгжүүдэд “Хүнд нөхцөл байдал”-ын гэрчилгээг олгодог байна. Одоо тус байгууллагад хандаад буй компаниуд нь зөвхөн валютын ханшийн өсөлтөөс болж алдагдал хүлээгээд буй компаниуд аж. Ер нь “Хүнд нөхцөл байдал”-ын гэрчилгээг эдийн засаг, хууль эрх зүйтэй холбоотой тохиолдолд өгдөг байна.“Хүнд нөхцөл байдал”-ын гэрчилгээг хэн олгодог вэ?
Тус гэрчилгээг хуульд заасны дагуу зөвхөн МҮХАҮТ-аас олгодог байна.
“Хүнд нөхцөл байдал”-ын гэрчилгээг авах нь ямар ашигтай вэ?
Гэрээ байгуулсан талуудын аль нэг нь үүргээ биелүүлэх боломжгүй болоход нөгөө тал нь шүүх, арбитирт хандах тохиолдол их байдаг. Яг энэ тохиолдолд гэрээнд заасан үүргээ биелүүлж чадаагүй тал хүү алдангаас чөлөөлөгдөж, хөнгөлөгдөх боломжтой юм байна. Мэдээж эдийн засгийн нөлөөнөөс болж алдагдал хүлээж буй тохиолдолд шүү дээ. Магадгүй хүү, алдангаас чөлөөлөхгүй гэж нөгөө тал гүрийвэл хүү, алдагдалийг нь тодорхой хувиар бууруулах боломжтой болгох давуу талтай аж.
Манайд ийм түүх олон бий
Өмнө нь ганд ургацаа алдаж байсан компаниуд олноор тус гэрчилгээг авч байсан түүхтэй аж. Мөн 2008 онд барилгын салбар тэр чигтээ уналтад орох үеэр ч тус гэрчилгээг олноор олгож байсан талаар мэргэжилтэн ярьж байна. Үүнээс хойш мөн олноор олгож тохиолдол нь энэ жил бөгөөд энэ нь зөвхөн валютын ханшийн өсөлттэй холбоотой аж. Сүүлд шүлхий өвчнөөс болж хорио цээрийн дэглэм тогтоосон газруудын байгууллагууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул мөн л тус гэрчилгээг авч байгаа юм байна. Т.Хулан
Сэтгэгдэл (8)