"Coal mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Энэхүү чуулга уулзалтыг нээж Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлсэн бол Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, нүүрсний салбарыг хөгжүүлэх стартегийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм. Улсын нийт экспортын 26 хувийг дангаар бүрдүүлдэг нүүрсний салбарт цаашид баримтлах бодлогын талаар салбарын сайд нь илтгэлдээ дэлгэрэнгүй танилцууллаа. Монголчуудын хар алт хэмээн нэрлэдэг нүүрсийн геологийн нөөц 175.5 тэрбум тонн, баталгаажсан нөөц 26.8 хувь байна. Энэ нь манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10 дугаар байрт жагсах үзүүлэлт болсон юм.
Энэхүү чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийн хамгийн ихээр сонирхож байгаа зүйл бол хууль эрх зүйн орчинг хэрхэн боловсронгуй болгож байгаа талаар байлаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш УИХ-аар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Газрын тос, нүүрс, шатдаг занар боловсруулах төслийн тоног төхөөрөмж, тусгай зориулалтын барилгын материалыг гааль болон НӨАТ-аас 2018 он хүртэл чөлөөлсөн хууль”, Хилийн боомтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлан гаргасан гэдгийг онцлоод цаашид Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Газрын хэвлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барих, Нүүрс хөтөлбөрийг Засгийн газраар батлуулахаар ажиллаж байгаа юм. Мөн УИХ-аар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлж байна.
2014 оны нэгдүгээр сард батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт нүүрсний салбарыг дэмжих заалтууд орсон талаар Уул уурхайн сайд илтгэлдээ дурдлаа. Тухайлбал Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай байхыг баталгаажуулсан, Эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг бодлогоор дэмжих, нүүрс баяжуулах, кокс, химийн үйлдвэр байгуулах, нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан станц барих, хүрэн нүүрснээс утаагүй, шингэн түлш, хий үйлдвэрлэх, шатдаг занараас шингэн түлш гарган авах зэрэг төслийг дэмжих, Төрөөс боловсруулах үйлдвэрийг татвар, санхүүгийн бодлогоор дэмжиж, ашигт малтмалын боловсруулалтын түвшинг дээшлүүлэх заалт орсон байна.
Улс орны эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлдэг нүүрсний салбарт тулгамдаж буй асуудал цөөнгүй байгаа талаар салбарынхан онцолж байна. Тухайлбал, тээвэр ложистикийн зардал өндөр, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал хангалтгүй зэргийг дурдаж болох юм. Мөн нүүрсээ олон улсын зах зээлийн үнээр борлуулж чаддаггүй, худалдан авагчийн тоо цөөн, өрсөлдөөн сул, үнийн нэгдсэн бодлого байхгүй, эрдэс баялгийн бирж байхгүй зэрэг нь нүүрсний салбарынханы толгойн өвчин болоод байна.
Уул уурхайн яам Нүүрс хөтөлбөрийг боловсруулж байгаа талаар дээр дурдсан. Энэхүү хөтөлбөрт хоёр шаттай хэрэгжинэ нэгдүгээр шат 2014-2018 он, хоёрдугаар шат нь 2019-2025 он хүртэл хэрэгжих юм. Нүүрс хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрэхийг товч тэмдэглье.
Салбарын бодлого нь “Том төрөөс ухаалаг төр лүү” зарчмын хүрээнд хуулиа дээдлэн, шинжлэх ухаан, суурь судалгаанд үндэслэн гарна, нүүрсний хайгуул, олборлолт нэмэгдэж, нөөц баялаг өснө, экспортын нэг цонхны бодлогоор зохицуулна, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн суурь бий болно, нүүрс боловсруулах болон нүүрсний давхаргын метан хийн үйлдвэрүүд ашиглалтанд орж, төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулна, нүүрс боловсруулан нийлэг шатдаг хий, шингэн түлш гаргаж, дотоодын хэрэгцээг хангана, транзит тээврийн корридор бий болгох, үнэ тариф тохирох, ложистикийн зардал бууруулах зэрэг үр дүн гарах юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг илтгэлдээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд нүүрсийг угааж баяжуулан чанарыг сайжруулах, нүүрсний ордуудыг түшиглэн цахилгаан станц барьж эрчим хүч экспортлох, Нүүрсний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж шатдаг хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сайжруулсан түлш үйлдвэрлэх чиглэлээр ажиллах талаараа хэллээ.
Нүүрсний салбарт дотоодын үйлдвэрлэгдчийг дэмжих чиглэлээр нүүрсний үнийг зах зээлийн зарчимд үндэслэн дэс дараатай чөлөөлөх, эрчим хүчний үнэд төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, геологи, уул уурхайн салбарын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг корпорацийн хэлбэрт оруулах, улс төрөөс хараат бус, бие даасан байдлыг хангах, олон нийтийн хувьцаат компани болгож өөрчлөх, 2014 онд УИХ-аар батлах өмч хувьчлалын хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн төрийн өмчийн компаниудыг олон нийтийн хувьцаат компанид шилжүүлэх, улмаар хөрөнгийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэх аж.
Энэ бүх асуудлыг шийдвэрлэсний дараа дараах үр дүнд хүрэх боломжтой болох юм. Тодруулбал салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай болно, нүүрсний салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэж олон улсын түвшинд хүрнэ, 50-80 сая тонн хүрэн нүүрс боловсруулж нийлэг хий экспортлох төслийг 2017 онд хэрэгжүүлж дуусгах төлөвлөгөөтөй ажиллаж байна, 50 сая тонн коксжих түүхий болон баяжуулсан нүүрс экспортоор гаргана, ойрын ирээдүйд жилдээ нийт 100-130 сая тонн нүүрс экспортлоно, Зорилтыг баялаг бүтээгчид маань хэрэгжүүлж чадна. Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яам хамтран дэмжиж ажиллана, Монгол Улс гадаад худалдааны бодлогодоо нээлттэй, уян хатан байж хөгжилтэй орнуудтай эн зэрэгцэхүйц болоход зонхилох үүрэг гүйцэтгэх хөрөнгө оруулагчидтайгаа хамтран ажиллах аж.