Оюутолгой төслийн гэрээ анхны хөрөнгө оруулалтыг 4.7 тэрбумаар тооцож түүнийгээ нөхсний дараа Монголын талын ноогдох ашгийн хэмжээг нэмэгдүүлэх тохиролцоотойгоор хийгдсэн. Гэтэл "Рио Тинто" явцын дунд анхны хөрөнгө оруулалтаа 7.1 тэрбум доллар болгон өсгөснөөр уг төсөл гацаанд орох болсон. Далд уурхайн ТЭЗҮ-г дахин боловсруулж хөрөнгө оруулалтын зардлыг дахин нягтлахаар талуудын хооронд хэлцэл үргэлжилж байгаа. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тусам Монголын талын ноогдол ашиг авах хугацаа хойшилно. Тиймээс Засгийн газар уг асуудалд нухацтай хандахаас өөр зам байхгүй. Гэтэл "Рио Тинто" хөрөнгө оруулалтын хэмжээгээ 7.1-ээс 9 тэрбум доллар болгон өсгөж Монголын талд шахалт үзүүлж байгааг эх сурвалж мэдээллэж байна Ийнхүү хөрөнгө оруулалтыг гуравдахь удаагаа өсгөж байгаа нь "Рио Тинто" Монголын талын ноогдол ашгийг дахин хойшлуулах, өөрсдөө илүү ашиг богино хугацаанд хүртэх гэсэн башир арга гэж нэг талаас тайлбарлаж байхад, Монголчууд уг гэрээг байгуулахдаа заавал хувь эзэмших шаардлаггүй байсан, татвараа өндөр тогтоогоод авах ёстой ашгаа аваад хөрөнгө оруулалтын зардалд оролцохгүй явах нь зөв байсан гэж үзэх нэг хэсэг байна. Ийнхүү Оюутолгойн төслийн хэлэлцээр дээр бас нэгэн бэрхшээл бий болсныг эх сурвалжууд онцолж байна.
Сэтгэгдэл (9)