Түлш эрчим хүчний салбарын 20 гаруй компани өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар нийт 50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн тухай эх сурвалж мэдээллээ. Төвийн бүсийн эрчим хүчний системд 2010, 2011 онд тус бүр 7.5 тэрбум, 2012, 2013 онд тус бүр 15 тэрбум төгрөгийн татаас олгосон байна. Харин энэ оноос татаасаа зогсоожээ. Гэхдээ баруун болон Дорнод бүсийн, Алтай-Улиастай, Даланзадгадын эрчим хүчний системийн татаасыг үргэлжлүүлж, энэ онд нийт 30 тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн байна. Харин үнэ чөлөөлөх сураг одоогоор байхгүй байгаа юм.
Өнгөрсөн оны наймдугаар сард цахилгааны төлбөрийг 150 кВт-аас дээш нэг кВт тутамд 20 төгрөгөөр нэмсэн. Улмаар өмнө нь 79 төгрөг байсан бол өдгөө 96 төгрөг болсон. Гэвч цахилгааны зардал манай улсад олон улсын жишгээс хоёр дахин хямд байгаа учраас өдөржин, шөнөжин цахилгаан хэрэглэсэн ч айлуудын төлбөр 20 мянган төгрөгөөс нэг их давдаггүй. Тиймээс хэрэглэгчийн 68 хувь нь 150 кВт дотор багтах хэрэглээтэй учраас үнийн нэмэгдлийг мэдрээгүй байдаг аж. Эрчим хүчний салбарыг үнийг зах зээлийн горимд нийлүүлнэ гэдэг бодит өртгөөр үнэлгээ тогтооно гэсэн үг. Тэгэхээр 150 кВт-аас илүү цахилгаан хэрэглэсэн нь нэмэлт төлбөрөө төлөх юм.

Д.Дуулим
Сэтгэгдэл (1)