Гаалийн байгууллагын өнгөрсөн онд улсын төсөвт оруулсан хувь нэмрийн талаар Гаалийн ерөнхий газрын гаалийн тариф, татварын газрын дарга Я.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Төсвийн орлогын 30 хувийг гаалийн орлогоор бүрдүүлэх ёстой гэсэн. Өнгөрсөн жил эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байж өнгөрлөө. Тиймээс үүрэгээ хэр биелүүлэв?
-Гаалийн байгууллагын хуулиар заагдсан үүргийн нэг нь төсвийн орлогын гүйцэтгэл шүү дээ. Жил жилийн төсвийн орлогын 30-40 хувийг гаалийн байгууллага импортын болон экспортын бараа бүтээгдэхүүний хураамжаараа бүрдүүлдэг. Өнгөрсөн 2013 он бол төсвийн орлогын биелэлтэд онцгой анхаарсан жил байлаа. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн үзүүлэлт буурсан, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан. Тийм учраас төсвийн орлогын бүрдүүлэлтээр улс орны эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд манайх онцгой ач холбогдол өгсөн. Төлөвлөгөө ёсоор бол 1 их наяд 960 тэрбум төгрөгийн орлого оруулах байсан ч бид 1 их наяд 624 тэрбум төгрөг оруулсан. Тиймээс төлөвлөгөө 82,8 хувийн гүйцэтгэлтэй гарч байна. Гэхдээ өмнөх онуудтай харьцуулбал мөнгөн дүн нь өссөн. Тухайлбал 2012 оны гүйцэтгэлээс 200-аад тэрбум төгрөгөөр илүү байгаа.
-Төлөвлөгөө тасалдахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь юу байв. Тэгвэл энэ жилийн гүйцэтгэлийг хэрхэн төлөвлөсөн бэ?
-Гаалийн орлого ерөнхийдөө ганц л зүйлээс хамааралтай байдаг. Тэр нь импорт. Өнгөрсөн онд импорт буурсантай шууд холбоотойгоор төлөвлөгөө тасалдлаа. Энэ жилийн хувьд улс орны болоод, дэлхийн макро эдийн засгийн орчин сайжирч байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин шинэчлэгдлээ. Хамгийн гол нь Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт сэргээд ирвэл Өмнөговьд байгаа хоёр боомтоор орж ирэх барааны эргэлт бас өснө. Үүнтэй холбоотойгоор татварын орлогод өсөлт ажиглагдах болов уу гэж тооцож байна. Мөн нүүрсний экспорт 35 сая тонн хүрнэ гэсэн ЭЗЯ-ны мэдээллийн дагуу хилийн боомтын нүүрснээс авах хураамжаа тооцсон. Энэ бүгдийг үндэслээд улсын төсвөөс баталж өгсөн 1 их наяд 919 тэрбум төгрөгийн орлогыг 100 хувь биелүүлэх боломжтой гэж үзэж байна.
-Гаалийн орлогыг бүрдүүлэхэд экспортын бүтээгдэхүүний хураамж хэр их нөлөөтэй вэ?
-Экспортын гаалийн татвар авдаг цөөхөн нэр төрлийн бараа байдаг. Тэмээний ноос, зарим нэр төрлийн модноос л татвар авдаг. Уул уурхайн эрдэст бүтээгдэхүүний экспортоос зөвхөн гаалийн бүрдүүлэлтийн хураамж гэж тонн тутамд 1500 төгрөг л авдаг. Экпортын бүтээгдэхүүнээс татвар ноогдуулдаггүйн учир нь Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагат элсэхдээ экспотын бараандаа тэг хувийн татвартай байна гэсэн үүрэг, амлалт өгсөн. Энэ бол бусад улс орны ч жишиг. Гагцхүү улс орны эрх ашигт чухал гэж үзсэн зарим нэр төрлийн бараанаас тухайлбал манай улс ой модоор хомс тул энэ төрлийн экспортыг нэг их дэмжихгүйн үүднээс шоо.метр тутамд 150 мянган төгрөгийн татвар авж байгаа.
-Өнгөрсөн онд гаалийн орлогыг бүрэлдүүлэхийн тулд тодорхой санал, санаачлага хэрэгжүүлсэн гэж дуулсан. Энэ талаар?
-Бид өнгөрсөн жил улирал тутамд аян зохион байгуулсан. Энэ нь гаалийн ажилчдын идэвхийг сэргээх, хяналт шалгалтыг үр нөлөөтэй болгох зорилготой. Тиймээс “Төр буй дор татвар буй”, “Зөв, аюулгүй, оновчтой хяналт”, “Инээмсэглэцгээе” гэсэн аян өрнүүлж аян тус бүрийн зорилгыг дэвшүүлээд, дүгнээд байр эзэлсэн алба, газраа зохих ёсоор урамшуулж ажилласан. Аяны хүрээнд Гаалийн ерөнхий газрын албат, дарга нарын баг байгуулж харьяа газар, хороодод нь томилолтоор явуулж давхар хяналт хийлгэсэн. Хаана ямар зөрчил дутагдал гарч байна. Түүнийг газар дээр нь илрүүлж, засах, заавар зөвлөгөөгөөр хангах ажлыг эрчимтэйгээр хийсэн. Энэ ажлууд маань төсвийн орлогын гүйцэтгэлд тодорхой нөлөө үзүүлсэн. Үүнээс гадна бүрдүүлэлтийн дараах шалгалт онцгой нөлөө үзүүлсэн. Энэ нь татвар, хураамжаа төлсөн, нуун дарагдуулсан эсэхээс үл хамааран бараа зохих эзэндээ очсоны дараах шалгалт юм. Компаниуд хэдийгээр нуун дарагдуулсан, тоо хэмжээг нь багасгасан, үнийн дүнг худлаа мэдүүлсэн ч компанийхаа тайлан тооцоонд заавал тусгадаг. Учир нь гааль дээр бараа бүтээгдэхүүнийг удааж, хүнд суртал үүсгэхгүйн тулд зарим бараа бүтээгдэхүүнийг импортлогчийн мэдүүлснээр бүртгэж нэвтрүүлдэг юм. Тиймээс импортлогчдоо ч мөн ашигтай болж байна.
-Бүрдүүлэлтийн дараах шалгалтаар чухам ямар үр дүн гарсан юм бэ?
-2013 онд бүрдүүлэлтийн дараах шалгалтын орон тоо бүтцийг өөрчилж, томруулж зохион байгуулалтыг шинэчлээд, шалгалтаа эрчимжүүлсний үр дүнд өнгөрсөн онд 5.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан. Энэ бол энэ төрлийн шалгалтын түүхэнд байгаагүй их тоо. Өмнөх жилүүдийн хувьд дунджаар 700-800 сая, зарим тохиолдолд 1.3 тэрбум төгрөгийн орлого оруулж байсан.
-Тэгвэл бүтэн жилийн үйл ажиллагаагаа шинэ оны босгон дээр дүгнэвэл энэ бүх төлөвлөгөөт ажил хэр үр дүнтэй болсон гэж дүгнэж байна?
-Манай байгууллага 1200 орчим байцаагчтай. Энэ бүх хүний хүч хөдөлмөр нийлж байж 1 их наяд 624 тэрбум төгрөгийн орлого оруулсан. Үүнийг бол би багагүй амжилт гэж үзэж байгаа. Яагаад гэвэл импорт 400-гаад сая ам.доллараар тасарсан. Гэтэл манай татварын орлого өнгөрсөн оныхоос өссөн, нарийн хэлбэл 180 тэрбум төгрөгөөр илүү байгаа нь үүний илрэл гэж бодож байна.

Ц.Элбэгсайхан