Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон дахь айлчлалаар босгосон "Самурай" бондын хөрөнгө Монгол улсын хөгжлийн банкны дансанд орж ирээд долоо хонож байна. 30 тэрбумын иентэй тэнцэх тус хөрөнгө манай дансанд орж ирэхдээ 60 орчим сая ам.доллар буюу 105 тэрбум төгрөг нь дутуу орж ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал тус мөнгө нь Японд үлдсэн гэсэн үг.
Яагаад тус мөнгө дутах болсон талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “Дараа нь сайн тайлбарлаж өгье” гэсэн тайлбарыг хэлж байгаа бол Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх Д.Батмөнх доорх тайлбарыг хэллээ. Түүний хэлж буйгаар япончууд манайд мөнгө зээлэхдээ баталгаа гаргаж өгсөн. Тиймээс баталгааны шимтгэлийг Японы олон улсын хамтын ажиллагааны банк нь урьдчилаад нэг дор авчихсан аж.
Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Самурай” бондын хүү нь 1.5 хувь. Гэхдээ шимтгэл нь тусдаа. Ер нь бол хэзээ ч манайх шиг зээлжих зэрэглэл нь B улсад бонд гаргах баталгааг Японы олон улсын хамтын ажиллагааны банк өгдөггүй. Харин Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ойлголцолд хүрсэн. Тэгээд баталгаа гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, наад яриад байгаа мөнгө чинь баталгааны төлбөр юм. Дахиж урьдчилгаа гэж өгөхгүй. Одоо 1.5 хувийн хүүгээ л төлнө. Жилийн 1.9 хүү нь. 10 жилийнх нь шимтгэлийг нэг дор л авчихсан гэсэн үг. Цувуулж төлөх юмыг бөөнд нь авч байгаатай л адилхан. Тэгэхээр бид нийтдээ жилийн 1.5 хувийн хүү дээрээ жилийн 1.9 хувийн шимтгэл төлж байгаа юм байна. 1.5 хувь бол зах зээл дэх мөнгөнийх нь хүү. Харин 1.9 хувь бол Японы олон улсын хамтын ажиллагааны банкны баталгаа гаргаж өгөөд авдаг шимтгэл. Нэмэхээр 3.4 хувийн хүүтэй гэсэн үг” гэв.
Тэгэхээр бид “Самурай” бондыг 3.4 хувийн хүүтэйгээр авч байна гэсэн үг юм. 3.4 хувь бол өндөр хүү. Тэгэхээр бид маш бага хүүтэй мөнгө авсан хэмээн "шоу"-аад байсан нь худлаа бололтой.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)