Ерөнхий сайд Японы зах зээл дээр “Самурай” хэмээх иенийн бонд амжилттай арилжиж мөнгө нь Хөгжлийн банкинд мөн амжилттай байршлаа. Бонд гэдэг үгийн утгыг монголчууд одоо сайн ойлгодог болжээ. Бонд арилжаалж хөрөнгө босгоно гэдэг нь тэгтлээ хөл хөөрцөг болж баярлаж тэмдэглэх үйл явдал биш гэдэг нь тодорхой боллоо. Өнөөдөр Чингис бондын өгөөж /хүү/-нд 99 тэрбумыг төлжээ. Цаана нь ахиад 1.7 их наяд төгрөгийн өр зөвхөн энэ бондоос үлдэж байна. Удахгүй Чингис бондын хоёр дахь хэсгийг зах зээлд гаргах юм бол төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарыг хол давна. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж Монгол Улсын өрийн “тотго”-ыг өндөрсгөх тухай яриад явчихав.
Аливаа улсын өрийг хэмжих үндсэн арга нь дотоодын нийт бүтээгдэхүүний дүнтэй өрийн хэмжээг харьцуулан хувиар илэрхийлэх. Өөрөөр хэлбэл урьд зээлж авсан мөнгө чинь энэ жил бүтээж байгуулсан орлогоос хэр зөрүүтэй байна вэ гэдгээс их, багын тухай яригдах юм.
Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэгийн ярьснаар Монгол Улс 2013 оныг ДНБ-ийн 63 хувьтай тэнцэхүйц их өртэй угтжээ. Ингэтлээ өндөр дүнтэй гарсан нь Чингис бонд гаргасантай холбоотой бөгөөд үүнээс урьд улсын өр хэвийн хэмжээнд байсныг ч тэрээр дурдсан.
Өнөөдөр Монгол Улс хэр их хэмжээний өртэй болсон тухай олон хувилбарт яриа энд тэндгүй өрнөж байна. Сөрөг хүчин МАН-ын үзэж байгаагаар Монгол улсын өр хуульд заасан хэмжээнээс давж гарсан гэж үзэж байгаа бол Засгийн Газар хуулийн хэмжээнд нийцэж байгаа гэх байр суурийг илэрхийлж буй. Сангийн сайд Ч.Улаан улсын өнөөгийн өрийг ДНБ-ийн 49.7 хувьтай тэнцүү, хуулиар тогтоосон хэмжээнд гэж ярьж байгаа. Тэгвэл хуульд зааж өгснөөр Монгол Улс өрийн хэмжээгээ хэдэн хувьд барьж тогтоох ёстой вэ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2006 оны зургадугаар сард батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Тэгэхдээ тус хуульд Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 40 хувиас илүүгүй өртэй байж болно хэмээн заажээ. Гэхдээ үүнийг зөрчих хоёр тохиолдол байж болно гэдгийг мөн дурдах ёстой. Нэгдүгээрт төмөр замын сүлжээ, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний цахилгаан станц барьж байгуулах зэрэг онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалтад. Хоёрдугаарт олон улсын болон Европын холбооны стандартын шаардлага хангасан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор зээл авч байгаа тохиолдолд дээрх тооноос хэтрүүлж болох юм. Мэдээж хэрэг энэ заалт зайлшгүй хөрөнгө оруулалт шаардлагатай тохиолдолд хэрэгжих ёстой.
Чухамдаа тэдний хэн нь үнэн ярьж байна вэ... Хэдийгээр 2013 оны эцэст хэдий хэр өртэй болсныг нэгтгэн дүгнэж гаргаагүй байгаа ч өнгөрсөн онд монголын эдийн засагт тийм ч таатай үйл явдал өрнөөгүй тул өөдрөг төсөөлөл нэг л бууж өгөхгүй юм. ДНБ-ний гол хувийг эзэлдэг уул уурхайн салбар уналтад орж Таван толгой, Оюу толгойн үйл ажиллагаа олон сараар тасалдсан, хөрөнгө оруулалт огцом буурсан, зэс түүхий эдийн ханш унасан гэх нөхцөл шалтгааныг бодсон ч ДНБ-ний хэмжээ өссөн байж таарахгүй санагдана. Бондоос гадна өрүүд ч нэлээд бий. Түүний дээр энэ самурай бондын өр нэмэгдлээ. Одоо Чингис бондын хоёр дахь хэсгийг гаргавал ДНБ, өрийн харьцаа улам л ихсэх нь тодорхой.
Монголын өр давах ёсгүй даваагаа давчихаад явж байна уу эсхүл даваа өөд мацсаар явна уу... Гадаадад ч тэр, дотоодод ч тэр Дэлхийн банкны тоо баримтыг илүү үндэслэлтэй гэж үзэж эх сурвалжаа болгох нь олонтаа. Тиймээс манай улсын нэр хүнд дэлхийн тавцанд унаж эдийн засгийн чадамжгүйд тооцогдож зээлжих зэрэглэл буурахаа эхлээд муур үр дагавар олон. Магадгүй Засгийн газар хэдий хэр өртэйгөө мэдэж байгаа учраас хуульд өөрчлөлт оруулах талаар яриад байгаа ч юм билүү. Хэрвээ хуульд заасан тоог нэмбэл монгол хэмээх нэгэн өрх айл орлогынхоо талаас илүүг нь өрөндөө өгч багагүй хэсгийг өгөөжинд нь зүгээр л урсгах ёстой болж байна.

Ц.Элбэгсайхан
Сэтгэгдэл (3)