Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр болсон хурал дээр ҮХААЯ-ны 2014 он болон цаашид хэрэгжүүлэх бодлогыг танилцууллаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувь хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхай, олборлолтын бүтээгдэхүүн 19 хувь, боловсруулах үйдвэрлэл 6 хувь бусад салбар 60 хувийг эзэлж байна. Түүнчлэн статистикийн судалгаанаас үзэхэд экспортын нийт бүтээгдэхүүний 89.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд нэхмэл бүтээгдэхүүн 5.3 хувийг, үнэт, хагас үнэт чулуу, метал гоёлын зүйл 2.8 хувийг бусад бүтээгдэхүүн 2.7 хувийг эзэлж байна. Тиймээс цаашид ногоон эдийн засгийн чиг баримжаатай үйлдвэрлэлийг түлхүү дэмжиж ажиллана гэлээ.
Цаашид төрөөс баримтлах хөнгөн үйлдвэрийн, мал аж ахуйн болон газар тариалангийн салбарын талаархи бодлогыг ийнхүү тодорхойлжээ.
- Ногоон эдийн засгийн чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлнэ.
- Салбар тус бүрийн онцлогоос хамаарсан дэмжлэгийн тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлнэ.
- Орон нутагт тухайн орон нутгийн онцлогт суурилсан аж үйлдвэрийн цогцолборууд байгуулагдана.
- Үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин бүрдсэн байна.
- Олон улсын жишигт нийцсэн, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
- Хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, баталгаатай аюулгүй хүнсээр иргэдээ бүрэн хангана.
- Иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ.