Хэдхэн өдрийн өмнө “Шунхлай” компани зарим аймагт шатахууныхаа үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмсэн. Тэгвэл өчигдрөөс "Жаст ойл" компани Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг дахь бүх шатахуун түгээх станцаараа зарж байгаа АИ-92 авто бензин, дизелийн үнийг 40 төгрөгөөр нэмсэн байна. Энэ талаар Газрын тосны газрынхан ямар ч мэдээлэл байна гэв.
Харин Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлстийн дарга А.Эрдэнэпүрэв "Шатахуун нэмэх үндэслэл, үнийг барих арга хэмжээний талаар тодруулахад, “Яамнаас одоогоор шатахууны асуудлын нухацтай хэлэлцэж байна. Ямартай ч үнэ нэмэх талаар албан ёсны шийдвэр гараагүй” гэж байна.
Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөр явуулсан ч үр дүнгээ өгөхгүй байгаа талаар иргэд болон нефть экспортлогч компаниудын зүгээс хэлж байна. Засгийн газартай гэрээ байгуулж үнэ тогтворжуулах хөтөлбөрт нэгдсэн компаниудын хувьд үнийг барих гэж “гүрийсээр” байгаа ч алдагдал хүлээн санхүүгийн хүнд нөхцөлд орсноо ярьж байна. Тодруулбал, валютын ханшийн зөрүүнээс шалтгаалж өнгөрсөн оны долдугаар сараас алдагдал хүлээж эхэлжээ. Гэхдээ зөвхөн ам.долларын ханшийн зөрүүнээс шалтгаалж 2013 оны есдүгээр сарын байдлаар нефть импортлогч компаниуд 1-9 тэрбум алдагдал хүлээгээд байгаа аж. Иймээс бүтээгдэхүүний үнэ нэмэх хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа аж. Харин иргэдийн зүгээс бензиний үнийг нэмээгүй ч таксины км тутам дахь үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж 800 төгрөг болсон хэмээн гомдоллож байна.

Т.Энхэлээ