Өнгөрсөн
долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг улсын төсөв алдагдалгүй гарсан
талаар мэдээлсэн. Ингэхдээ татвар, гаалийн орлогоор төсвийн алдагдлыг
бууруулснаа бахархалтайгаар зарласан юм. Харин, хэрхэн яаж төсвийн
алдагдлыг бууруулсныг нөгөө хэдэн хувийн хэвшлийнхэн, бизнесмэнүүд нь
хэлээд өгч байна. Яг үнэндээ Шинэчлэлийн Засгийн газраас хувийн
хэвшлийнхэнд үзүүлэх татварын дарамтыг эрс ихэсгэж, бизнес эрхлэгчдийн
данс хуулгыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан авч, зөрчил нэрээр их хэмжээний
торгууль тавьж байж сая нэг төсвийг алдагдалгүй гаргажээ. Энэ нь хэд,
хэдэн зүйлээс батлагдаж байна. Ингээд Ерөнхий сайдын онцлоод буй
алдагдал бууруулах ажиллагаа хэрхэн явагдсаныг цөөн хэдэн жишээгээр
дурдъя.
1. Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулахын тулд бизнес эрхлэгдчийг луйвардан дээрэмдсэн. “Манай гааль, татварынхан татвараа ахиу авч төсвийн алдагдлыг гурван хувьд багтаалаа” гэж зарлаад байгаа нь үүнийг гэрчилнэ. Компаниудын орлого эрс багассан энэ үед хууль цааз, цагдаа цэргээрээ айлгаж байж, ахиу хэдэн төгрөг авахгүй л бол өөрөө мөнгөтэй болох арга байхгүй. Өнөөдөр арай гайгүй ажиллаж, өчнөөн хүнийг цалинжуулж амьдралыг нь авч яваа компаниудад татварынхан шалгалт нэртэй шантаажлах үйл ажиллагаа явуулж тэрбумын хэмжээтэй торгууль тавьчихаад байна.
2. Урьд өмнө нь үзээгүй "Монгол фашизм"-ыг энэ жил үзэж байна хэмээн 23 жил хувиараа бизнес эрхэлсэн Б.Бадамханд гэх эмэгтэй ярив. Тэрбээр “Хатан сүлжээ" компанийн захирал бөгөөд МҮХАҮТ-ын дэргэдэх "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд"-ийн холбооны тэргүүний үүрэгт ажлыг давхар гүйцэтгэдэг. Түүний ингэж ярих болсон шалтгаан нь нөгөө л төрөөс ирж буй янз бүрийн дарамттай холбоотой аж. Тэрбээр энэ талаар “Би татварын дарамтыг олон жил үзсэн. Гэхдээ энэ жил арай дэндүү байна. Сүүлийн үед ажил руу дайрч орж ирээд зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн хураадаг болсон. Үндэслэлээ тайлбарлахдаа иргэний гомдлоор л гэдэг. Өмнө нь гадны хөрөнгө оруулалттай компаниуд Монголд үйл ажиллагаагаа явуулж байхад төсөв бүрдчихдэг байсан. Гэтэл сая гаргасан хуулиас болоод гадныхан хөрөнгөө татчихсан. Тэгээд нөгөө төсвийнхөө зардлыг олж чадахаа байсан. Тиймээс бизнесмэнүүд буюу бид нарыг дарамталж төсвөө бүрдүүлж байна. "Хувийн бизнесмэнүүдээс ямар нэгэн “но” ол. Тэгээд хэдэн ч саяар хамаагүй торго" гэсэн зарчмаар л ажиллаж байна шүү дээ. Энэ жилийн хувьд үнэхээр “Монгол фашизм”-ийг үзэж байна. Бид үнэхээр айдастай ажилдаа ирж байгаа. Хүний халдашгүй эрхэнд халддаг. Саяхан манай салбарт шалгалт явуулсан. Тэгэхдээ намайг 10 саяар торгосон. Би алдаа хийгээгүй учраас зохих ёсны байгууллагуудаар нь явж байгаад торгуулаагүй. Тэгсэн байцаагч “Угаасаа бүх газрыг шалгаж байгаа юм. Гэхдээ та шалгуулсан учраас 3 сая төгрөг өгчих” гэсэн. Би алдаа гаргаагүй юм чинь юу гэж торгууль төлөх юм” хэмээн учирлаж байна. Б.Бадамханд гуай бол наад захын жишээ. Маш олон бизнесмэнүүд түүнтэй адил дарамтлуулж байгаа.
3. Бизнес эрхлэгчдийн дансны хуулгыг зөвшөөрөлгүйгээр авав. Хөвсгөл, Завхан аймгийн наймаачдын дансаар орж, гарсан бүх гүйлгээний баримтыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлаж, дансаар нь дамжсан нийт мөнгөн дүнд нь тохирсон татвар нэхэж эхэлсэн. Урьд өмнө нь "Татвар бүрдүүлэх аян" гэж өрнөж байгаагүй. Учир нь аж ахуй нэгж, иргэд ухамсараараа төлөх ёстой татвараа төлөөд явдаг байсан. Харин одоо Засгийн газар төсөв бүрдүүлэх нэрийдлээр янз бүрийн илүү татвар нэхдэг болж. "Та 80 сая төгрөгийн гүйлгээг банкаар хийсэн байна. Энэ бол таныг 80 сая төгрөгийн гүйлгээ хийснийг батлах баримт. Тиймээс та энэ мөнгөндөө таарсан татварыг өгөх ёстой" гэсэн зарчмаар татварыг бүрдүүлжээ. Нөгөө 80 сая төгрөгийн гүйлгээ хийсэн хүмүүс бүгдээрээ жижиг, дунд бизнес эрхлэгчид байх нь хамгийн сонин. Харин наймаачид “80 сая төгрөг бүгдээрээ миний орлого биш. Үүний зарим нь миний данс руу хүмүүсийн хийсэн мөнгө. Зарим нь зарлага учраас бид яг энэ мөнгөнд тохирсон татварыг төлж чадахгүй. Дансаар орж, гарсан бүх мөнгөн дүнд татвар ноогдуулах үндэслэлгүй юм” гэж гомдоллож сууна.Энэ асуудлыг сайн мэдэж буй хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан. Энэ бол бас л төрөөс иргэдэд үзүүлэх нэг төрлийн дарамт, шахалт.
4. Гадны хөрөнгө оруулалт бараг зогссон. Энэ нь хэдэн хүмүүсийг гадаадуудыг хөөж, уул уурхайг хааж, малаа маллаад сайхан амьдарцгаах тухай ярьсантай холбоотой. Ярихаар барахгүй “Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” гэсэн хууль гаргаж, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтыг улам багасгасан. Харин энэ бүхний үр дүн нь шал дордсон Монголын эдийн засаг. Ингэснээр гадаадаас орж валютын хэмжээ эрс багассан гэж эдийн засагчид хэлж байна. Дээрх хууль гарахын өмнө гэхэд гадаад валют манайд олон тэрбумаараа орж ирж байжээ. Тухайлбал 2011 онд Монголд 4.6 тэрбум ам.доллар орж ирж байсан бол дараа жил нь 4.4 тэрбум төгрөг ам.доллар гадны хөрөнгө оруулалтаар орж ирсэн байна. Харин хууль гарсны дараа жил буюу 2013 онд гадаадын хөрөнгө оруулалт 43 хувиар буурч валют хоёр дахин багасчээ. Тэр дундаа уул уурхайд орж ирэх хөрөнгө оруулалт бүр багассан байна.
Энэ бүхний эцэст бид мөнгөгүй боллоо. Одоо бидэнд мөнгө байхгүй. Гадны хөрөнгө оруулагчид зугатаад явсан учир дотоодоосоо мөнгө олох гэж улайрч байна. Энэ нь эрх барьж буй Засгийн газрын алдаатай бодлоготой холбоотой бөгөөд тэд өөрсдийн буруугаас болж алдсан мөнгөө нөхөхийн тулд хувийн хэвшлийнхэнийг дээрэмдэж эхэлж байна. Бас компаниуд дээр ажиллаж байгаа татварын байцаагчдыг хүртэл их мөнгө олж ирснээр нь ажлыг дүгнэдэг болсон гэнэ. Засаг иргэдийнхээ халаас руу ингэж дураараа гар шургуулсаны гол шалтгаан нь хүндэрсэн эдийн засгаа аврах. Тиймээс манай эрх баригчид татварын дарамтаар удуурдаж буй эдийн засаг, тасарсан төсвөө нөхөхөөр шийдсэн нь энэ аж. Ямартай ч энэ онд Засгийн газар аж, ахуй нэгжүүдээ бүрдүүлэх аяныг амжилттай дуусгалаа. Харин дараа жил эдийн засаг энэ мэт хүндхэн байвал дахин бизнес эрхлэгчдийг шантаажлах гэнэ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)