Бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, компаниудын дунд үргэлж асуудал үүсгэдэг Нэмэгдсэн өртөгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өчигдөр О.Баасанхүү гишүүн УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ төрлийн хуулийн эргэн тойрон дахь мэдээлэл цаг хугацаа хамаарахгүйгээр хэзээд олны сонирхлыг татаж байдаг. Тиймээс ч О.Баасанхүү гишүүний санаачилсан хуулийн төсөл анхаарал татав.
Өнгөрсөн парламентын үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хүмүүс НӨАТ-ын босгыг өндөрсгөж 200 сая болгох саналыг гаргасан. Уг хуулийн төслийг өргөн бариад нэг жил болж буй ч одоогоор УИХ-аар хэлэлцэх болоогүй гэсэн тайлбарыг эрх баригчдын зүгээс хэлж байгаа аж. Харин энэ хооронд жижиг, дунд аж ахуй нэгжүүдэд хүлээлт үүссээр байгаа юм. Учир нь НӨАТ-ын босгыг өндөрсгөвөл жижиг, дунд аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд ирэх татварын дарамт багасах юм. Харин НӨАТ-ын босгыг өндөрсгөхгүй байснаар эсрэгээрээ эрх баригчдад илүү ашигтай. Тэд эдийн засгийн хүнд хэцүүхэн үед ингэж ч болтугай татвараа бүрдүүлэхгүй бол харин ч асуудал хүндхэн болж мэднэ.
2007 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж ирсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар НӨАТ-ын босгыг 10 сая төгрөг байхаар тогтоосон. Тиймээс жилийн 10 сая төгрөгийн орлоготой бүх аж ахуй, нэгж НӨАТ төлөгч гэсэн юм. Тэд компанийхаа дансанд орсон орлого бүрээс 10 хувийн татварыг улсад төлдөг. Энэ нь жижиг, дунд аж ахуй нэгж, үйлдвэр эрхлэгчдэд үнэхээр дарамттай байдаг гэдгийг хувийн салбарынхан хэлж байна. Учир нь олдохгүй олон татвар дээр нэмж НӨАТ –ын 10 хувь төлөх нь ёстой нэмэр болохоос илүү нэрмээс болдог аж. Олсон хэдэн төгрөгийнх нь 10 хувь гэж авчихаад ямар зүйлд зарцуулаад байгаа нь тодорхойгүй уг системийг бүрмөсөн байхгүй болгох хэрэгтэй гэх хүмүүс ч байгаа юм.
Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч өмнө дуугарч байжээ. Тэрбээр НӨАТ-ын босгыг 250 сая төгрөг болгох саналыг гаргасан юм. Ерөнхийлөгчийн хэлж буйгаар бол НӨАТ-ын босгыг 250 сая төгрөг болговол Монгол улсын аж ахуйн нэгжийн 90 хувь нь НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой аж. Мөн худалдааны татварыг хоёр хувь болгоод орон нутагт нь зарцуулах зохицуулалт хийгдэх юм байна.
Харин О.Баасанхүү гишүүний санаачилсан хуулийн төсөл С.Бямбацогт болон Ерөнхийлөгчийн хэлснээс юугаараа өөр вэ гэвэл НӨАТ-аас төлдөг 10 хувийг багасгаад 3 хувь болгоход чиглэгдэж байгаа аж. Түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээ журмыг ойлгомжтой болгож, тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифийг үндэслэн НӨАТ тооцох үнэлгээг тодорхойлон тогтоож байхаар тусгажээ.
Тэрбээр санаачилсан хуулийнхаа талаар "Миний санаачилсан уг хуулинд та НӨАТ-аа төлсөн бол жилийн эцэст буцааж авдаг болъё гэж тусгасан байгаа. Та 100 мянган төгрөгөөр хувцас худалдаж авахад НӨАТ-аа нэмээд 110 мянган төгрөг төлнө. 110 мянган төгрөг төлсөн тань кассын мэдээллээрээ улсад очно. Улс таниас НӨАТ таниас авч байсан учраас жилд нэг удаа хувцсыг чинь 20 мянган төгрөг болгодог байх гэх мэт. Ийм л эрүүл тогтолцоог бий болгох гэсэн юм. Мөн талх НӨАТ төлөөд, Тансаг хэрэглээ ч адилхан НӨАТ-ийн 10 хувь төлөх нь утгагүй юм. УИХ-ын дарга намайг бизнес эрхлэгчдийн лоббид автсан гэж хэлсэн. Тийм биш" гэв.
Хэрвээ НӨАТ-ын төлөх хувийг бага хэмжээнд оруулвал улсын эдийн засгийн татвараас олох орлого нь тогтвортой, бодитой болж, үйлдвэр эрхлэгчдэд ч гэсэн таатай орчин бий болох аж. Мөн зайлшгүй дэмжлэг авах шаардлагатай, бараа бүтээгдэхүүнээ тогтмол, өндөр чанартай үйлдвэрлэж буй аж ахуй нэгжүүдэд том дэмжлэг болох учиртай гэж зарим эдийн засагчид үзэж байна. Ямартай ч НӨАТ-ын хувийг багасгах үгүй нь удахгүй тодорхой болох биз.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (9)