Энэ долоо хоногийн "Бүтээн байгуулалтын цаг"-аар Оюутолгойн асуудлаар мэдээлэл өглөө. Уг уулзалтанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, "Оюу Толгой" компанийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн болох “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нар оролцов.
"Оюутолгой" ТУЗ-ын зүгээс ирэх оны хөрөнгө оруулалтын зардлаа 160 сая ам. доллар, тогтвортой хөрөнгийн хэмжээ нь 80 сая ам.доллар байхаар тооцоолж гаргажээ. Энэ нь анх удаа Оюутолгой ХХК хөрөнгө оруулалтын зардлаа бүтэн жилээр нь гаргаж байгаа үзэгдэл юм байна. Өнгөрсөн онд "Оюутолгой" компани 100 мянган тонн хүдэр боловсруулах баяжмалын үйлдвэрээ ашиглалтанд оруулсан байна. Уг үйлдвэрийг ашиглалтанд оруулснаас хойш буюу 5 сарын хугацаанд 252 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. 2014 онд энэ үйлдвэрт 300.000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Одоо үйлдвэрлээд буй 252 мянган тонноосоо 70.7 мянган тонныг нь хилийн цаадах агуулахад хүргэсэн байна. Үүнээсээ мөн 16.8 тонныг нь хайлуулах үйлдвэрүүдэд борлуулсан бөгөөд мөнгө нь манай дансанд орж ирээд байгаа аж. 2014 онд Оюутолгой ХХК нь 692.3 мянган тн зэсийн баяжмал, /175.6 мян.тн зэс, 23.9 тн алт/ үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Оюутолгой төслийн үйл ажиллагаанд 2013 оны энэ сарын 1-ний өдрийн байдлаар 2587 Монгол ажилчин, 285 гадаадын мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд ажил үйлчилгээ гүйцэтгэж буй гэрээлэгч компаниудын ажилтнуудыг оролцуулбал нийт 7743 ажилтан ажиллаж байгаагаас 93.3 хувь буюу 7222 монгол ажилчид байгаа юм байна.
Мөн Оюутолгой төслийг эрчим хүчээр хангах асуудлаар Таван толгойн цахилгаан станц төсөл нэгж дээр хөрөнгө оруулагч талтай хамтран ажиллаж байгаа бөгөөд цахилгаан станцыг хугацаанд нь ашиглалтанд оруулбал Оюутолгой ХХК худалдаж авахад бэлэн байгаа аж. Өнгөрсөн онд "Оюутолгой " ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар Ханбогд суманд 5 км хатуу хучилттай зам тавьж өгснөөс гадна 45 км урттай, 35 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэд станцын хамт барьж байгуулан гүйцэтгэжээ. Ингэснээр Ханбогд сум байнгын эрчим хүчтэй болжээ. Оюутолгой төслийн хүрээнд гүйцэтгэсэн бас нэгэн ажил нь иргэдэд зориулсан 125 сая ам. долларын төсөвтэй 5 жилийн сургалтын стратегиг, төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа бөгөөд Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвүүдийн багшийг давтан сургалтанд хамруулан 13500 суралцагчийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургажээ. Шинээр гурван МСҮТ-ийг барьж, дөрвийг өргөтгөн засварласан байна. Мөн уг төслийн усан хангамжийн асуудлаар Хөрөнгө оруулалтын гэрээ болон Усны тухай хуулийн дагуу Ус ашиглах зөвшөөрлийг ашиглалтын хугацаанд олгох талаар Монголын талын хувьцаа эзэмшигч болон холбогдох яамны байр суурь нэг байгаа аж. Мөн бүтээгдэхүүн экспортлох авто замын ажил болох төслийн талбайгаас Энержи Ресурсын авто зам хүртэл 80 орчим км хатуу хучилттай замыг барьж дуусгасан байна.
Засгийн газар болон "Оюутолгой" ХХК-ийн хооронд байгуулсан "Урьдчилгаа төлбөрийн гэрээ"-ний дагуу Хөрөнгө оруулатын дараах мөнгөн урсгалын тайланд 2014 он болон 2015 оны байдлаар татварын урьдчилгаа төлбөрийн ашиглалтанд улирал бүр 15 сая ам. доллар буюу жилд 60 сая ам. доллар төсөвлөсөн байна.
Оюутолгой төслийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хоёр тал өнгөрсөн 10 сараас эхлэн хэлэлцээр хийж байгаа. Энэхүү хэлэлцээр одоог хүртэл үргэлжилж байгааг “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд хэллээ. Энэхүү ажлын хүрээнд тавигдсан 30 асуудлаас хоёр талаас 21 асуудлыг шийдвэрлэсэн байна. Харин үлсдэн 9 асуудлыг шийдвэрлэхээр яриа хэлэлцээр үргэлжилж байгаа аж. Эдгээр асуудалд өндөр ач холбогдол бүхий нэн чухал, яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудал болон төслийн явцад урт хугацаанд яаралтай шийдвэрлэх асуудал мөн хамаатай юм байна.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)