Ирэх оны төсөв хэлэлцэж байх үеэр ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 60 хувь болгоё гэсэн саналыг Сангийн яамнаас оруулж ирсэн. Гэсэн ч уг санаа нь дэмжигдээгүй юм. Гэхдээ Засгийн газрын зүгээс “2014 онд ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх”-аар тогтоосныг “60 хувь” болгон өөрчлөх “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т өөрчлөлт оруулах төсөл”-ийг дахин УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирэх гэж байна.
Сангийн яамны зүгээс төсвийг улам дайчин болгох гэж тус ажлыг хийж байгаа хэмээн тайлбарлаж байгаа. Харин Сангийн сайд Ч.Улаан энэ талаар “Хүмүүсийн хэлж байгаа шиг эрсдэлд орох гэж, улсын өрийг нэмэгдүүлэх гэж, ирээдүйд дарамт үзүүлэх гэж оруулаагүй. Нэг талаас нь өнгөцхөн аваад үзвэл өрөнд ороод байгаа юм шиг ойлгогдож болох юм. Гэхдээ өрийн хязгаар ДНБ-ий 60 хувьтай тэнцэж байна гэдэг нь дэлхий дээр мөрдөгдөж байгаа шалгуураар дүгнэвэл өрийн дарамтанд орчихсон гэсэн үзүүлэлт биш. Хэрвээ өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувьтай тэнцвэл бүтээн байгуулалтын ажлаа хийж чадахгүй зүгээр л амьдралаа залгуулаад явна” гэж тайлбарлаж байгаа юм.
Харин өрийн хэмжээ ДНБ-ий 60 хувьтай тэнцвэл манай гаднаас авах өр нэмэгдэж, тэр хэрээр иргэдийн амьдрал хүндэрнэ гэж эдийн засагчид хэлж байна.
Нийт өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувь болгож өсгөх нь сүүлийн хоёр жил дараалан буураад байгаа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин ухраахад хүргэнэ. Ингэснээрээ Монголд хийгдэх хөрөнгө оруулалт буурах, одоогоор хийгдсэн хөрөнгө оруулалтын эрсдэл улам бүр нэмэгдэнэ. Улмаар зээлийн хүү өсөх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломжууд буурч эдийн засаг, бизнесийн тодорхой бус байдлыг бий болгоно гэсэн байр суурьтай УИХ-ын бүлэг ч байгаа юм. Харин Засгийн газар бусдаас зөрөн өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьтай тэнцүүлэх нь зөв гэж зүтгэсээр л байгаа юм.

Т.Энхэлээ