Ирэх оны мөнгөний бодлогыг өчигдөр УИХ-аар баталсантай холбогдуулан "Монгол банк"-ны Ерөнхийлөгч Н.Золжаргал мэдээлэл хийлээ.
Ирэх онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн есөн чиглэлийг төрөөс өгсөн байна. 2014 оны мөнгөний бодлого нь гурван бүлэгтэйгээр батлагдсан бөгөөд тогтоол шийдвэрүүдээ ч баталжээ. Мөн тогтоолын хүрээнд найман үүрэг даалгавар өгөгджээ. Эдгээр үүрэг даалгаврын биелүүлж ажиллана гэдгээ Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэлж байна. Мөн цаашид мөнгөний бодлогын хүрээнд хэрэгжих зарчмын асуудлууд дээрээ ч УИХ дээр санаа оноогоо нэгтгэж чаджээ.
"Монгол банк"-ны Ерөнхийлөгч Н.Золжаргал энэ талаар ярихдаа "2013 он бидний хувьд амаргүй жил байлаа. Эдийн засаг хүнд байдалд байсан. Мөн гадаадын хөрөнгө оруулалт, валютын урсгал агшсан, үүнээсээ болж улсын төсөв нилээн өөрчлөгдсөн. Анх 2012 оны сүүлээр төлөвлөж байсантай харьцуулахад улсын төсөв их зөрсөн. Бас гадаад нөхцөл байдал нилээн их өөрчлөгдсөн. Бидний бодож хүлээж байсан эерэг хүлээлтээс сөрөг тал руугаа их өөрчлөгдсөн. Энэ орчинд мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх, УИХ-аас авсан үүрэг даалгавараа биелүүлэх, инфляцийг бууруулах ажлын талаар маш их ярилцлаа. Бид алдаа, оноогоо хэрхэн засах вэ, цаашид яаж сайжруулах вэ гэдэг дээр их ярьсан. Одоо бид хүнд жилээ дуусгаад ирэх онд ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдэгт ихээхэн анхаарал хандуулна. 2013 онд валютын зах зээл дээр гарсан огцом хөдөлгөөн өөрчлөлтүүд хаанаас гарал үүсэлтэй байна. Яагаад бий болов үүнд манай дотоодын зах зээл хариултаа хэрхэн өгөв гэдэг дээр дүгнэлт хийнэ. Үндсэн чиглэл дотор валютын зах зээлээ сайжруулах, валюттай холбоотой асуудлуудаа илүү боловсонгуй болгох чиглэлийн олон заалт нэмэгдсэн байгаа. Тогтоол дотор ч мөн ойлгомжтой заалтууд тусгагдсан байгаа. Хамгийн наад захын жишээ гэхэд валютын зах зээлийн оролцогчдоо нэмэх. Илүү ил тод болгох зах зээлд бий болж болзошгүй хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэмэх, улсын төсвийн валютын ханшийг тооцох арга хэмжээг тогтсон аргачлалтай болох, эх сурвалжтай болох гэх нарийн зохицуулалтыг хийж өгсөн" гэсэн юм.
Цаашид Монгол банк гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг тогтворжуулах хөтөлбөр дээр Засгийн газартай хамтарч ажиллахаар болсон байна. Мөн инфляци болон зах зээл дэх төлөөллөө сайжруулж, өрсөлдөөнийг илүү дэмжсэн хэлбэртэй болгохоор ажиллах аж. Нийт эдийн засаг дахь зээлийн хүүг ч бууруулах хөтөлбөр эхлүүлэх бодолтой байгаа гэж Н.Золжаргал ерөнхийлөгч хэллээ. Одоо инфляци 10 хувьтай явж байгаа. Үүнээс бууруулах боломж байгаа тэдгийг ч тэрбээр мөн онцолсон юм. Гэхдээ 2014 оныг 2013 онтой харьцуулахад нилээн эерэг дүр зурагтай харагдаж байгаа гэлээ. Тиймээс төсөв мөнгөний бодлого дээрээ үндэслээд төлөвлөгөөгөө баталж, макро эдийн засгийн ажлуудаа амжилттай үргэлжлүүлнэ гэж байна. Цаашид эдийн засгийн үр ашгийг бага, дунд орлоготой иргэдийнхээ амьдрал руу чиглүүлнэ гэдгийг ч тэрбээр мөн хэллээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)