АНУ-ын “Нью-Йорк Таймс” сонины сурвалжлагч Монголын иргэдийн амьдрал
дээшилж байгаа гэж бичжээ. Уг нийтлэлд Монголд зочилж байгаа гадаадууд
дотор дэлхийн уур уурхайн бизнесмэнүүд, төлөөлөгчид, ашиг хонжоо хайгчид
гэсэн хэсэгт хувааж болно хэмээн дурдсан байна. Ингээд нийтлэлийг
хүргэе.
АНУ-ын “Нью-Йорк Таймс” сонины сурвалжлагч Монголын иргэдийн амьдрал
дээшилж байгаа гэж бичжээ. Уг нийтлэлд Монголд зочилж байгаа гадаадуудыг
дотор нь дэлхийн уур уурхайн бизнесмэнүүд, төлөөлөгчид, ашиг хонжоо хайгчид
гэсэн хэсэгт хувааж болно хэмээн дурдсан байна. Ингээд нийтлэлийг
хүргэе.
Ховард Ходсон бол Австралийн уул уурхайн компанийн
гүйцэтгэх захирал тул мөнгөөрөө бардамнаж явдаг. Тэрээр ардчиллын салхи
сэвэлзсэн үе буюу 1990-ээд оноос эхлэн эдийн засгийн хувьд “үхмэл” гэж
хэлж болохоор Монгол улсад ажиллаж амьдарсан юм. Ховард Шинэ Гвиней,
Мьянмар зэрэг орнуудад мөн ажиллаж байжээ. Уул уурхайн салбар эрчимтэй
хөгжиж байгаагаас Улаанбаатар хот их өөрчлөгдсөнийг тэрээр мэдэрсэн
байна. Монголын уламжлалт амьдрал өөрчлөгдөж, тэнгэр баганадсан барилгын
тоо нэмэгджээ. Хотын төвийн хамгийн өндөр барилга болох 25 давхар
цамхгийн зочид буудалд нэг хоноход 300 доллар буюу итгэмээргүй үнэтэй.
Монголын эдийн засаг, улс төрийн гол төв болсон Сүхбаатарын талбайг
барилгын цуглуулгууд хүрээлсэн байна. Burberry, Emporio Armani зэрэг
үнэтэй брэнд дэлгүүрүүд ч байгуулагджээ. Гэхдээ монголын малчид
Улаанбаатарт орж ирэн -40 градусын хүйтэнд халуун усгүй газар амьдарч
байна шүү дээ. Гэхдээ монголчуудын зарим нь үр ашгийг нь хүртсэн байна.
Жишээлбэл, Нямдэлэгийн Ууганбаяр нь уул уурхайн компаниас сард 1500
долларын цалин авдаг.
34 настай Батаагийн Золбоо нь Ирланд улсад мэргэжил дээшлүүлэхээр явсан боловч уул уурхайн компанид өндөр цалинтай ажилд орохоор буцаж иржээ. Тэрээр бяцхан зочид буудал ажиллуулдаг бөгөөд “Монгол дахь бизнесийн боломжийг харахгүй бол тэнэг хэрэг болно” хэмээн ярьсан юм. Мөн 44 настай Бадамгаравын Гантуяа нь 14 жил орос-англи хэл сурч байгаа учраас Монголдоо хамгийн сайн цалинтайд тооцогддог хүмүүсийн нэг юм. Гэхдээ тэрээр бизнесийн боломж байгааг анзаарч харсан тул арт галерей нээн ажиллуулахаар болжээ. Global Post хэмээх байгууллагаас зохион явуулсан судалгаанд Монголд юмны өдрөөс өдөрт нэмэгдэж, нэг хүн дунджаар өдөрт 1,50 долларын өртөгтэй амьдарч байгаа гэсэн дүн гарчээ. Хүн амын зарим хэсэг нь өдрийнхөө хоолыг яая гэж бодож байхад нөгөө нэг хэсэгт нь шинэ цагийн баячууд төрөн машин, хувцасаараа өрсөлдөж байна хэмээн дурджээ. Уг өгүүлэлд дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болох Монголд тансаглал бий болж байгааг харуулсан байна.

Сэтгэгдэл (10)