Яг жилийн өмнө Монголын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэж байлаа. Гэтэл өнөөдөр даруй 10 хувиар өсч, 50 хувьтай нь тэнцэх болов. МАН-ын 27-р Их хурлын үеэр Ө.Энхтүвшин хэлэхдээ “Грекийн өр ДНБ-ийхээ 80 хувьд хүрсэн. Тэгвэл манай ДНБ-ий 50 хувьд хүрчихээд байгаа” хэмээн зарласан. Энэ тоо Засгийн газар болон УИХ-ын гишүүдийн ярьдаг олон тоотой холилдон нийтийн анхааралд төдийлөн орохгүй байна. Гэвч үнэн хэрэгтээ гадаад өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьдаа хүрнэ гэдэг бол хэвийн эдийн засагт дээд цэг юм. УИХ-ын гишүүн Б.Батчимэг ч “Монголын өрийн хэмжээ дээд цэгтээ тулчихаад байна шүү дээ. Иймд нэмж өр тавьж болохгүй” гэсэн байна. Өөрөөр хэлбэл бид “Самурай бонд” гэхчилэнгээр гадаад өрөө нэмсээр байвал удахгүй Грек шиг гарч чадахгүй намаг балчигт унаж магадгүй нь.
Монгол улсын хувьд өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улс /Абу-Даби/, Беларусь, Хятад, Финлянд, Франц, Герман, Япон, Польш, Испани, Швед гэсэн 10 оронд их хэмжээний зээлтэй байна. Мөн Хєдєє аж ахуйг хєгжүүлэх олон улсын сан, Олон улсын валютын сан, Кувейтын сан, Нордик хөгжлийн сан, Дэлхийн банк гэсэн таван олон улсын байгууллагад өртэй байгааг доорх хүснэгтээс харж болно. Энэ бол өнгөрсөн хоёрдугаар сард ЗГХЭГ-ийн дарга Ч.Сайханбилэгийн ирүүлсэн албан ёсны тоо. Засгийн газрын өрийн 55 хувийг нь олон улсын байгууллага эзэлж байгаа бол 45 хувь нь улс орнуудаас авсан зээлийн өрийн үлдэгдэл байна.
Энэ бол манай Засгийн газрын өрийн дүн. Гэтэл дээр нь нэмж бусад орнуудаас "Самурай" бонд гэхчилэнгээр зээл авч, өрийн тулам болох гэж байгааг эдийн засагчид анхааруулж байна. Өгсний хэрээр аваад байх биш эргэн төлөх ёстой гэдгээ ухамсарлах ёстой гэдийг сэрэмжлүүлж байгаа. Хэрэв энэ байдлаараа гаднаас зээл авсаар байвад ажилгүйдэл, эдийн засгийг хямралд идэгдсэн Грек улс шиг болох нь. Грек улсыг хямрахад Европын холбоо тусалж байна. Тэгвэл Монгол улс хямарвал Хятад, Оросоос тусламж эрэх үү? Ямартаа ч муу ёрлох биш Засгийн гарын хэтэрсэн өрөөс болоод бодит хямрал нүүрлэж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байна шүү, цаана чинь.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)