Валютын ханш өнгөрсөн сард огцом өссөнд Банк бус санхүүгийн байгууллагуудыг буруутгаж байсан. Мөн "Найман шарга" гэх зэрэг захуудад ажилладаг ченжүүд хиймлээр үнэ хөөрөгдлөө гэж шүүмжилсэн. Тэгвэл өнөөдөр Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос мэдээлэл хийж энэ нь ор үндэсгүй гэдгийг хэллээ. Бүр тодруулбал валютын ханш өсөхөд банк бус санхүүгийн байгууллагууд нөлөөлж чаддаггүй гэв.
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч А.Алтансүх: "Валют сольдог цэгүүдийн талаар дураараа үйл ажиллагаа явуулдаг, засаг захиргаагүй гэж иргэд буруу ойлгож байна. Банк бус санхүүгийн байгууллагууд бол үйл ажиллагааны гэрчилгээтэй, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд хураамж, тайлангаа тогтмол гаргаж өгдөг. Харин зарим зөвшөөрөлгүй иргэд ханшийн өөрчлөлт гармагц өөрсдөө гүйж ирээд арилжаа хийдэг. Түүнээс болж валютын цэгүүдийн талаар буруу, ташаа ойлгоод байна. Арилжааны банкны ханшнаас дээгүүр зарах, доод үнээр авах боломж бидэнд байдаггүй. Нөгөө талаас их хэмжээний нөөц ч байхгүй. Банкинд өндөр үнэтэй байхад тэрнээс хямдаар ББСБ-д валютаа өгөхгүй гэдэг нь тодорхой. Бид арилжааны банкны ханшийг уялдан дагадаг. Арилжааны банкууд өсгөсөн бол ББСБ дагахаас өөр аргагүй байдаг. Банкууд гэнэт арилжаагаа хийхээ больчихоор ачаалал нь, бас муу нэр нь ч бидэнд ирдэг" гэлээ.
Тиймээс ББСБ-уудыг жижиг бизнесийг дэмжигч гэдгээр нь хүлээж авахыг дээрх холбооныхон санууллаа. Учир нь иргэд ББСБ-ыг ХЗХ-той нийлүүлж ярих нь элбэг байдаг. Харин ББСБ-аар дандаа жижиг бизнес эрхлэгчид үйлчлүүдэг болохоор төрийн зүгээс бодлогоор дэмжиж, хөнгөлөлттэй зээлд хамруулах хэрэгтэй гэсэн юм. Ингэснээр банкнаас зээл авч чаддаггүй иргэд ББСБ-аас улам хөнгөлөлттэй зээл авах боломжтой болох аж. Одоогоор Монголд үйл ажиллагаа явуулдаг нийт ББСБ-уудад 344 тэрбум төгрөгийн хөрөнгө эргэлддэг байна.