"Оюу
Толгой" компанийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн болох “Эрдэнэс
МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой”
компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги,
бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нар өнгөрсөн сарын
23-27-ны хооронд Лондон хотод Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийгээд
ирсэн билээ.
Хэлэлцээрийн үеэр хоёр талаас тавьсан 30 асуудлыг хоёр өдрийн турш хэлэлцээд 15-д нь нэгдсэн ойлголцолд хүрсэн байгаа. Харин үлдсэн 15 асуудлыг үргэлжлүүлэн өчигдрөөс эхлэн Улаанбаатарт хэлэлцэх талаар мэдээлж байсан. Тэгвэл тохирсон ёсоор хоёр талын ажлын хэсгийнхэн албан ёсоор Оюутолгойн асуудлаар зөвшилцөлд хүрэхийн тулд өчигдрөөс ажилдаа ороод байгаа гэнэ. Талууд чиг үүрэг тус тусдаа гурван ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийнхэн удахгүй Оюутолгойн уурхай дээр очиж, газар дээрх үйл ажиллагаатай танилцахаас гадна хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллараар өссөн шалтгааныг тодруулах юм байна. Ажлын хэсэгт Монголын талаас “Эрдэнэс МГЛ” болон “Эрдэнэс Оюутолгой”-н мэргэжилтнүүд багтжээ. Тэгвэл хөрөнгө оруулагчдын талаас Лондонгоос мэргэжилтэн ирж, Монголд ажиллаж байгаа юм байна. Эхний ээлжинд хөрөнгө оруулалтын зардлын тайлан, аудитын шалтгалттай харьцуулан нягтлах бөгөөд үүний дараа далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлаар ярилцах юм байна. Нягтлах, судлах, шалгах шаардлагатай олон асуудал байгаа тухай албаныхан хэлж байгаа.

Сэтгэгдэл (3)