Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1600 давж, үнийн өсөлт улам хүчээ авч байна. Монголд орох гадаадын хөрөнгө оруулалт гурав дахин буурч, худалдааны алдагдал ч нэмэгдсээр байна. Үндэсний аюулгүй байллын зөвлөл хуралдаж үе үеийн Төрийн тэргүүн, сайд нарын саналыг сонссон ч энэхүү хүндхэн нөхцөл байдлаас гарах аргаа тодорхойлоогүй байна. Тиймээс өнөөдрийн нөхцөл
байдлаас гарах гарцын талаар эдийн засагчид янз бүрийн саналыг хэлсээр байна. Дэлхийн томоохон
эдийн засагчид сонирхож байсан манай улсын үнэлэмж лгэхэд өнгөрсөн
арванхоёрдугаар сард 30 тэрбум ам доллартай тэнцэж байсан бол өнөөдөр
тав дахин буурч зургаа орчим тэрбум доллар болсон байна. Тиймээс гадны
хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын тухай хуулийн босгыг
намсгахыг эдийн засгийн хөгжлийн дэд сайд зөвлөлөө. Харин сөрөг хүчний
зүгээс "Ашигт малтмалын тухай хуулийг хөрөнгө оруулагчид их хүлээж
байна. Эдийн засгаа сөхрүүлэхгүйн тулд эдийн засгийн зөөлөн бодлого
барих ёстой" гэж байгаа юм. Энэ хүндхэн нөхцөл байдлаас гарах гарцыг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд О.Чулуунбат, гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э. Батшугар, Эдийн засагч Б.Лхагважав, Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Б.Очбадрах нар ийнхүү тодорхойлж байна. Тэдний байр суурийг хүргэе.
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат: Хөрөнгө оруулалтын орчноо таатай болгох ёстой
- Гол шалтгаан болсон хөрөнгө оруулалтын орчноо таатай, боловсронгүй болгох ёстой. Монголд үйл ажиллагаагаа явуулж байсан компаниуд үргэлжлүүлэн ажлаа хийх боломжгүй боллоо. Хөрөнгө оруулалтын орчин чангарчихлаа. Хатуу үгээр хэлбэл “Монголчууд гарыг минь мушгиж байна” гэж хэлээд гарч яваад байна. Тэд зүгээр нэг гараад явж байгаа юм биш. Маш их хэмжээний мөнгө тэдэнтэй хамт явж байгаа шүү дээ. Тэр компаниуд маш их хэмжээний ажлын байрыг бий болгож байсан. Тухайлбал өрмийн 300 гаруй компаниуд ажиллаж байсан. Тэдгээр компаниуд монгол ажилчидтай, монгол техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байлаа. Гэтэл их хэмжээний орлого олох ёстой байсан салбарууд гараад явчихаар манай зэх зээлд нөлөөлөөд байна. "Монгол банк" зах зээлээ тогтворжуулах зорилгоор их хэмжээний мөнгө гаргасан. Тэр нь бас алдаатай. Долларын баталгаатай байх ёстой. Тэгэхээр энэ мэтийн асуудлаас болоод ханш унаж байна. Хэрэв бид орчноо таатай болгоод тэр дундаа экспортоо урамшуулж, төслүүдээ амжилттай хэрэгжүүлж чадвал их амархан асуудал.
Хоёр миллард долларын худалдааны алдагдал бол монголчуудад их том сонсогдож байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын асуудлаа шийдчих юм бол их амархан алдагдлаа нөхнө. Хамгийн олзуурхууштай нь бид их хурдан ухаарч, арга хэмжээ авах гэж байна. УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Энэ бол маш том сигнал юм.
Эдийн засагч Б.Лхагважав: Ерөнхий сайд зарим нэг зүйлд буруу дүгнэлт хийдэг
- Өнөөдрийн хямрал бол Монголын төр болоод Монгол банкны мөнгөний бодлоготой холбоотой. Жижиг дунд үйлдвэрүүд ажлаа хийгээд явж байна. Бид бизнесээ үргэлжлүүлэн хийх хүсэл тэмүүлэл байна. Тиймээс макро түвшний бодлого гаргадаг хүмүүс маань зөв бодлого гаргаасай гэж бодож байна.
Өмнө нь үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж бараг 3 их наядыг нилээн олон салбар руу тарааж өгсөн. Эдийн засгийн өөрийнх нь зарчим бол хэдийгээр мөнгөө хэмнэж, зах зээл рүү оруулахад тодорхой хугацааны дараа заавал буцааж ашгийг хүртэх зүйлд олгодог. Манай Ерөнхий сайд зарим нэг зүйлд буруу дүгнэлт хийгээд байгаа. Учир нь үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр макро эдийн засаг, инфляцид нөлөөлөх хэд хэдэн бүтээгдэхүүнийг хүчээр барьсан учраас инфляци маш бага юм шиг харагдаад байгаа юм. Хэрвээ тэд чөлөөтэй байсан бол нилээн хол давсан байх ёстой.Тэгэхээр одоо бид 2009 онд эдийн засгийн хямралыг давж гарсан аргыг хэрэглэх хэрэгтэй. Тэр нь зөөлөн бодлого байсан юм. Санхүүгийн эрх чөлөөг өг. Жижиг дунд, аж ахуй нэгжийн гудсан дор байгаа мөнгийг эдийн засаг руу оруулж эргэлдүүлэх нь хамгийн том ашигтай загвар юм. Хоёрдугаарт зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд өөрсдийнхөө мөнгийг гаргасныхаа урамшуулалыг олж авах ёстой. Чингис бондын мөнгийг ашигтай хэрэгтэй үр өгөөжтэй зүйлд өгөх ёстой байсан. Түүнээс биш гал унтраах, улс төрийн нэр хүнд олж авах зүйл рүү оруулбал ашиггүй гэдэг нь тодорхой байсан шүү дээ. Гэхдээ өнөөдрийн энэ байдал бол гайгүй ээ. Нэг өвлийн зудтай л адил зүйл. Зуд боллоо гээд малчин хүн малаа хаяаад явдаггүй биз дээ. Эдийн засгийн амьдрал цааш явдагаараа явна. Одоо харин зөв бүгдээрээ нийлж байгаа зөв бодлого гаргах хэрэгтэй.
Эдийн засгийн ухааны доктор, МАН-ын ЭЗБХ-ны дарга Б.Очбадрах: Бондын мөнгө хаачсан, хэний гараар орсныг ярилцах хэрэгтэй
- Эдийн засгийн нөхцөл байдал ерөнхийдөө хүндхэн болчихлоо. 1.3 тэрбум долларын гадаад худалдааны алдагдалтай болж, гадны хөрөнгө оруулалт хоёр дахин багаслаа. Валютын ханш их хэлбэлзэж байна. Улсын төсөв 20-иод хувиар тасрах нь тодорхой боллоо. Нүүрсийг 35 сая тонноор экспортлоно гэж үзэж байсан бол өнөөдөр дөнгөж 7 сая тонныг экспортлосон байна. Уул уурхайг хэт шүтэж, бусад салбараа олигтой хөгжүүлээгүйн хар гай гарч ирж байна. Харин Засгийн газар 1.5 тэрбум долларын бонд авч, түүнийг эргэлдүүлснээр харьцангуй гайгүй байна. Гэхдээ бондын мөнгийг зөв зарцуулж, чадсан нь бас л эргэлзээтэй. Энэ их хөрөнгийг оруулж ирчихээд валютын ханшийг барьж чадахгүй байна гэдэг чинь эргэлзээтэй байгаа юм. Харин ч долларын ханш буурах ёстой байтал эсрэгээрээ өсч байна. Өнөөдөр Монгол банкинд нөөц байна уу, үгүй юу. Хоёр засгийн газар солигдож байхад Шинэчлэлийн Засгийн газарт 2.8 тэрбум долларын нөөцтэй хүлээлгэж өгсөн. Нэмээд 1.5 тэрбум доллар авсан. Тэр их мөнгө хаачсан, хэний гараар орсон талаар бид ярих ёстой. Дээрээс цахилгаан болон усны үнийг нэмчихлээ. Энэ мэтээр УИХ-аар бодлогын түвшинд ярихгүйгээр суурь үнийг нэмж байгаа нь инфляцийг хөөрөгдүүлж байна. Энэ бүх асуудлын цаана бид ард түмний нуруун дээр хүнд ачааг нэмэхгүйгээр эдийн засгийн хямралаас яаж гарах асуудлаар ярилцах ёстой юм. Яаралтай УИХ-ын чуулган хуралдаж, эдийн засгийн асуудлаар ярилцах хэрэгтэй байна. УИХ, Засгийн газар, Монгол банк хамтарсан шийдвэр гаргах ёстой.
Эдийн засгийн ухааны доктор Н.Дашзэвэг: Үр ашиггүй зардлаа танамаар байна
- Ханшийн хэлбэлзэл маш их хүчтэй тусч эхэллээ. Юань хоёр сарын өмнө 230 байсан бол өнөөдрийн байдлаар 257 төгрөг болсон байна. Нэг юань 20-30 төгрөгөөр нэмэгдэхээр өнөөдөр наймаа хийж байгаа хүмүүсийг их алдагдалд оруулж байгаа юм. Хоёрдугаарт улсын төсвийн орлого их хэмжээгээр тасарч байна. Ялангуяа нүүрсний экспорт үндсэндээ зогсчихлоо. Тэгэхээр энэ оны бүтээн байгуулалтын ажлууд тасрахаар харагдаж байна. Уул уурхай хүнд байдалтай байна. Гадны хөрөнгө оруулалт зогссон учраас ажилгүйдэл бий болж байна. Эдгээр нь эмх замбараагүй, тооцоогүй, мөнгийн нийлүүлэлт, хөрөнгө орлогыг хийж байгаа Засгийн газрын бодлоготой холбоотой. Засгийн бодлого цэгцтэй байж, Монгол банкны бодлоготой уялдаж чадахгүй байгаатай холбоотойгоор энэ бүх асуудал үүслээ. Ханш өсч байгаа явдал бол цэвэр бодлогын алдаа. Бид юанийн ханшийг тогтвортой байлгах бүрэн боломжтой байсан. Монгол банк төгрөгөө юаниар солиод 2 тэрбум төгрөгийн юанийг Хятадын банкнаас авах эрхтэй байгаа. Өнгөрсөн хавар нэг тэрбум доллартай тэнцэх юанийг төгрөгөөр сольж аваад тэгээд 225 төгрөгөөр зарж байсан бол өнөөдөр юанийн ханш унахгүй байсан. Одоо яаралтай УИХ, үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газрын байр суурийг сонсох ёстой. Ялангуяа Эдийн засгийн хөгжлийн яам улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг юу гэж үзэж байгаа, ямар шалтгаанаар ийм байдалд хүрэв обьектив сүбьектив шалтгаан нь юу байв, гарах арга зам, төлөвлөгөө, хөтөлбөрүүд юу байна гэдгийг тайлбарлах ёстой. Үүнтэй нэгэн зэрэг хөндлөнгийн эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн бас саналаа хэлэх ёстой. Үүнээс ойрын хугацаанд яаралтай авах арга хэмжээ болон дунд хугацаанд авах арга хэмжээнүүд гарна. Ингэвэл эдийн засгийн хүнд байдлаас амархан гарна. Хүндрэлээс гарах хамгийн эхний арга бол үр ашиггүй зардлаа багасгах ёстой. Хэрэггүй зардлаа бууруулж, илүү дутуу зардлаа танах ёстой. Төсвийн албан хаагч нарын цалинг багасгадаг арга ч олон улсад байдаг. Засгийн газрын бондыг ямар ч техник эдийн засгийн үндэслэлгүй зүйлд үрж байна. Хатуугаар хэлбэл бондын үнэ 10 хувиар унасан байна. Тэгэхээр бондын мөнгийг АН-ын хэсэг компаниуд тендергүйгээр хуваагаад авчихлаа. Чингис бондод хяналтын зөвлөл байх ёстой. Хөндлөнгийн эрдэмтэн судлаачдыг оролцуулаад энэ асуудлаар өргөн хүрээнд ярих ёстой.
Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун: Бүх алдагдлыг татвар төлөгч нар үүрэх ёсгүй.
- Бизнесийн орчны гажуудал манай улсыг хүнд байдалд оруулж байна гэж бодож байна. Бизнесийн орчноо сайжруулах хэрэгтэй байна. Зөвхөн улсын бондоор амьдрах юм бол хэцүү байдалд орно. 2012 онд хувийн хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 80 хувийг эзэлж байсан. Хувийн хөрөнгө оруулалт зогсчих юм бол энэ улс зогсонги байдалд орно. Төсвийн алдагдалтай, хөрөнгө оруулалт зогсчихоор татварын орлого нь орохоо больж байгаа юм. Тэгэхээр эргээд татвараа нэмэгдүүлэхээс айж байна. 2014 оны төсвийг батлах гэж байна. Тэгэхээр маш их хэмжээгээр татварыг нэмж магадгүй гэсэн айдас хүмүүсийн дунд байна. Татвар нэмж болохгүй. Энэ бүх алдагдлыг татвар төлөгч нар үүрч болохгүй. Хэрвээ тэгэх бол хүнд байдалд орно. Тэгэхээр одоогийн Засгийн газар татварын дарамтыг хийхгүй байх гэж найдаж байна. Бид энэ асуудлаар нухацтай сайн ярилцах хэрэгтэй байна.
Д.Бямбасүрэн: Цаашид байдал хүндрэхээр байна
- Их хариуцлагатай хандах үе ирээд байна. Манайхан Оюутолгойтой холбоотой асуудалд маргаан гаргахгүйгээр, олон улсын амьдралд байдаг эрх хэмжээнд шийдэж болно шүү дээ. Монгол Улс 1990 үеийг тууллаа. Цаашид манайхаас төдийгүй олон улсын нөхцөл байдлаас шалтгаалах шалтгаанаар нэлээд хүндрэл үүсэх магадлалтай байна. Бид бэлтгэлтэй байх хэрэггэй.
Б.Гарамгайбаатар: Гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирэх ажлаа сайн хийх ёстой
-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэх нь албан ёсоор шийдэгдээгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаралтай УИХ-аар хэлэлцэн баталж, гадаадын хөрөнгө оруулагчдад хуулиа сурталчилж тайлбарлах ёстой. Шаардлагатай гэвэл төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Оюутолгойн далд уурхай зогсч буй зэрэг нь Засгийн газрын асуудал. Гэвч тэр ажлаа шаардлагын төвшинд хийж чадаагуй болоод л энэ асуудал үүсчихээд байна. Иймээс дахиад хэлэлцээрийн ширээнд суух ёстой. Гадаадаас валют орж ирээгүй нөхцөлд Монголбанк нөөцөө барагдуулж болохгүй. Тиймээс валютын нийлүүлэлт тийм сайн зүил биш. Бид гаднаас хөрөнгө оруулах ажлаа сайн хийх ёстой.
Э.Батшугар: Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль хэрэгтэй
-Стратегийн салбар, гадаадын хөрөнгө оруулагч гэж тусад нь ялгахгүйгээр, ерөөсөө дотоод, гадаадын нийт хөрөнгө оруулагчуд, эдийн засгийн бүхий л салбар, хот хөдөө гэх мэт нутаг дэвсгэрийн бүсчлэлийг бүхэлд нь хамарсан хөрөнгө оруулалтын тухай шинэ хуультай болох хэрэгтэй. Энэ нь Монгол дахь хөрөнгө оруулалт урт хугацаанд тогтвортой өсөх суурь нөхцөл болсон. Нөгөө талаар Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордууд, тэдгээрт түшиглэсэн төслүүд бол хөрөнгө жишиг юм. Өөрөөр хэлбэл, монголчууд эдгээр томоохон ордод хэрхэн хандаж байна гэдгийг гадны хөрөнгө оруулагчид ажиглаж байгаа хэрэг.

24tsag.mn
Сэтгэгдэл (13)