Монгол улсын Засгийн газар өнгөрсөн оны хавар стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталсан. Тэгвэл энэ хуулийг болиулах тухай хэлэлцэж буй талаар “World bulletin” болон барууны томоохон сайтууд мэдээлж эхэллээ. Хэвлэлд гарсан нийтлэлийг тоймлон хүргэе.
Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтын маргаантай хуулиа болиулах гэж байна. Шинэ хуулиар зөвхөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд л гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах болно хэмээн холбогдох албаныхан хөрөнгө оруулагчдад мэдээлэл хийжээ. Гэхдээ энэ хязгаарлалт зөвхөн стратегийн ач холбогдол бүхий салбарт бус бүхий л секторыг хамарна гэсэн байна.
Стратегийн ач холбогдол бүхий салбарт, ялангуяа уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт хийхэд саад болсон энэхүү хуулиа татах болсон нь хууль батлагдсанаас хойш Монгол улсын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд хүрсэнтэй холбоотой юм.
2012 онд батлагдсан хуулинд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг 49 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарласан нь 2013 оны эхний хагас жилд хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурахад хүргэсэн. Тиймээс шинэ хуулийн төсөл батлагдвал өмнөх оны бүтэлгүй хуулийг орлох аж.
Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын дарга Сэрээтэрийн Жавхланбаатарын мэдээлснээр уул уурхайн гэх мэт салбарт хязгаарлалтыг бууруулах шинэ хуулийг удахгүй хэлэлцэнэ гэлээ. Тэрээр “Бид зах зээлийг стратегийн, стратегийн бус гэж ангилахгүй” хэмээн өнгөрсөн даваа гарагт мэдээлсэн байна.
2012 онд стратегийн ач холбогдол бүхий хэмээн нэрлэгдэж байсан салбарт харилцаа холбоо, банк, санхүү болон уул уурхайн салбар багтаж байсан юм.
Одоогоор стратегийн гэх салбарт л гэхэд компаниуд 33 хувийг худалдан авах сонирхолтой байна. Харин төрийн өмчит стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид 49-өөс дээш хувийг эзэмшихгүй хэмээн заасан билээ.
Мөн Монголын Засгийн газар төрийн өмчит компаниудын хувьцааг худалдан авахад зөвшөөрөл олгодог зөвлөл байгуулахаар зорьж байгаа хэмээн С.Жавхланбаатар хэллээ. Ийм туршлага Австрали улсад амжилттай хэрэгжиж байгаа аж.
Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг 2012 оны парламентын сонгуулийн өмнөхөн баталсан юм. Тухайн үед Хятадын төрийн өмчит "Чалко" компани Монголын нүүрсний орд эзэмшдэг компанийн ихэнх хувийг худалдан авах тухай асуудал гарснаар энэ хуулийн төслийг баталж байсан. Харин хөрөнгө оруулагчид хэтэрхий болгоомжилсон хуулийн төсөлд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Дээрх хууль нь гадаадын хөрөнгө оруулагчдад тодорхойгүй нөхцлийг бүрдүүлсэн юм. Гэхдээ шинээр батлагдах хууль ч мөн хөрөнгө оруулалтын уналтыг бууруулж чадах эсэх нь тодорхойгүй байна.
Учир нь С.Жавхланбаатао шинэ хууль батлагдсан ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг 2011 оны түвшинд хүртэл өсгөж чадахгүй хэмээн мэдээлсэн юм. Хөрөнгө оруулалт хамгийн их байсан жил буюу 2011 онд Монгол улсын эдийн засаг 17.3 хувиар өссөн билээ.
Мөн шинэ хуулинд уул уурхай, банкны салбарт хөрөнгө оруулагчдад лиценз олгох үйл ажиллагааг үндэсний аюулгүй байдлын улмаас тусгай комисс нарийвчлан хэлэлцэж батлах тухай заасан гэлээ.
Монголын Засгийн газар шинэ хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.

www.24tsag.mn
Сэтгэгдэл (6)