1. Монголд сэтэхүйн хувьд эдийн засгийн хямрал ч эхэлчих шиг боллоо. Тавантолгой хэцүүдсэнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээсэн нь олон хүнд хямрал хаяанд ирчихлээ гэж итгэхэд хүргэлээ. Оюутолгой ч хүндэрлээ гэцгээх юм. Уг нь энэ хоёр проект хүндрэхгүй байвал сэтгэхүйн хувьд эдийн засгийн хямрал үргэлжлэхгүй байх сайн талтай юмсан. Хямрал гэдэг үг хятад ханзаар “аюул, шинэ боломж” гэсэн хоёр агуулгын холбоос юм гэнэ лээ. Түмэн жилийн амьдралын туршлага нь хятад ханзанд шингэсэн байдаг учир энэ бол амьдралын том аксиомыг хэлдэг байж таараа.
“Тарваганы боодогтой ч боодоггүй ч үүр цайна” гэж боодогноос хүртэж чадаагүй эр тунирхаж хэлсэн юм гэнэ лээ. Түүн шиг хямрал болсон ч, болоогүй ч монголчууд амьдрах л ёстой. Өөр арга үгүй. Үнэхээр, хямрал хаалга тогшоод байгаа юм бол “аюул” ирчихлээ гэсэн үг. Тэгвэл одоо “шинэ боломж” хайх цаг иржээ. “Орос орны эдийн засгийг инновацижуулахад жижиг, дунд үйлдвэр дээр түшиглэх хэрэгтэй. Тэгээд, прадокс /хачин гаж/ маягтай сонсдож байж магадгүй л дээ. Юу гэхээр цэргийн үйлдвэрлэлийн цогцолборуудыг дэмжиж, түүнийг бүх эдийн засгийн хөгжлийн инновацийн чухал хөшүүрэг болгох хэрэгтэй…Өнөөдөр Оросын эдийн засгийн хямралын өмнөх модель руу эргэх шугамыг дэмжиж байгааг үгүйсгэхгүй” гэсэн утгатай үгийг ОХУ-ын Худалдаа үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчөөр 2011 онд ажиллаж байсан, академич Е.Примаков хэлсэн байна. Е.Примаков гуай насаараа эдийн засаг судалж байгаа хүн /84 настай/ бөгөөд ОХУ-ын Ерөнхий сайд, Гадаад сайдын албыг хашиж байсан хүн гэдгийг уншигч та юу эс андах билээ. Иймд энэ хүн ор үндэсгүй санаа санаачилга гаргахгүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Постсоциалист орнуудын зовлон манайд ч байгаа, ОХУ-д ч байгаа. Молхи миний бодлоор Оросын цэргийн үйлдвэрлэл техник, технологийн хувьд ч өнөөдөр тэргүүлэх төвшинд байдаг. Үүнийгээ бүх эдийн засгийн эргэлтэд оруулбал сул талаа давуу тал болгох гэсэн эрмэлзэл бололтой. Тэгээд дээр нь хямралын өмнөх ба хямралын үеийн гэсэн хоёр өөр модель нөхцөл байдлаасаа хамаарч эдийн засагт үйлчилдэг юм шиг байна. Харин жижиг дунд үйлдвэрийг эдийн засгийн хөгжлийн тулгуур болгоно гэдгийг монголчууд аль Д.Бямбасүрэн, П.Жасрай сайдын үеэс ярьж ирсэн. Анх н.Ханой гэдэг даргатай жижиг дунд үйлдвэрийг дэмжих байгууллага бий болсноос хойш чамгүй олон жилийг үджээ. Харин Вьетнамд, ялангуяа Ханой хотод жижиг, дунд үйлдвэр санаа авахуйц маш дажгүй хөгжиж байгаа гэнэ лээ. Манайд сайн хөгжсөн үү гэвэл сайн биш. Бас муу хөгжсөн үү гэвэл муу биш.
Ийм л байх шиг. Харин өнөөдөр Х.Баттулга сайд хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэр хоёрын хөгжлийг аль зэрэг тэнцүүлэх бол доо гэдгээс манай нийгэм, эдийн засгийн амьдарлын нүүр царай тодорхойлогдох юм. Хүнд үйлдвэр эдийн засгийн хөгжилд үлэмж их тустай ч жижиг дунд үйлдвэр нийгмийн амьдралд өгөх өгөөж өндөртэй гэнэ. Өнөөдөр бид эдийн засгийн сэтгэхүйн хямралд орчихсон байгаа юм бол хямралын үеийн моделио больё гэхэд хөтөлбөр, чиг хандлагаа тогтоохгүй бол хэвлэл мэдээллээр зөрж солбилцсон юм ч их ярих юм даа, дарга цэрэггүй. Гуравдахт Ерөнхийлөгч Н.Энхбаяр: “Эвтэй бол хүчтэй” гэсэн сүрхий уриаг хэлж билээ. Эв эетэй байна гэдэг нэгдмэл бодолтой, тэр бодолдоо тууштай байж аливааг бүтээж, хүчтэй байхыг хэлдэг байх. Түүнээс энэ бол сонгуулийн үеэр хэрэглэгдэх үг төдий байж үл болно.
2. Манай дотоодын нийт бүтээгдэхүүний 85 орчим хувийг хувийн сектор бүрдүүлдэг гэсэн статистик тоо бий. Тэгвэл Монгол орны баялаг бол энэ хувийн хэвшлийнхэн болж таарах нь ээ. Хямралыг дагаж явдаг хамгийн том аюул бол ажилгүйдэл юм. Энэ онд топ 150 аж ахуйн нэгжийг Худалдаа үйлдвэрлэлийн танхим зарласан. Түүнд Улаанбаатар Төмөр зам 15560 ажиллагсадтайгаараа толгой цохиж байв. Гадаадын хөрөнгө оруулалттай Оюутолгой 11151 ажиллагсадтайгаар удаалсан юм. “М-Си-Эс” групп 9000 ажиллагсадтай. Гуравт оров. 2012 оны бүтээн байгуулалтын жилд энэ хувийн компани 1000 ажлын байр шинээр бий болгожээ. Эрин зууны Эрдэнэт үйлдвэр гэхэд 6000 ажиллагсадтай байна. Энэ нь тэднийг муутгах гэсэн хэрэг огт биш. Тэдний уул уурхайн үйлдвэрийн онцлогтой холбоотой. Энэ үйлдвэр бүхэл бүтэн Эрдэнэт хотыг авч явж ирсэн. Улс орныг ч чирж явдаг нь нууц биш. Зүгээр л “М-Си-Эс”-ийн улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд оруулж буй хувь нэмрийг тодруулах үүднээс үүнийг бичив. Одоогоос 23 жилийн өмнө хувийн нэг компани ийм олон хүний ажил амьдралыг зохицуулна гэвэл тэр үеийн Ерөнхий сайд Д.Содном гуайн санаанд багтах байсан болов уу?! Тухайн үед шударга ёсны эрэлд хатаж явсан Ардчилсан холбооныхоны санаанд ч буухгүй байсан болов уу?! Тэгтэл энэ компани дам ажлын байрыг нь оруулбал 20000 хүний ажил амьдралыг авч явж байгаа аж. Тэдний гэр бүл, үр хүүхдийг тооцвол лав 100000 хүнд өгөөжөө өгч байгаа хэрэг. Энэ компани олон улсын хөрөнгийн биржийн төвд нь биш юм аа гэхэд голд нь, биш юм аа гэхэд дунд нь тууж явна. Тэгэхээр манай нэг компанийн дотоодын нэр хүнд гадаадын нэр хүндтэй, тэдний эрх ашиг орлоготой шууд холбогдож ирэх нь байна. Эн юу вэ гэхээр 100000 монгол хүний амин зуулгатай нэг компани холбоотойгоос гадна гадаадаас орж ирэх хөрөнгийн урсгалтай холбоотой болж ирэх нь. Тавантолгойд ёстой өнөө “повер критикал” нь болов уу гэмээр Цахилгаан станц барьсныг үзэж байв. Миний бие энергетик мэргэжлийн хүн тул монгол хүмүүс цахилгаан станц барьсныг үзээд тэднээр бахархахын дээдээр бахархаж өөртөө гутарч билээ. Ёстой өнөө трагикомеди гэдэг л юм даа. Саяхан “Хадгаламж” банк тойрсон сүхсэлзсэн юм боллоо. Гэтэл энд 3000 гаруй хүний ажил амьдрал яригдах хэмжээнд байдаг. Шуугиан бол Ш.Батхүү, Ц.Мянганбаяр, Монголбанк, Засгийн газар гээд л яваад байдаг. Жирийн иргэд бидэнд Ш.Батхүү, Ц.Мянганбаяр нарын яриа ярилцлага чухал биш л дээ. Эцэстээ бидэнд ажлын байр, амгалан амьдрал л чухал. Миний авсан мэдээгээр “Номин холдинг” 4349, “Хаан” 3000 гаруй, “Петровис” 2500 гаруй, “Бодь” интенэшнл 2000, “Моннис” 1800, “МАК” 1400, “Шунхлай” 700 гаруй, “Сод Монгол” 550 гаруй гээд жагсаалт цааш үргэлжлэнэ. Эдгээр компани хувийн эздийн өмч боловч нийгмийн өмнө оруулж буй хувь нэмэр нь Монгол хүн бүрийн эрх ашигийг хадгалж явдаг билээ. Тийм учраас хувь хүний өмч гэхээсээ нийгмийн чанартай байгууллагууд юм. Иймийн учир Монгол улс төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх бодлогыг гардан жолоодогч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас авхуулаад жирийн иргэн энэ хувийн хэвшлийг “социалист өмчийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах” гэж Ю.Цэдэнбал даргын үгийг зээлдээд яах вэ? Ер нь л тэднийг хамгаалах ёстой билээ. Хямралыг эднийг дэмжиж байж л гатлан туулна. Яагаад гэвэл тэднийг хамгаална гэдэг ард түмний дийлэнх олонхийн амьдралыг хамгаалж байна гэсэн үг. Ер нь бол манайд 66 мянган аж ахуйн нэгж бий. Тэд бүгд л үзээд л байгаа. Арга ядахад эдийн засгийн бодит салбараа хайрлаж, хамгаалж чадахгүй юм аа гэхэд нүүр лүү нь цохиж болохгүй.
Уг нь хөгжсөн орнуудын байр байдлыг ном зохиол, коно шийн дээрээс харж байхад Ерөнхий сайд, сайд дарга нар нь үйлдвэрлэгч, магнат, бодит эдийн засгийн салбарынхнаа “гуйж”, “аргадаж” өөрийн бодлыг дэмжихийг уриалдаг юм билээ л дээ. Ном зохиол, кино ший нь худлаа бичээгүй бол?! Гэтэл манайд захирч зандраад ч байгаа юм шиг, хааж боогоод ч байгаа юм шиг дүр зураг харагдах юм. Саяхан Боловсрол, шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөр хэвлэл мэдээллийнхэнд хандаж гэрэл гэгээтэй юм бичиж байхыг уриалан захисан. Энэ бол маш зөв тенденци (санаа, чиг хандлага). Өнөөдөр муугаас муугийн мууг нь олж бичих гээд байдаг болжээ. За тиймээс уг нь бид гадаадынхныг (хөрөнгө оруулагч) “зоддог” байсан бол бүр байснаа одоо дотоодынхноо “зоддог” боллоо. Сүүлийн үед ажил хийж байгаа компаниудаа элдвээр боон хавчих, ангилж “заазлаж” хандаж асуудал чихэнд сонсдож, нүдэнд харагдах боллоо. Гэвч Боловсрол, шинжлэх ухааны сайдынхаа захиасыг сануулчихаад энд элдэв юм бичээд яахав гэж бодлоо. Сайдын захиасыг түр мартангуутаа бичих боломж бишгүйдээ л олдох биз?!
Гэхдээ л гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байна гээд их бичигдэх юм. Дээр нь нэмээд бас дотоодынхноо бид үргээчихвэл ёстой өнөө гуяа ганзагалана гэдэг болох биз ээ. Ер нь бол мөнгө гэдэг Монгол Улсын дотроо үрэгдэж байх ёстой эд л дээ. Гэхдээ бүгдийг нь учир утгагүй үрэн тараа гэсэн үг биш л дээ. Нөөцлөх, хадгалах гээд түмэн юм байж л таараа. Ардын нам, Ардчилсан нам хоёр хамтарч төр барьж байхдаа хөөрхөн мөнгө “хий” тараасан. Уг нь тэр байсан бол гэмээр л байдаг юм. Манайхаас гадаад руу гарах тархины урсгал хангалттай явсан. 100000 гаруй гастар байтер- хөдөлмөрийн цагаач гадаад орнуудын бүтээн байгуулалтад оролцож, тэр улс гүрнүүдийг хөгжүүлж байна. гадаадад гараад ажиллаж амьдраад байхыг бодоход тэд чинь бас ч гэж үндэстний маань хусам нь лав биш өрөм нь байг гэхэд сүү нь байсаар хүмүүс шүү. Юуны тулд үүнийг бичив гэвэл манайд байгаа дотоодын хөрөнгө оруулагчдын мөнгө гадагшаа нүүвэл тэгээд дуусаа. Олигтой гэсэн тархиудын нэлээд нь гадагшаа нүүчихсэн. Оюун санааны хувьд хэдэн бөөгөөр залуулах дээрээ байна. Овоо хөдөлмөр хийх ажилтай хэд нь гараад явчихдаг. Хятадын ард түмэн манай хэдэн оюутантай нийлж бүтээн байгуулалтыг хийх алдаж байна. Олсон хэдээ гадагшаа гаргаад магнатууд маань эндээ ч юм шиг тэндээ ч юм шиг амьдраад эхэлбэл орлуулах юм даан ч үгүй болно доо.
3. АНУ-ын Ерөнхийлөгч урьд нь ажиллаж байсан Ерөнхийлөгч болон төрийн том алба хашиж байсан хүмүүсээ өөрийн бие төлөөлөгч, тусгай үүрэг гүйцэтгэгчээр элдэв ажилд “зарж” явуулахыг хараад энэ орны хувь заяа өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ хамаатай юм байна даа гэж боддог байв. Сүүлийн 23 жил монголчууд манайхан ба танайхан гээд баахан үзэв шив. Хэн түрүүлж ардчилагч болсон нь хоцорсноо коммунист гэдэг эрхийг олж авдаг байж. Одоо ч уралдаан явсаар байгаа. Угтаа бид чинь ижилдээ ижил, годилдоо годил л улс л даа. Нэг системд байсан. Бүх юм ижил байсан. Хуучинсаг гээд хууччуулаа тоодоггүй байлаа. Өнөөдөр бид хямралын өмнө ирчихээд байна. “Аюул”, “Шинэ боломж” гэсэн хятад ханзны агуулгын өмнө ирчихээд байна. бидний зовлон бүх монголчуудын зовлон болж магадгүй байна. Иймд өчигдөр, өнөөдөр, маргааш гурав нийлж байж энэ хямралыг давах ёстой. Энэ гурав бол бид гурав юм. Саяхан манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үе үеийн төрийн гурван өндөрлөгтэй уулзлаа. П.Очирбат гуай, Н.Багабанди гуай, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл гуай, З.Энхболд, Д.Содном гуай, Ш.Гунгаадорж гуай, Д.Бямбасүрэн гуай, М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд. Бүгд Монголын хувь заяаны өмнө хариуцлага хүлээж явсан эрхэм хүмүүс. Нэр нь чихэнд хоногшиж, дүр нь нүдэнд харагддаг эрхмүүд. Төр засгийн пирамидын орой дээр байсан болоод байгаа хүмүүс. Тэд уулзлаа. Оюутолгойгоос эхлээд Тавантолгой дамжаад орлого ашиг, зарлага үрлэг хүндрэл бэрхшээл гадаад дотоод бодлого юу эсийг яриа аж. Энд Ардын нам, АН хамаагүй. Монгол гэдэг ганц намын төлөөх уулзалт болсон биз! Энэ намын төлөө л бид эвлэлдэн нэгдэх учиртай. Үг яриагаар биш, бүр үзэл бодлоороо биш, зүрх зүрхээрээ эвлэлдэн нэгдэх ёстой. Завь хөмөрлөө гэхэд танайхан ч байхгүй. Манайхан ч байхгүй. Тиймээс танайхантай байж манайхан байна. Манайхантай байж танайхан байна. Пирамид оройгоосоо зөв замдаа орлоо. 2012 оны сонгуулиар АН-ынхан “олуулаа” болноо л гээд байсан. Парламентад олон болсон. Энэ бол туйл биш. Угтаа бүгдээрээ байж л бүтэн болно. Бүтэн байж л хямралыг давна.

Х.Бүрэнтогтох
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл (2)