Уул уурхайн өнөөгийн нөхцөл байдлын талаар салбарын сайд Д.Ганхуяг өнөөдөр танилцууллаа. Энэ оны эхний улирлын байдлаар ДНБ өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар өссөн. Энэ нь 2010 оны дөрөвдүгээр улирлаас хойшхи нэлээд сул үзүүлтэд юм. Эдийн засгийн өсөлтийн эрч саарч буй нь дэлхийн ихэнх орнуудын өсөлтийн дунджаас өндөр байгаа юм. Дэлхийн орнуудын дундаж 3% хүрэхгүй байгаа бөгөөд, зарим орнуудынх хасах үзүүлэлттэй байгааг Д.Ганхуяг сайд онцоллоо.
Эдийн засаг буурахад нүүрсний үнийн уналт болон БНХАУ-ын эрэлт буурч байгаа нь нөлөөлж байгаа. Гэхдээ ирэх саруудад эдийн засаг өсөх хандлагатай байгаа гэж тэрээр хэлэв. Учир нь удахгүй Оюутолгой ХХК энэ жил 300 мянган тн баяжмал борлуулсан тохиолдолд ойролцоогоор 1.0 тэрбум ам долларын орлого олох боломжтой гэнэ. Тиймээс ирэх саруудад нүүрсний олборлолтыг нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлт ажиглагдах болно гэдгийг тэрбээр дуулгалаа.
Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Оюутолгой компанийн экспорт, Чингис бондоор санхүүжигдэх шинэ төслүүдийн цар хүрээгээр манай ДНБ тэлж, улмаар манай улс өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлэгч байр сууриа бататгах бүрэн бололцоотой. Шинэчлэлийн засгийн газар болон баялаг бүтээгчид “хоёр эзний нэг албат” лугаа адил үүрэг гүйцэтгэж байна. Нэг талаас өмнөх засгийн тавьсан өр буюу Оюутолгойгоос авсан 250 сая доллар, Тавантолгойн 350 сая доллар, Эрдэнэтийн 200 сая долларийг барагдуулах, нөгөө талаас улсын төсвийн орлогыг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
Төсвийн алдагдал өнгөрсөн онтой харьцуулахад бага гарсан гэж танилцуулсан Д.Ганхуяг сайд цаашдаа ханшийн савалгаа, экспортын орлогын бууралтаас болж төсөвт ачаалал ирэх хандлага байгааг ч үгүйсгэсэнгүй.
Уул уурхайн салбар өнөөдөр нийт эдийн засгийн 20 хувь, улсын төсвийн 40 хувь мөн түүнчлэн экспортын орлогын 90 хувийг бүрдүүлж байгаа юм. Гэтэл зэс, алт, нүүрс жоншны үнэ дэлхийн зах зээлд буурсан нь Монголын эдийн засагт таагүй байдал үүсгээд удаж байна. Ингэхээр “нийт эдийн засаг хямарч байна” гэж хий сандрахаасаа илүүтэйгээр хэт халсан эдийн засаг аажмаар хөрч, өсөлтийн тогтвортой түвшиндээ эргэн ирж байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж Д.Ганхуяг сайд хэллээ. Дэлхий дээр ч ашигт малтмалын үнэ сүүлийн хоёр жилд буурах хандлагатай байна. Ялангуяа нүүрсний хувьд бараг хоёр дахин унасан. 2011, 2012 оны Монголын эдийн засаг огцом өссөн гол шалтгаан нь нүүрсний үнийн өсөлт Хятад болон олон улсын зах зээлийн өөрчлөлтөөс хамаарсан түр зуурын үзэгдэл байсан гэдгийг тэрээр хэллээ. Тиймээс бодит байдалд тохирсон, зардал хэмнэсэн өрсөлдөх чадварт түшиглэсэн бодлогыг баримтлах аж. Тиймээс хөөсөн өсөлтөнд хоосон найдахаас зайлсхийх нь зүйтэй гэв.
Түүнчлэн 2010-2014 онуудад нийт 4 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байсан Оюутолгойн төсөл ердөө хоёрхон жилийн дотор зургаан тэрбум долларын хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэсэн гэсэн санхүүгийн дүн байдаг. 2012 оны эхний 7 сарын байдлаар манай улс албан ёсоор нийтдээ нэг тонн алт экспортолж, 46 сая долларын орлого олж байсан бол, энэ оны эхний 7 сарын байдлаар 3.4 тонн алт, экспортолж, 143 сая долларын орлого олжээ. Харин зэсний баяжмалын хувьд ихээхэн хэмжээний өсөлтийг үзүүлэх бодит боломжтой аж.
Дэлхийд томоохонд тооцогдох зэс, алтны ордыг эргэлтэд оруулах төслийн ажил амжилттай хэрэгжиж байгаа гэж Д.Ганхуяг сайд хэллээ. Гэсэн хэдий ч шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгаа аж. Тухайлбал манай Засгийн газар, “Рио-Тинто” хоёрын дунд зэсийн баяжмалын экспорттой холбоотойгоор ярилцах, зохицуулах асуудал их байгаа аж. Оюутолгой гэрээндээ дурдсан анхны хөрөнгө оруулалт нь хоёр тэрбум ам.доллар нэмэгдсэн шалтгааныг Монголын Засгийн газар ажлын хэсэг байгуулан шалгаж байгаа юм. Энэхүү хоёр тэрбумын нэмэлт хөрөнгө оруулалт баримтаар тогтоогдохгүй байгаа болохоор шалгалт оруулсан, шалгалтын дүнг УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ. Хэдийгээр “Рио-Тинто” далд уурхайгаа ашиглалтад оруулахад нэлээд хэмжээний зардал гаргахаар болж байгаагаа Монголын Засгийн газарт уламжилсан байна. Уг нь гэрээнд зааснаар бол “Рио-Тинто” далд уурхайнхаа хөрөнгө оруулалтыг үйл аижллагааныхаа ашгаар санхүүжүүлэх ёстой юм байна. Гэтэл дэлхийн зах зээлд зэсийн ханш унаснаас болоод “Рио-Тинто” зээл авах хүсэлтэй байгаагаа Монголын Засгийн газарт уламжилжээ.
Манай өвөг дээдсээс бидэнд үлдээсэн баялаг орд буруугүй. Гагцхүү урьдчилгаа нэртэй зээл авч бодлогогүй тараасан явдалд асуудлыг учиг байна гэж уул уурхайн сайд хэллээ. “Эрдэнэс Тавантолгой” компани өмнөх Засгийн газраас гаргасан буруу шийдвэрээс болж Хятадын төрийн өмчит Чалко компанид тавьсан 350 сая ам.долларын өрнөөс 170 саяыг нь төлөөгүй байгаа юм. Зүүн Цанхиас 4,5 сая, Баруун Цанхиас гурван сая тонн нүүрс олборлож, түүнийгээ зарж энэ ондоо багтаан өрөө төлөхөөр төлөвлөөд байгаа ажээ. Чалкогийн зээлийг төлөөд 200 сая ам.долларыг улсын төсөвт оруулахаар тооцоод байгаа юм. Монгол Улс экспортын хэмжээгээ 2017 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх, Нэг хүнд оногдох ДНБ-нийг 10 мянган ам.долларт хүргэх,Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарахаар болжээ.

Уул уурхайн хөрөнгө оруулалтын байдал /Оюутолгой/

“Эрдэнэс Тавантолгой” –н өрийг төлнө
Манай өвөг дээдсээс бидэнд үлдээсэн баялаг орд буруугүй. Гагцхүү урьдчилгаа нэртэй зээл авч бодлогогүй тараасан явдалд асуудлыг учиг байна гэж уул уурхайн сайд хэллээ. “Эрдэнэс Тавантолгой” компани өмнөх Засгийн газраас гаргасан буруу шийдвэрээс болж Хятадын төрийн өмчит Чалко компанид тавьсан 350 сая ам.долларын өрнөөс 170 саяыг нь төлөөгүй байгаа юм. Зүүн Цанхиас 4,5 сая, Баруун Цанхиас гурван сая тонн нүүрс олборлож, түүнийгээ зарж энэ ондоо багтаан өрөө төлөхөөр төлөвлөөд байгаа ажээ. Чалкогийн зээлийг төлөөд 200 сая ам.долларыг улсын төсөвт оруулахаар тооцоод байгаа юм. Монгол Улс экспортын хэмжээгээ 2017 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх, Нэг хүнд оногдох ДНБ-нийг 10 мянган ам.долларт хүргэх,Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарахаар болжээ.
Тусгай зөвшөөрлийн тоо цөөрчээ
Сүүлийн 20 шахам жил эмх замбараагүй олгогдож ирсэн хайгуулын тусгай зөвшөөрлийг цэгцлэхээр ажиллаж байгаа гэж Д.Ганхуяг сайд хэллээ. Энэ асуудалд Ерөнхийлөгч хүртэл анхаарлаа хандуулсаны үр дүнд эерэг үзүүлэлт гарч байгаа аж. Ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 2005 онд 5913 хүрч, нийт нутаг дэвсгэрийн 44 гаруй хувь нь лицензтэй байсан бол 2013 оны долдугаар сарын байдлаар хайгуулын 2090, ашиглалтын 1274 тусгай зөвшөөрөл болж, нийт нутаг дэвсгэрийн 11 хувьд хүртлээ цөөрчээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)