Дархан-Уул аймагт үйлдвэр, технологийн парк байгуулах асуудал яригдаад олон жил болж байгаа билээ. Тэгвэл энэ долоо хоногт "Технополис дахь инновацийн гурвалжин холбоо: Орон нутгийн захиргаа-Их сургууль-Үйлдвэрийн түншлэл” нэртэй зөвлөгөөн Дархан-Уул аймагт болох гэж байна. УИХ-ын С.Ганбаатарын санаачлан зохион байгуулж буй уг зөвлөгөөнд БНСУ, АНУ, Япон, Тайван, БНХГУ зэрэг орнуудын эрдэмтэд оролцоно.
Зөвлөгөөнөөр үйлдвэр, технологийн паркын үйл ажиллагааг тодорхойлж, үйлдвэрлэлүүдийн уялдаа холбоо, их сургуулиудын эрдэмтдийн саналыг сонсох зорилготой юм.
Дархан-Уул аймагт үйлдвэр, технологийн парк байгуулах шийдвэр 2009 онд гарсан ч ажлын явц удаан байгаа аж. Одоогоор үйлдвэрүүдийн газрыг хуваарилж, урьдчилсан техник үзүүлэлтийг ШУТИС-ын багш нар боловсруулжээ. Мөн Засаг даргын тамгын газарт ч энэ ажлыг хариуцсан нэгж байгуулагдсан байна. Дарханы энэ паркын дэд бүтцийг байгуулахын тулд 28,2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа аж.
Дархан-Уул аймаг нь газар зүйн хувьд хоёр хөрш рүү бүтээгдэхүүн экспортлоход тохиромжтой. Мөн хар төмөрлөг, арьс шир, нефьтийн үйлдвэрийг хөгжүүлэх бааз суурь нь байгаа юм. Улсын хэмжээний их сургуулиудын салбарууд байдаг нь үйлдвэр, технологийн парк байгуулах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Зөвлөгөөн зургаадугаар сарын 13-14-ны өдөр болох бөгөөд энэ үеэр үзэсгэлэн худалдаа, хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдана.
Хэлэлцэх асуудлууд:
• Технополис дахь инновацийн гурвалжин холбоо: Орон нутгийн захиргаа-Их сургууль-Үйлдвэрийн түншлэл
• Бүс нутгийн хөгжилд үйлдвэр технологийн паркийн үр нөлөө
• Энтрепренершип /Мэдлэгийг зах зээлийн эргэлтэнд оруулах
• Үйлдвэр технологийн паркийн удирдлага/менежмент
Санаачлан зохион байгуулагч: УИХ-н гишүүн С.Ганбаатар
Зохион байгуулагчид:
• Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газар;
• Дэлхийн технополисийн холбоо
• “Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэг”;
• “Дархан үйлдвэр технологийн парк” орон нутгийн өмчит компани;
• Шинжлэх ухаан, технологийн их сургууль;