УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийн тухай хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Мэндсайхан үг хэллээ.
Тэрбээр "УИХ өөрөө хууль зөрчиж байна. Төсвийн төслийг Засгийн газарт буцаах ёстой гэж үзэж байна. Өмнөх төсвийн тухай хуулийн дэгээр хэлэлцээд явах нь зүйтэй. Одоо энэ дэгээр явбал Засгийн газрын өргөн барьсан төслийг УИХ өөрсдөө хийж баталж байгаагаас ялгаагүй" гэв.