Төсвийн бүрдэлт тасарч, түүхэндээ байгаагүй гадаад худалдааны алдагдал хүлээсэн манай улс эдийн засгийн эрсдэлтэй гэсэн ангилалд орлоо.
Шинэчлэлийн Засгийн газрын үед улс орны эдийн засгийн асуудал ихээхэн хүндэрч байгааг гэж эдийн засагчид тайлбарлаж эхэллээ. Бензины үнэ хямдарч, зам гүүрийн ажил эрчимтэй хийгдэж буй ч эдийн засаг уруудсаар байна. Эдийн засаг ингэж уруудахад олон хүчин зүйл нөлөөлжээ. Юуны өмнө УИХ-ын хяналтаас гадна Монголбанкны мэдлийн үнэ тогтворжуулалтын олон зуун тэрбум, Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны 600 орчим сая долларын зарцуулалт банк санхүүгийн байгууллагад туйлын хортой тусах гэнэ. Одоохондоо мөнгөтэй юм шиг харагдавч энэ мөнгө дуусаад ирэхээр тараа таниулах бололтой. УИХ-ын хяналтаас гадна асар их мөнгөний зарцуулалт хийх нь буруу гэдгийг олон улсын зөвлөх байгууллагууд манай улсад анхааруулжээ. Ийм агуулгатай албан тоот Засгийн газарт иржээ. Харин уг албан тоот хаа нэг газар дарагдаад байгаа бололтой. Бас сөрөг хүчний зүгээс “Монгол улс 4 төсөвтэй боллоо” гэж шүүмжлээд байгаа юм. Мэдээж УИХ-ын хяналтаас гаднах зарцуулалттай хууль бус шахуу мөнгөний эргэлт нэг өдөр ихээхэн шуугиан тарих магадлал өндөр юм.
Одоогийн байдлаар төсвийн алдагдал ДНБ-ний найман хувьд хүрлээ. Хэрэв Чингис бонд зэрэг УИХ-ын хяналтаас гадуурх мөнгийг нэмбэл төсвийн алдагдал бараг 10 хувьд хүрэх гэнэ. Манай улс 2000 оноос хойш ийм хэмжээний төсвийн алдагдалд орж байгаа аж. Энэ жилийн нэгдүгээр улирлын Сангийн яамны мэдээллийг харж байхад төсвийн бүрдэлт тасарчээ. Сүүлийн жилүүдэд ингэж төсвийн бүрдэлт тасарч байсан түүхгүй. Н.Алтанхуягийг засаг тэргүүлж эхэлснээс хойш манай улс түүхэндээ байгаагүй буюу 3.2 тэрбум ам.долларын гадаад худалдааны алдагдлыг хүлээж эхэлжээ. Одоогийн байдлаар энэ алдагдал улам л нэмэгдэж байна.
Ингэж эдийн засаг огцом унахад Н.Алтанхуягийн улс төрийн болоод эдийн засгийн алдаатай шийдвэрүүд шууд нөлөөлсөн нь гарцаагүй. Сөрөг хүчнээ хэтэрхий ад үзэж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдыг айлгасан. Бас гадны хөрөнгө оруулагчдад таатай хандаагүй. Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон төслүүдийг урагшлуулаагүй. Харин ч хянаж, шалгаж цагдах ажлыг эрчимжүүлсэн. Тавантолгойг хэсэг хугацаанд сул зогсолт хийлгэсэн. Эдгээрийг дагаад гадаад худалдаа буурч, хөрөнгө оруулалт багасчээ. Томоохон хөрөнгө оруулагчдыг гарч явснаар уул уурхайн төслүүд зогсонги байдалд орсон. Түүнийг дагасан худалдаа, үйлчилгээний салбарт ч сөрөг зүйлс ажиглагдах болов.
Өөр нэгэн онцгой зүйл нөлөөлсөн нь хувийн хэвшлийн эхлүүлэх гэж байсан төслүүдийг зогсоож Чингис бондын мөнгөөр хийх болсон шийдэл юм. Энэ нь хөрөнгө оруулагчид болоод хувийн хэвшлийнхнийг болгоомжилоход хүргэжээ. Уг нь нэгэнт хийгдэх гэж байсан төслүүдийг зээл авч төрийн нэрээр далайлгаж хийх буруу юм.
Монголын эдийн засгийн энэ мэт бодит нөхцөлүүдийг ажиглаж байсан олон улсын байгууллагууд манай улсыг эдийн засгийн хувьд “тогтворгүй” ангилалд оруулжээ. Өмнө “тогтвортой, эдийн засгийн эрсдэл багатай” гэсэн зэрэглэлд байсан юм. Нэг жилийн хугацаанд ингэж байр ахисанд хөрөнгө оруулагчид бас л дөлөх шалтгаан болов.
Энэ бүх сөрөг жишээ бол дөнгөж эхлэл бөгөөд ирэх намар эдийн засгийн бодит цохилтууд иргэдэд мэдэрч эхлэх гэнэ. Мөнгө ховордох, юмны үнэ өсөх, банкны систем таагүй болох, ажлын байр багасах, хөрөнгө оруулалт улам буурах, төсөв хүндрэх зэрэг олон шинжээр илэрнэ хэмээн яригдаж байна.

Сэтгэгдэл (3)