Орост найтаахад Монголд ханиад нь хүндэрдэг гэсэн орчин үеийн зүйр үг шатахууны үнэтэй холбоотой яригдсаар өдийг хүрлээ. Харин өчигдөр худалдаанд гарсан “Монгол-93” шатахуун нь Оросын хараат байдлаас гарах анхны алхам боллоо. Оросууд үнээ нэмнэ гэвэл бид монгол шатахуунаа хэрэглэнэ ээ гээд хэлэх үгтэй. Гэхдээ сүр дуулиантай болсон өчигдрийн нээлтийг зурагт, сонингоос олж харсан хүмүүс сэтгэл дундуур байна. Дорнодын газрын тосоор хийсэн, бусад орныг бодвол тээврийн зардал нь хямд гарах Хөх хотод боловсруулсан тул бидний хэрэглэж буй АИ-92-оос арай хямд байна хэмээн эрх баригчид шоу хийсэн ч үр дүн нь иргэдэд яг адил тусч байна. Олон сарын өмнөөс хямд монгол бензинтэй болно гэсэн хүлээлттэй болсон иргэд “Монгол-93”-ыг орос “ах” нарын харамлах шахуу үнээ өсгөж өгдөг бензинтэй адил байсанд сэтгэл дундуур үлдлээ. Анхнаасаа л хямд шатахуунтай болно гэж Засгийн газраас мэдэгдэж байсан ч ачир дээрээ худал байв. Шинэ юм эхлэхэд хараар буддаж болохгүй гэвч, шүүмжилж залруулах асуудал олон байна.
Үнэндээ иргэд хятадад үйлдвэрлэсэн шатахууны чанарт эргэлзэж байна. “Евро-3” стандартаар үйлдвэрлэсэн гэх ч он удаан хэрэглэсэн АИ-92-оос юугаараа илүү гэж? Нэгэнт үнэ нь адилхан тул эх оронч сэтгэлгээ гээд омогшиж л “Монгол-93”-ыг сонгох уу?
Хил, гаалийн татваргүй дээр нь өөрсдийнхөө түүхий эдийг хэрэглэж байгаа. Гэтэл яагаад үнэ нь хямдарсангүй вэ? Ер нь энэ шатахууныг хэн гэгч эрхэм ингэж өндөр үнээр үйлвэрлээд байна вэ? гэдэг сонин. Дорнод аймгийн “Петро Чайна Дачин тамсаг” компанитай манай тал бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн. Энэ гэрээнийхээ дагуу авсан газрын тосоо Хөх хотод боловсруулж байгаа.
Зүйрлэвэл нэг малчин амьд хонио хотод авчирч зарчихаад, түүнтэй ижил ханшаар хонины мах аваад шөл хийж уугаад сууж байх шиг. Манайд өөрсдөө боловсруулах үйлвэргүй тул одоогоор ийм үнээр авахаас өөр “ямар ч арга алга” гэх сайд нарын үгэнд иргэд итгэхгүй байна. Засгийн газар энэ асуултанд хариулт өгөх хэрэгтэй болж байна.
Ямартаа ч олон сар хүлээлт үүсгэсэн “Монгол-93” ирлээ. Даанч хямд үнэтэй байна гэх хүлээлт үүсээд байсан тул Засгийн газрын хийсэн ажил иргэдээс сайн оноо авч чадсангүй. Харин ч шоу хийлээ гэж Н.Алтанхуяг сайдын нэр хүндэд сөргөөр нөлөөлчихлөө. Өглөөнөөс хойш шөнийн 11, 12 цаг хүртэл ажиллаж байгаа гэж ам амандаа шуугилдах сайд нар ажлын цаг нь биш, чанар нь чухал гэдгийг мэддэг баймаар. Одоо бас л хямд ирэх ёстой байсан монгол шатахууны мөнгийг хэн дундаас нь идэв гэдэг хардалт үүсч эхэллээ.

Сэтгэгдэл (11)