Израиль болон ХАМАС-ын хоорондох дайн Ойрхи Дорнодыг хамарч, бүс нутгийн болон дэлхийн гүрнүүдийн сөргөлдөөний ТОМООХОН сэдэв болжээ. Тэр ч бүү хэл ажиглагчдын үзэж буйгаар тэдний хурцадмал харилцаа дайн дэгдээхээр болсон гэв.
Бүс даяар тулалдаан нь нэг талаас Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд, нөгөө талаас АНУ, Израиль болон түүний холбоотнууд хоорондын дайралтаар хязгаарлагдаж байна. Гэвч сүүлийн хэдэн долоо хоногт Иран, АНУ хоёул тулаанд шууд хөндлөнгөөс оролцсон юм. Эндээс тэднийг хоорондын зөрчил шууд маргаан болж хувирах вий гэсэн болгоомжлолыг улам бүр нэмэгдүүлж байна.
Өнөөдрийг АНУ, Иран хоёр бие биетэйгээ шууд сөргөлдөхөөс зайлсхийсээр ирсэн. АНУ Йемен, Сири, Ирак дахь Ираны дэмжлэгтэй бүлэглэл рүү дайрсан бол Ирантай холбоотой бүлэглэлүүд Ирак, Сири дэх Америкийн ажилтнуудыг байга болгосон. Тегеран мөн Ирак, Сири, Пакистан дахь Ираны эсрэг бүлэглэлүүдэд цохилт өгсөн. Пакистан ч мөн хариу цохилт өгчээ.
Лалын Бүгд Найрамдах Улсын хувьд хөрш, харилцаа тааруу улсууддаа АНУ-ын зэвсэгт хүчнийг байрлуулахыг удаан хугацаанд эсэргүүцсээр ирсэн бөгөөд сүүлийн хэдэн арван жил исламист, барууны болон Израилийн эсрэг зэвсэгт хүчний сүлжээг бий болгож, сургаж, санхүүжүүлж, зэвсэглэсэн.
Эдгээр бүлэглэлүүд сүүлийн үед улам ширүүн болж, ялангуяа Йемений Хути босогчид олон улсын амин чухал усан замыг эвдэж, дэлхийн худалдааг сүйтгэж, барууны орнуудыг хөндлөнгөөс оролцоход хүргэв. Мөн 10 дугаар сарын 7-нд Израилийн эсрэг дайн эхлүүлсэн ХАМАС-тай харилцаа холбоо тогтоож, санхүүжүүлэхэд тусалсан нь зөвхөн Иран. Олон жилийн турш Ойрхи Дорнодоос холдохыг хичээсэн АНУ энэ бүс нутагт дахиад л нэрээ цоллуулсаар.
Л.Сайнаа