Мэргэжлийн бокст Монголынхоо нэрийг дуурсгаж буй цөөхөн тамирчдын нэг, МУГТ, “Монгол далайчин” Ч.Цэвээнпүрэвийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Мэргэжлийн боксын дэлхийн аварга Монгол Улсын гавьяат тамирчин Чойжилжавын Цэвээн пүрэв 1992 онд орос сувгаар Майк Тайсоны тулааныг үзээд энэ спортоор хичээллэх хүсэл төрсөн гэдэг. Тэр тулааныг үзсэнээс хойш нэг их удалгүй Г.Оюунболд багштайгаа боксын клуб байгуулжээ. Боксын спортод сонирхолтой залуу байсныг багш нь мэддэг учир дуртай ч зөвшөөрсөн гэдэг. Хамгийн сонирхолтой нь клубийнхээ мишок, рингийг өөрсдийхөө гараар хийж байжээ.
2. Ингээд жилийн дараа залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн гэдэг. Дараа жил нь Азийн АШТ-нд түрүүлж, шилдэг боксчин болсон.
3. Түүний хүүхэд нас Яармагийн дэнж дээр өнгөрсөн. Айхтар зодоонч байгаагүй ч өөрийгөө болон найз нараа хамгаалах чадвартай хүү байжээ. Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар Ч.Цэвээнпүрэв хоёр нэг гудамжны хүүхэд. Тэрэгтэй ус чирж, түлээ хагалж өссөн энэ хоёр эрхмийн туулж өнгөрөөсөн борог амьдрал нь амжилтанд хүрэхэд нөлөөлсөн байх. Өвөл нь Богд уул руу чарга чирж гулгадаг, зун нь Туул голын эрэг дээр загас шүүрдэг хүүхдүүд байжээ.
4. Тэрбээр гадаадын хуучны мөнгөн тэмдэгт цуглуулах хоббитой.
5. Түүнйи бага дүү Бумчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нартай нэг үеийн тамирчин аж. Тухайн үед боксын спорт уналтад орохын зэрэгцээ дүү нь олон багшийн дунд яваад аль ч үгүй хоцорсон гэдэг. Одоо бол хэдэн медаль л байдаг аж. Уг нь ахаасаа илүү амжилт үзүүлэх боломжтой залуу байсан гэнэ. Өдгөө хувиараа бизнес хийж байгаа.
6. Тэрбээр хоёр хүүхэдтэй. Том нь охин, бага нь хүү. Хүү нь аав, ээж, эгчийгээ гурван талд зогсоочихоод дунд нь Брюсли шиг эргэж өшиглөдөг гэсэн. Аавын авъяас өвлөгдөө юм болов уу?
7. Тэрбээр ганц кикбоксчин биш юм шүү. Урлагийн өндөр мэдрэмжтэй. Англид нэг “JNC” продакшн хийсэн нэгэн кинонд тоглосон аж. Дэлгэцэнд дүрээ үлдээжээ. “Харгис монгол” хочтой, рингэнд гарах бүртээ өрсөлдөгчөө хороодог залуугийн дүрд тоглосон гэдэг. Хамгийн сониорхолтой нь тухайн кинонд Жетли болон Холливудын нэрт жүжигчидтэй хамт тоглосон гэсэн шүү.
8. Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын WBC, WBU, WBF холбооны аварга Ч.Цэвээнпүрэв Английн нийслэл Лондонд амьдардаг.
9. Тэрбээр “Шинэ үеийн Монголын мэргэжлийн боксын холбоо”-г багш Г.Оюунболд болон бусад хүнтэй хамтран байгуулсан. Дараагийн тамирчдыг чанартай бэлтгэлтэйгээр гаргаж ирэхийн тулд энэхүү холбоог байгуулсан.
10. Цэвээнпүрэвийн ачаар гадаадад манай улсыг дайчин залуустай гэж үнэлдэг болсон гэж болно. Англи улсад төдийгүй гадныхан түүнийг “Монголын дайчин” хэмээн хочилдог.
11. Анх тэрбээр Г.Оюунболд багшийн удирдлага дор хичээллэхдээ олимпийн алт, мөнгөн медальт Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нартай хамтарч бэлтгэл хийдэг байжээ. Тэр үед Цэвээнпүрэв 23 настай байсан. Харин өдгөө 40 насыг давсан хэдий ч нас ахисан гэж бодолгүй зүтгээд дэлхийн аварга болсон.
12.Түүнийг Англид очоод анх тэмцээн уралдаанд ороход гадны орны тамирчид жаахан басамжлах шинжтэй байсан гэдэг. Тэрбээр “Бэлтгэлийн өрөөнд сууж байхад янз янзаар хараад л. Намайг өлхөн барчихмаар санагдсан юм байлгүй. Би тэдэнд “Хүүхдүүд минь өөрсдийгөө сайн хамгаалаарай. Би нүдээд нүдээд л явчихна шүү”” гэж хэлсэн гэдэг.
13. Англид очсоны дараа буюу 2008-2009 онд түүнийг их хавчсан. Болж өгвөл нутаг буцаачих гээд л. Тэр үед тэрбээр шоу бизнес хөгжсөн БНСУ, Япон руу гаръя ч гэж бодож байсан удаатай санж. Тэгэхээр маш их хавчиж байсан нь тодорхой.
14. Англид 29 настайдаа очиж байжээ. Түүний найз О.Алтанпүрэв энэ улсад мэргэжлийн тулааны шоу зохион байгуулдаг байж. Одоо бол энэ найз нь Монголын кикбокс, тулааны спортын холбооны нарийн бичгийн даргын албыг хашиж байгаа гэнэ. О.Алтанпүрэв бол түүний бахархал, дотны анд.
15. Англид очоод хоёр сарын дараа анхны тэмцээндээ оролцсон гэдэг. Анхных нь тулалдсан тамирчин бол түүнээс туршлага болон бэлтгэл хийсэн байдлаараа илүү нэгэн байж. Гэвч Цэвээнпүрэв хоёрдугаар үедээ хамрыг нь хугалахад бууж өгсөн гэдэг. Улмаар өнөөх тамирчин нь зодог тайлснаа ард түмэндээ зарлажээ. Түүнээс хойш олон алдартай тамирчинг ялж өөрийнхөө орон зайг бий болгосон байна.
16.Шорт, шүдний хамгаалалтаа төрийн далбааныхаа өнгөөр хийлгүүлсэн нь түүний бас нэг имиж гэлтэй.
17. Тэрбээр үнэгэн лоовуузаа дуудлага худалдаагаар зардаг гэдгийг мэдэхгүй хүн гэж ховор биз ээ. 50 фунтээс эхэлж 300 хүрэхээр нь авъя гэсэн хүнд рингнээсээ шидээд өгчихдөг гэнэ.
18. Компаниуд түүнийг “Ямар хувцас хийлгэмээр байна. Хүссэн хувцсаа захиал” гэдэг байна. Хариуд нь “Миний бүх хувцас дээр “Монгол дайчин” (Mongolia Warrior) бичиг байх ёстой. Та нар логогоо тавьж болно” гэхээр дуртай зөвшөөрдөг ажээ.
19. Ч.Цэвээнпүрэв мэргэжлийн боксийн рингэд 41 удаа тоглолт хийж, 36-д нь ялсан юм. Үүнийхээс 24-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авчээ.
20. Цэвээнпүрэв үе үеийн аваргуудын тулааныг их судалдаг. Ямар ч тулаанд тэрбээр хажуугаас, дороос цохилт хийж магадгүй аж. Нэгэн хэвийн байвал өрсөлдөгч нартаа өөрийгөө барьж өгч байгаатай адил гэж үздэг.
21. Түүний мөрөөдөл бол эх орныхоо нэрийг чадах чинээгээрээ өндөрт гаргах аж. Түүнээс биш цол горьдож энэ спортод хөл тавиагүй гэнэ.
22. Хамгийн анх 1996 онд Солонгосын тамирчинтай тулалдаж, наймдугаар үедээ хүнд цохилтоор ялсан. Тэр үед өрсөлдөгчөө судлаагүй байсан гэдэг. Гарын үсэг зураад л рингэнд гарсан аж. Гэтэл 10 гаруй жилийн дараа өнөөх ялагдсан тамирчин нь дэлхийн аварга байсаныг мэджээ.
23.Эртний өвөгчүүд харааны дасгал хийхдээ алсын уулын оройг ширтдэг байсан гэдэг. Тэгвэл Цэвээнпүрэв уул ширтэх боломж байхгүй болохоор метрийн голчтой тойрог харандаа байрлуулаад толгойгоо хөдөлгөлгүй хүүхэн хараагаараа нар зөв, буруу удаан хугацаагаар тойруулж хардаг ажээ. Тэгж нүдээ чилээвэл булчин нь чангардаг байж. Ялангуяа боксчин хүний нүдний булчин чанга байвал нэг их нүдээ цавчаад байдаггүй гэнэ. Ингэж дасгал хийвээс өрсөлдөгчийнхөө цохилтыг сайн харж чаддаг хэмээн тэрбээр бат итгэлтэй байдаг байна. Энэ мэтчилэн ардын эмчилгээний дасгал хийдэг байна.
24. Сингапур Улсын Марина Бэй Сандс амралт зугаа цэнгэлийн төвд IBO буюу Олон улсын боксын байгууллагын хөнгөн жингийн дэлхийн аварга цолны төлөө өрсөлдсөнийг та бүхэн санаж байгаа байх. Харамсалтай нь Индонезийн тамирчин Дауд Чино Иордантай 12 үеийн турш тулалдаж 117-112 , 119-110, 118-110 оноогоор ялагдсан юм.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (15)