Өдөр бүр нэг шил ба түүнээс дээш 100 хувь жимсний шүүс уух нь хүүхэд болон насанд хүрэгчдийн жин нэмэгдэх, архаг өвчлөлд өртөхтэй холбоотой байсан нь шинэ дүн шинжилгээ юм.
“Шүүстэй холбоотой нэг үндсэн асуудал бол тоо хэмжээ юм. Ийм байдлаар жимс хэрэглэх нь тунг хэтрүүлэн хэрэглэж байгаагаас ялгаагүй" гэж Харвардын ТН Чаны Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн тархвар судлал, хоол тэжээлийн профессор, Бостон дахь Харвардын Анагаах ухааны сургуулийн анагаах ухааны профессор, хоол тэжээлийн тэргүүлэх судлаач, доктор Уолтер Виллетт хэлэв.
Тэрбээр мөн "Жишээ нь, бид гурван жүржийг нэг дор идэх тохиолдол бага. Гэвч нэг аяга цэвэр шүүс нь хормын дотор ууж болох гурван жүрж л гэсэн үг. Ганцхан жимсэн дээр жишээ авахад ийм байна. Жимсний шингэн хэрэглээ калорийг ихэсгэж цусан дахь глюкозыг нэмэгдүүлэхэд хүргэдэг" гэж Виллетт дурдав.
Цаг хугацаа өнгөрөх тусам цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь инсулины эсэргүүцэл, бодисын солилцооны синдром, чихрийн шижин, зүрхний өвчин, таргалалт болон бусад архаг өвчинд хүргэдэг гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Судалгааны дүгнэлтүүд нь шууд ойлгоход амар тайлбарлагдах учир нарийн тайлбар хэрэггүй ажээ. Хүүхдийн таргалалт, шүд цоорох өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан судлаачид эцэг эх, асран хамгаалагчдад 1-ээс доош насны хүүхдэд жүүс хэрэглүүлэхгүй байх, 6 хүртэлх настай хүүхдэд өдөрт 4 унц шүүс хэрэглүүлэхийг зөвлөж байна.
Л.Сайнаа