Олон улсын шүүх Израилийг Газын зурваст Палестинчуудын эсрэг геноцид хийсэн хэрэгт буруутгаж байна. 1945 онд байгуулагдсан Олон улсын шударга ёсны шүүх нь НҮБ-ын дээд шүүх бөгөөд НҮБ-ын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж буй улс орнуудын хэргийг хэлэлцдэг. Өмнөд Африк, Израиль нь 1948 оны Геноцидийн конвенцид гарын үсэг зурсан улсууд юм. Энэ нь геноцид хийхгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх үүргийг багтаасан чухал гэрээ байлаа. Энэхүү конвенцид гарын үсэг зурсан улсуудад ОУЖБ-ын харьяаллын эрхийг автоматаар олгодог.
ӨАБНУ Олон улсын шударга ёсны шүүхэд өгсөн 84 хуудас материалдаа Израиль Газын зурваст палестинчуудыг хөнөөж, сэтгэцийн болон бие махбодид нь ноцтой хохирол учруулж, албадан нүүлгэн шилжүүлж, өргөн хэмжээний өлсгөлөнд нэрвэгдүүлж, геноцид үйлдэж байна гэж нотолжээ.
НҮБ-аас геноцид гэдэг нь “үндэсний, угсаатны, арьс өнгө, шашны бүлгийг бүхэлд нь буюу хэсэгчлэн устгах зорилгоор үйлдсэн үйлдэл” гэж тодорхойлсон. НҮБ үүнийг "Холокостын үеэр еврей хүмүүсийг системтэйгээр хөнөөсөн нацистуудын бодлогын хариуд хэсэгчлэн боловсруулсан түүхтэй.
Нидерландын Гааг хотод ажилладаг Олон улсын шүүхийн 15 шүүгчийн бүрэлдэхүүнийг энэ хэрэгт татан оролцуулна. Израилийг Холокостын хохирогч, тэтгэвэрт гарсан Дээд шүүхийн шүүгч, 87 настай Аарон Барак, Өмнөд Африкийг тус улсын дэд ерөнхий шүүгч асан Дикганг Мосенеке төлөөлөн оролцох ажээ.
Өмнөд Африк нотлох баримтуудаа баасан гарагт Израильд танилцуулахаар төлөвлөж байна. Шүүх хурал баасан гарагт дууссаны дараа шүүгчид яаралтай арга хэмжээний талаар шийдвэр гаргах хүртэл хэдэн өдөр эсвэл долоо хоног шаардагдаж магадгүй юм. Израиль шүүхийн дуудлагыг эсэргүүцэх боломжтой бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгохыг мөн хүсч болно.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)