АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама
дахин сонгогдлоо. Дэлхий нийтийн анхаарлыг татсан ерөнхийлөгчийн
сонгуулиас авах 24 сургамжийг хүргэж байна.
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама дахин сонгогдлоо. Дэлхий нийтийн анхаарлыг татсан ерөнхийлөгчийн сонгуулиас авах 24 сургамжийг хүргэж байна.
1. Батлагдсан систем. Өчигдөрхөн болж өнгөрсөн сонгуулийн систем нь 1787 онд анх бий болжээ. Түүнээс хойш өөрчлөгдөөгүй цөөхөн зүйлийн нэг болох “The electoral college system” нь зөвхөн тус улсын онцлогт тохирсон хамгийн найдвартай, баталгаатай систем юм. Тиймээс сонгогчид ямар нэгэн будлиан гарахгүй гэдэгт итгэлтэй байдаг.
2. Шударга систем. Системийн дагуу 55 муж улсыг хүн амын тооноос хамаарч нийт 538 оноогоор үнэлдэг. Өөрөөр хэлбэл санал өгсөн хүний тоогоор мужаар нь ялалтыг өгдөг гэсэн үг. Олон хүнтэй Калифорни мужид 55 сонгололтын төлөөлөгч байна гэж үздэг бол цөөхөн хүн амтай Вэйоминг мужид гурван сонголтын төлөөлөгч байх жишээтэй. Тиймээс санал тоолох ажил эхэлснээс хэн түрүүлж ялсан мужийн тоо нь 270 саналд хүрсэн нь сонгуульд ялах нь ойлгомжтой болдог байна. Энэ системийг хамгийн шударга хэмээн тодорхойлж болох юм.
3. Нарийн тодорхой мөрийн хөтөлбөр. Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшигчид хэзээ ч бүтэхгүй, чадахгүй хоосон амлалт өгдөггүй. Мөрийн хөтөлбөр бол түүнийг сонгох гол түлхүүр байдаг тул өөрийн хөтөлбөртөө улс орныг хамарсан томоохон асуудлыг шийдвэрлэхийг зорьдог байна. Мөн төсөв болон хэрэгжих боломж, арга зам зэргийг маш сайн судалж нарийн тодорхой мөрийн хөтөлбөр гаргасан байдаг. Тэрнээс биш ингээд хэлчихвэл хүмүүс сонгох байх гэсэн маягтай тэгнэ ингэнэ гэсэн бүдэг бадаг мөрийн хөтөлбөр байдаггүй.
4. Мэтгэлцээн. Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс өмнө долоо хоногийн зайтай халз мэтгэлцээнийг гурван удаа явуулдаг. Мэтгэлцээн бүр өөр өөр сэдэвтэй байдаг. Тэр гол сэдвүүдээр мэтгэлцэхдээ нэр дэвшигч ямар бодлого баримтлах, юу хийх зэргээ олон түмэнд ил тод илэрхийлдэг. Мөн нэр дэвшигчийн соёл, чавдар зэрэг нь илүү тодорхой болдог тул иргэдэд саналаа хэнд өгөх вэ гэсэн шийдвэр гаргахад тустахй байдаг аж.
5. Хурд. Дөрвөн жилд нэг удаа буюу өндөр жил бүрийн 11-р сарын эхний мягмар гаригт болдог ерөнхийлөгчийн сонгуульийн санал тоололт маш хурдан. Тус мужийн санал хураалтыг хаасан л бол тоолж эхлээд л дүн нь гарч байсныг та бүхэн үзсэн биз.
6. Ил тод. Сонгуулийн дүн маш ил тод гардаг. Санал тоолсон мужид хэн хэдэн хувиар ялсан гэдэг нь дэлгэцээр харагдаж байдаг. Энэхүү мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд алдахгүй мэдээлдэг бөгөөд ялсан муж зэргийг өнгөөр ялган харуулдаг тул маш тодорхой байдаг байна.
7. Санал тоолох машин. АНУ-ын сонгуулийн үйл явц хэр шударга явагдсаныг сонгуулийн хорооны санал тоолох автомат машин бүрэн хариуцаж байдаг. Тиймээс ямар нэг маргаан хийх боломжгүй юм. Санал тоологч машин үр дүнг шууд гаргадаг байна.
8. Анхан шатны сонгууль. Ерөнхийлөгчийн сонгууль праймеризээс эхэлдэг. Энэ нь улс төрийн намууд хэнийг сонгуульд өрсөлдүүлэх вэ гэдгийг дотроо хэлэлцэж, анхан шатны сонгууль явуулах үйл явц юм. Эхний ээлжинд мужийн намын хурлууд дээр нэрээ дэвшүүлж улмаар шалгарсан нэр дэвшигчид намын бага хурал дээр нам дотроо Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөнө. Жил гаруйн өмнөөс эхэлдэг энэ өрсөлдөөн бүх мужаар тойрох ба хамгийн их санал авсан нэр дэвшигч намынхаа нэрийн өмнөөс АНУ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй болно.
9. Хамтрагч. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь өөрийн дэд ерөнхийлөгчтэй хамт сонгогдон ажилладаг. Сонгогчид ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид хамтад нь санал өгдөг учир хэнийг хамтаргчаар сонгох вэ гэдэгтээ маш сайн анхаардаг. Ялсан хүнтэй хэн хамтрах вэ гэдэг нь олонд танигдсан байдаг. Жорж Бушийн үед дэд ерөнхийлөгч Дик Чэйни байсан бол Барак Обамагийн хувьд Жорж Байден дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
10. Урьдчилсан санал хураалт. Сонгуулийн товлосон өдөр болохоос сар гаруйн өмнө ерөнхийлөгчийн санал хураалт эхэлдэг гэж болно. Учир нь урьдчилсан байдлаар зайнаас саналаа өгөх боломж АНУ-д нээлттэй. Ингэхийн тулд шуудангаар, эсвэл мэйл хаягаар санал хураалтын хуудсыг авч, тусгай зааврын дагуй бөглөөд эргүүлэн илгээх боломж байдаг юм. Америкчууд үүнийг сонгогчийн мөнгө, цагийг хэмнэх ач холбогдолтой гэж үздэг байна. Нөгөө талаас сонгуулийн хэсгийн хороодын ажлыг хөнгөвчилнө гэж үздэг. Тус улсын 50 мужийн 32-т нь хугацаанаас өмнө санал өгөх боломж нээгдсэн байдаг. Мөн нийслэлийн Колумб тойрогт ийм эрх бий. Орегон, Вашингтон зэрэг баруун бүсийн алс мужийн сонгогчид ингэж саналаа өгөх нь элбэг байдаг аж. Урьдчилж саналаа өгөх нь манай улстай ижил хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлж чадахгүй өвчин туссан хүмүүст мөн хамааралтай. Үүнээс гадна сонгуульт өдөр гадаад руу ажлаар явах гэж байгаа хүмүүст ч хамаардаг байна.
11. Тэргүүн хатагтай. Монгол улсын үе үеийн тэргүүн хатагтай нар юу хийж байсныг та санаж байна уу? Тэгвэл АНУ-д ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн эхнэрүүд маш идэвхитэй ажилладаг. Тэд сонгуулийн кампанит ажилд хамт оролцож, үг хэлж, илтгэл тавьдаг.
Мөн сайн дурын ажил хийдэг.
12. Санхүүгийн хэмнэлт. Ерөнхийлөгчийн сонгуульд хандив авах замаар санхүүжилтээ босгодог. Энэ нь улсын төсвийн мөнгийг хэмнээд зогсохгүй ард иргэдийг сонгуульд анхаарах, идэвхитэй оролцуулах үндэс болдог байна. Хандивыг нам, кампанит ажлын баг, нэр дэвшигч гэсэн гурван субъектээр дамжуулан авдаг аж. Намын хувьд энэ жил БНН сард дунджаар 48.4 сая доллар, Ардчилсан нам 20.3 сая доллар цуглуулж байжээ. Харин кампанит ажлын хэсэг хэр их хандив олсныг доорх зураг харуулна.
13. Санхүүгийн зарцуулалт. Өөрсдөө хөдөлмөрлөж, ард иргэдээс цуглуулсан хандив тул түүнийг маш хямгатай зурцуулдаг аж. Харин энэхүү мөнгийг нам эсвэл улсын төсвөөс тодорхой хувийг нь гаргадаг бол хэмнэлт муу байдаг аж.
14. Санхүүгийн тайлан. Нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүгийн тайланг олон түмэнд ил байдаг. Жишээлбэл доорх зурагт нийт олсон мөнгөнөөсөө хэдийг үрсэн, юунд зарцуулсан гэдэг нь маш тодорахой харагдана. Харин манайд ийм зүйл байдаг гэж үү?
15. Дэмжигчид. Урлаг соёлын одод сонгуульд маш идэвхитэй оролцдог. Хэн хэнийг дэмжиж буйгаа олонд зарлаж, түүний төлөө тоглолт хийж хандив босгодог. Ингэснээр ард иргэдийн сонгуулийн идэвхи сайжирдаг байна. Харин манай улсад эсрэгээрээ урлаг соёлын одод нь нэр дэвшигчдээсээ мөнгө авч сонгуулийн сурталчилгаанд дуулж өгдөг.
16. Судалгаа. Сонгуулийн талаарх судалгаа маш олон. Нэр дэвшигчийн рэйтинг, мөрийн хөтөлбөр, сонгогчид зэргийг мэтгэлцээн бүрийн дараа нарийн судална. Маш олон байгууллага энэхүү судалгааг хийж ард түмэнд мэдээлж байдаг. Гол анхаарууштай зүйл нь нэг байгууллагын судалгаа бусдынхтайгаа үр дүн нь их ойрхон байдаг.
17. Цагийн хуваарь. Сонгууль аль мужид хэдэн цагт эхлэх, санал хураалт хэзээ хаах, хэзээ санал тоолж эхлэх, хэзээ дүн нь гарах талааар нарийн мэдээллийг бэлтгэн ард иргэдэд хүргэдэг. Мөн мужийн онцлогийг харгалзан үзэж санал хураах, хаах цаг нь өөр өөр байдаг. Энэхүү мэдээлэл нь сонгогчдод маш хэрэгтэй байдаг юм.
18. Мэдээлэл. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгууль болон нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг сайн цацдаг. Нэр дэвшигч хэн болох, төрснөөс өдий хүртэлх амьдрал, намтар түүх, удам судар гээд энэ хүнийг тодорхойлж болох бүх төрлийн харьцуулсан мэдээллээр ард иргэдийг хангадаг. Мөн сонгуулийн кампанит ажлын үеэр юу болсон, юу хэлсэн зэрэг цаг үеийн мэдээллийг ч алдахгүй. Энэ нь сонгогчдод нэр дэвшигч хэн бэ гэдэг ерөнхий зураглалыг илүү тодорхой болгож өгдөг.
19. Муж. Нэр дэвшигчид олон тооны саналтай болон сонгочдийн сэтгэл зүй хэлбэлзэлтэй муж дээр маш их анхаарал хандуулдаг.
20. Сурталчилгааны хугацаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид бараг жилийн өмнөөс олон түмэнд ил тодоор сурталчилгааны ажлаа эхэлдэг. Эрт эхлэх тусмаа тухайн нам, нэр дэвшигчийн талаар илүү сайн мэдээлэлтэй болдог.
21. Сонгогчид. Америк иргэд тэдний төлөө ажилласан, хийж бүтээсэн хүнийг дахин сонголоо. Тэд сонгуулийн бодитоор хардаг. Нэр дэвшигчдээс мөнгө олохыг хүсдэггүй, хэрэгжих мөрийн хөтөлбөр, хийж чадах хүнийг хардаг.
22. Нэгдэл. Барак Обамагийн хэлсэнчлэн АНУ сонголт хийж нэгдэж чаджээ. Сонгуулийн дүн гасрны дараа хэсэг бүлэг хүмүүс цугларч шударга бус сонгууль хэмээн үймээн гаргах нь үгүй. Харин оронд нь дэмжсэн төлөөлөгчөө гарч ирэхийг хүлээж цугларна. Тэд сонгууль, сонгуулийн шударга системдээ ингэж их итгэдэг байна. Энэ нь америкчуудыг нэгтгэж чаджээ.
23. Ялж, ялагдаж сурах нь. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Митт Ромни олны өмнө гарч ирэхдээ элдэв будлиан болсон гэж унжраагүйг та бүхэн харсан биз. Ялж, ялагдаж сурсан нэр дэвшигчид ийм л байдаг. Харин манай улсад сонгуулийн дүн гарчихсан байхад ч ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тэмцэл үргэлжилсээр байдаг.
24. Улс төрийн соёл. АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон Барак Обамаг олны өмнө гарч ирж ялалтын үгээ хэлэхийг цугласан олон мөн ч удаан хүлээсэн. Харин Барак Обама өрсөлдөгч Митт Ромниг ялагдлын үгээ түрүүлж хэлэхийг хүлээж байв. Митт Ромни өөрийгөө ялагдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л Барак Обама ялснаа хүлээн зөвшөөрнө. Энэ бол улс төрийн соёлыг харуулах тод жишээ билээ.

www.24tsag.mn
Сэтгэгдэл (8)