Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлд тулгамдаж буй асуудлыг дөрвөн хэсэгт хувааж, тэдгээр чиглэлд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хот байгуулагдсны түүхт ойн өдрөөр танилцуулсан билээ. Түүний багийн урт болон богино хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж буй "метро, хурдны замд" тэмүүлсэн төлөвлөгөөг хүргэж байна.
Тулгамдаад буй асуудлыг
-Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах
-Гэр хорооллыг орон сууцжуулах
-Хот төвлөлтийн алдааг засах
-Улаанбаатар форум (бусад) гэж ангилжээ.
Жилийн 1 сар буюу 31 хоногт 717 цагийг түгжрэлд зарцуулж байна гэсэн статистик мэдээлэл байна. Мөн ДНБ-ий 9 хувь буюу 3,8 их наяд төгрөгийг түгжрэлд үрж байна.
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.
Улаанбаатар хотын дугаартай, бүртгэлтэй 720 мянган автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл байна. Энэ тоо жилд дундажаар 50 мянгаар нэмэгддэг гэдгийг холбогдох албанаас мэдээлсэн. Хэдхэн жилийн дараа 1 сая тээврийн хэрэгсэлтэй болох магадлалтай байна.
Хязгааргүй орж ирж буй импортын машиныг хязгаарлах бодлого барихгүйгээр автозамын сүлжээг өргөсгөх, хурдны зам байгуулах, холбоос тойрог замуудыг нэмэх байдлаар бид замын түгжрэлийг шийдэж чадахгүй гэдэгтэй эвлэрэх ёстой. Тиймээс ойрын хугацаанд нийслэлд машины дугаар олголтыг хязгаарлах бодлогыг хуулийн төсөлд тусгасан.
Нийтийн тээврийн хүртээмжийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг гэхэд шийдэхээр төлөвлөсөн. Мөн олон улсын нээлттэй тендер зарлав. Евро стандартын автобусаар 700 орчим парк шинэчлэл хийнэ.
- Гэр хорооллын өндөр дэнжээс иргэд бууж ирэхийн тулд 3-аас доошгүй километр алхах нөхцөл байдалтай байдаг. Үүнийг шийдэхийн тулд дэнжүүдийг автозамаар холбож, богино эргэлтийн дунд оврын автобусаар үйлчилнэ.
- Нийтийн тээврийн зорчих нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлнө. Үүнийг 2024 онд хийж чадвал иргэдийн 50 гаруй хувь нь эл үйлчилгээг сонгох нөхцөл бүрдүүлэх богино хугацааны төлөвлөлтүүдийг хийжээ.
- 12 тойрог замын холбоос бүхий автозамын сүлжээг бий болгох төлөлвийг хийж байна.
Баруун 4 замаас Зүүн 4 зам, 32-ын тойргоос Энхтайванб гүүр хүртэлх бүсийг төлбөртэй бүсээр тогтоохоор бэлтгэл ажлын хангаж буй.
Ирэх жил Улаанбаатар хотод 3 шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлэх зорилготой байна. БНХАУ-тай хамтарч ажиллах талаар ЗГ-ын тэргүүн хоорондын яриа хэлэлцээр амжилттай болсон. Уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, метро, тойрог хурдны зам байгуулах УИХ, Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулна.
Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож байгаа машинууд агаарын бохирдлын хамгийн хүнд элемент болох азотын давхар ислийг ялгаруулдаг. Үүний хамгийн том хохирогч нь хүүхэд. Баянхошуу, Толгойт, Ханын материал, Хайлааст, Чингэлтэй, Зурагт, Таван буудал, Дэнжийг мянга, Долоон буудал хамгийн их утаатай байдаг. Хотын төв хэсэг буюу Их тойруу орчимд автомашинаас ялгардаг азотын давхар ислээр бид амьсгалж байна.
- Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, хогийн бункергүй төлөвлөлтүүд хийгдээд байгаа юм. Гэр хорооллын газрыг цогцоор чөлөөлж, орон сууцны хороолол барина. Азийн хөгжлийн банктай хамтраад 6 дэд төв байгуулна.
- Тулгамдсан асуудлыг хэлэлцдэг форумтай болно.
Дэд төвүүдийг байгуулснаар Улаанбаатарын утаа 22%, авто замын түгжрэл 36.3%-аар буурах тооцооллыг гаргажээ. Дэнжийн мянга, Шархад, Дамбадаржаа, Толгойт дэд төвд айлуудын газар чөлөөлөх, инженерийн шугам татах, авто замын трасс татах ажил эхэлсэн байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)