Оюу толгойн орд, гэрээ, ашгийн талаар монгол хүн бүр ярьдаг гэхэд
хилсдэхгүй биз. Монгол улсын ирээдүйд хамгийн их хамааралтай энэ баялаг ордын талаар танин мэдэхүйн шинжтэй 24 баримтыг хүргэж байна.
Оюу толгойн орд, гэрээ, ашгийн талаар монгол хүн бүр ярьдаг гэхэд хилсдэхгүй биз. Монгол улсын ирээдүйд хамгийн их хамааралтай энэ баялаг ордын талаар танин мэдэхүйн шинжтэй 24 баримтыг хүргэж байна.
1. Дэлхий дахинд уурхайн ашиглалтын бэлтгэл хийж байгаа дэлхийн хамгийн том алт, зэсийн орд бол Оюу Толгой юм. Энэ орд Улаанбаатар хотоос 550 км зайд буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт бий.
2. Оюу Толгойн ордын нөөцийг 2009 оны долдугаар сарын 1-нд 6.45 тэрбум тонн хүдэртэй, 45 сая тонн зэстэй, 1838 тонн алт, 157 мянган тонн молебдин, 12 мянга 49 тонн мөнгөний нөөцтэй гэж баталсан.
3. Айванхоу Майнз компани вэб хуудсандаа Оюу Толгой ордыг 79 тэрбум паунд зэс, 45 сая унци алтны нөөцтэй бөгөөд одоо байгаа нөөцийг ил болон далд уурхайн олборлолтоор 60 жил ашиглах боломжтой гэж танилцуулсан байдаг.
4. Оюу Толгой ордын нөөцийг үр ашигтай нөөц, тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц гэж хоёр ангилсан. Үр ашигтай нөөцийг 2,6 тэрбум тонн хүдэр, 25.3 сая тонн зэс, 1028 тонн алт, 81 мянга 600 тонн молибден, 6 мянга 145 тонн мөнгөний нөөцтэй гэж баталсан. Тодорхой нөхцөлд үр ашигтай нөөцийг 3.7 тэрбум тонн хүдэр, 19.6 сая тонн зэс, 810 тонн алт, 75 мянга 500 тонн молибден, 5.905 тонн мөнгөний нөөцтэй гэж батлаад байна.
5. ЗХУ-ын геологчид Оюу Толгойг эхэлж нээсэн түүхтэй. Тодруулбал, уг ордоос 1958 онд эртний малтмалаас зэстэй дээж авч судалсан байна. Улмаар 1972, 1983 онд хүдэржилт байгаа эсэхийг тэмдэглэсэн аж.
6. Харин Оюу Толгойн ордод 1997-1999 оны хооронд Австралийн "Би Эйч Пи" компани хайгуулын тусгай зөвшөөрөл авч анхны өрөмдлөг хийж, орд хүдэржилтийн ерөнхий чиг тогтоосон юм.
7. Айванхоу Майнз компани нь 2000 онд Оюутолгойн ордыг 100 хувь ашиглах эрхийг Монголд хамгийн анх хайгуулын зөвшөөрөл авч байсан гадаадын компани болох Би-Эйч-Пи Минералсаас авчээ.
8. Монголын төдийгүй дэлхийн анхаарлыг татаж байгаа Оюутолгой ордыг эзэмших эрхтэй компаниар монголчууд Айванхоу Майнз, түүний хамтрагч Рио Тинто компанийг сонгосон.
9. Айванхоу Майнз компанитай хамтран ажиллаж байсан Рио Тинто компани 2010 оноос Оюу Толгой төслийг удирдаж эхэлсэн. Тус компани нь Айванхоу Майнзын хувьцааны 48.5 хувийг эзэмшдэг байна.
10. Хэрэв уурхайн үйл ажиллагаа эхэлвэл тус ордоос жилдээ 450 000 тонн зэс, 330 000 унци алт үйлдвэрлэх төлөвлөгөөг гэрээнд тусгажээ.
11. 2009 оны 10 дугаар сарын 9-нд Монгол улсын засгийн газрын гишүүдийн баталсан “Оюу Толгойн гэрээ” нь монголчуудын хамгийн их анхаарал тавьдаг уул уурхайн баримт бичиг болоод байна.
12. "Оюу Толгойн гэрээ" гэх баримт бичиг нь оршил хэсэг, 16 бvлэг, 172 хэсэг, давхардсан тоогоор 273 заалттай, дөрвөн хавсралт бүхий нүсэр төсөл аж.
13. Монгол улсын Засгийн газар нь ямар нэгэн санхүүгийн эрсдэл хүлээхгүйгээр Оюу Толгой төслийн нийт ашгийн 71 хүртэлх хувийг авна гэж Олон улсын валютын сангаас мэдээлж байгаа. Энэ ашиг нь татвар, рояалти, төлбөр, ногдол ашиг хэлбэрээр байх аж.
14. Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш манай улсад 1 058 226 585 000/1,05 их наяд/ төгрөгийг татвар, төлбөр, урьдчилгаа хэлбэрээр төлсөн гэдгээ Оюутолгой зарлаж байна. Үүнийг маш бага хэмээн иргэд үзэж байгаа аж.
15. Одоогоор Оюу Толгойн 34 хувийг монголчууд эзэлж байгаа бол хөрөнгө оруулагч Айванхоу майнз компани 66 хувийг эзэмшдэг. Гэрээнд тусгаснаар бид 31 жилийн дараа 16 хувийг эргүүлэн авах боломжтой аж.
16. Дэлхийн тэргүүлэх эдийн засагчдын нэг доктор Брайн Фишерийн хийсэн эдийн засгийн загварчилсан судалгааны дүнгээс үзэхэд Оюу Толгой төсөл дангаараа 2017 он гэхэд Монгол Улсын эдийн засгийг 35%-иар өсгөх юм байна.
17. Тодруулбал 2020 он гэхэд монголчуудын өнөөдөр авч байгаа бодит цалингийн хэмжээ 30 гаруй хувиар нэмэгдсэн байх тооцооллыг мэргэжилтнүүд боловсруулжээ.
18. Уурхайн олборлолтын ажил эхлэхэд нийт ажилчдын 75 хүртэлх хувь нь монголчууд байхаар гэрээнд заасан. Одоогийн байдлаар Оюу Толгой компанид нийт 9250 монгол иргэн ажиллаж байгаа баримт бий.
19. Оюу Толгой компаний нэг хэсэг болж ажилд орох хүсэлтэй монгол иргэн цөөнгүй бий.
20. 2013 онд Оюу Толгой уурхай ашиглалтад орох ба түүнээс өмнөх бэлтгэл ажилд зарцуулах хөрөнгө оруулалт нь зургаан тэрбум ам.доллар буюу 7.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.
21. Төлөвлөгөө ёсоор энэ оны гуравдугаар улиралд анхны хүдэр баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод байгаа. Бутлуур машиныг ажиллуулж эхэлснээр энэ үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлжээ.
22. Оюу Толгойн баялгийг далд уурхайн аргаар олборлоно. Энэ нь газрын гүний чулуулаг, хүдрийн доороос нураах технологи бөгөөд хүдрийг газрын гадарга руу зөөж боловсруулах юм байна.
23. Төслийн фэйсбүүк хуудас нь Монголдоо хамгийн олон дагагчтай буюу 50 922 хүнд таалагдсан хуудас юм.
24. 2012 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшигч, өрсөлдөгчдийн ихэнх нь сурталчилгаа болгож тавьсан асуудал нь Оюу Толгойгоос монголчуудын эзлэх хувийг нэмэгдүүлэх тухай байсан.

www.24tsag.mn
Сэтгэгдэл (11)