Монгол нутаг бол төв Азийн газар хөдлөлтийн идэвхитэй бүсд хамаардаг нутаг. Ялангуяа Улаанбаатар хотод хүн амын нягтаршил ихтэй, тэсвэргүй байшин барилга олон. Төрийн томчууд нь суудаг Засгийн газрын ордон, баячуудын амьдардаг Их тэнгэрийн ам нь хүртэл газар хөдлөлтөнд хамгийн тэсвэргүйд тооцогддог. Монголд өмнө нь хүний амь эрсэдсэн хэд хэдэн газар хөдлөлт болж байжээ.
1. Хамгийн анх 13-р зууны үед Монголд газар хөдөлсөн тухай тэмдэглэлийг Чингис хааны бичгийн хүмүүс үлдээжээ. “Уулнаа улайдсан хайлмал чулуу оргилон гарч, гал халуун шингэн чулуу бялхан урсаад асар их гал түймэр , утаа униар бүрхэв” гэсэн байдаг.
2. 1903 онд газар хөдлөн Зүүн сайхан уулын урд өвөр хэпэн арван км газар хагарч, Балгасны хэмээх хийд нуран унажээ.
3. 1905 оны 7-р сарын 9-нд могой жилийн зун манай орны баруун хойд этгээд Хангай салбар Хан-Хөхий , Булнайн нуруун газар асар их хөдөлжээ. Энэ үеэр газар маш их хагаран хүн мал, орон хүрэ ихэд сүйрсэн байна. Хан хөхий нурууны баруун хойно, Хангилцаг голын хөндий Хан хөхийн ар, Өвгө овоо гэдэг газар арван хэдтэй хүү хариулж явсан бүх хонь, нохойн хамт тэр их хагаралд өртөн унаж үрэгджээ.
4. 1957 оны 12 сарын 4-ны 11 цаг 38 минутанд 12 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Говь-Алтайн нурууны ноёр оргил Их Богод, Бахар уул, Бага Богд, Арц Богд ууланд голлон умард өргөргийн 45 градус, дорнод уртрагийн 100 градусын солбилолд гадаад голомт нь тохиолдсон газар асар хүчтэ й хөдөлж асар их газар хагарсчээ. Газар хөдлөлтийн доргио үр Монгол даяар тархсан.
5. Энэ үеэр шулуунаар 400 км урт шулуун харархай үүсчээ. Их Богдын арын гол хагархай нь Орог нуурын орд, Зэргэлээ гэдэг хамар толгодын ар хормойн 2607 м Жаран богд гэдэг галт уул, 2503 м Дулаан богдын араар, Монголын хоолойн урд ар, Бага богдын ар хормойгоор замнан Өвөрхангайн Зүүн Богд сумаас зүүнээ орших Өлзийм хошуу өнгрөтөл хагарсан.
6. Улаанбаатар хот болон ойр орчмын бүс нутагт 1995-2003 оны хооронд 50 орчим газар хөдлөлт болж байв.
7. 2005 оны дөрөвдүгээр сараас дээрх тоо хэд дахин нэмэгдэж, 550 орчимд хүрчээ.
8. Улаанбаатар хотын орчимд газар хагарлын дөрвөн цэг бий.
9. Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгал, Ханхын районд 1950 оны 4 дүгээр сарын 5-ны шөнийн 3 цагт хүнд мэдэгдэхүйц хэмжээний газар хөдлөлт болсон тухай иргэн, Даш ийнхүү мэдээлсэн байдаг. ”Газар хөдлөлт нь 10 минут шахам үргэлжилж анхандаа ширүүвтэр цохилт болж цааш аажмаар замхарсан болно. Аймгийн төв Мөрөнд зайлах хөдөлгөөн болж унтагчдын дотроос сэргэг нойртой хүмүүс сэрсэн ба байшингийн хаалга аяндаа нээгдэж, авдар, ширээ, цоож чимээ гарган хөдөлж байсан. Ханхын районд үүнээс бүр ч хүчтэй цохилт болж унтаж байсан зарим нэгэн хүмүүс орноос унасан ба өвөртөлж байсан хүүхдээ унагасан байна. Тос хайлуулдаг машин дундуураа хагарч түүнд капитал засвар хийх болжээ.
10. 20-р зуун гарсаар манай улсад 8 магнитудаас дээш хүчтэй 4 газар хөдлөлт, 7-гоос дээш магнитудын хүчтэй 6 газар хөдлөлт бүртгэгджээ.
11. Хамгийн сүүлд 1967 онд Улаанбаатар хотоос 400 км-ийн зайтай Булган аймгийн Могод суманд 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь нийслэлд 6-7 баллаар мэдрэгдсэн байна. Энэхүү газар хөдлөлтийн улмаас Могод суманд 42 км-ийн урт хагарал үүссэн гэдэг.
12. Булганы Могодыг нийслэлтэй хамгийн ойрхон газар хөдлөлтийн голомт гэж үздэг байсан бол сүүлийн үед Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн сумын хавь орчимд бас нэгэн газар хөдлөлтийн голомт идэвхжиж эхэлсэн байна. Дэрэнгийн бүс нутаг газар хөдлөлтийн идэвхжилт өндөртэйд тооцогддог. Учир нь тэнд газар хөдлөлтийн томоохон хагарлын систем тогтсон байдаг гэнэ.
14. Улаанбаатар хот болон түүний орчмын газар хөдлөлийн идэвхжилт Монголын баруун бүс нутагтай харьцуулахад харьцангуй бага боловч Улаанбаатарын баруун тал, Сонгино-Сонсголонгийн бүс нутагт 2005 оноос сулавтар хүчтэй газар хөдлөлт ажиглагдах болжээ.
15. Энэ идэвхжилт нэмэгдвэл 4.5, 5 магнитудтай газар хөдлөлт болох магадлалтай гэж үздэг аж.
16. Одон орон, геофизикийн судалгааны төвийн ахлагч Ц.Батсайхан муугаар бодоход есөн баллын газар хөдлөлт болоход хотын барилгын 95 хувь нь нурна. Найман баллын газар хөдлөлт болвол [гэмтэл] 70 гаруй хувьтай [байна] гэсэн тооцоо гаргажээ.
17. Улаанбаатар хотын хэмжээнд ямар ч тэсвэргүй, 6-7 баллын газар хөдлөлтөд хамгийн түрүүнд нурах 263 барилга байгаа нь тогтоогдсон. Ихэнх нь 1950, 1960-аад оны үеийн орон сууцны барилгууд. Тоосгоор хийгдсэн хийц загвар нь бат бөх мэт боловч суурийг нь газар хөдлөлтийн чичирхийлэлд тооцож хийгээгүй.
18. Энэ 263 барилгаас Сонгинохайрхан дүүрэгт 19, Хан-Уулд 69, Баянзүрх дүүрэгт 25, Баянголд 29, Чингэлтэйд 54, Сүхбаатарт 65 барилга байна.
19. Тєрийн ордон, Дулааны гурав, дөрөвдvгээр цахилгаан станцын барилга байгууламжууд, Цахилгаан холбооны барилга, хvн ам олноор цуглардаг vзвэр vйлчилгээний газар буюу Дуурь бvжгийн болон Драмын эрдмийн театр, цирк, Улсын клиникийн эмнэлэг, сургууль зэрэг газруудын барилга байгууламж газар хєдлєлийн тэсвэргvй гэсэн дvгнэлт гарсан.
20. Хамгийн сүүлд Байгалийн түүхийн музейн барилга газар хөдлөлтөд тэсхээргүй болсон гэх асуудлыш нийслэлийн удирдлагууд ярилцаж байна.
21. Газар хөдлөхөд уулын ам хамгийн аюултай байдаг. Тиймээс Монголын хамгийн баян эрхмүүд амьдардаг Их тэнгэрийн амыг хаан магадлал өндөр байдаг. Тэнд баригдаж байгаа байшин барилгууд үнэтэй, чанартай байлаа ч газар хөдлөлтийн хүч их мэдрэгдэх юм.
22. Судлаачид Улаанбаатар хотод хамгийн аюулгүй газар нь хүүхдийн цэцэрлэгийн талбай гэжээ. Гэтэл сүүлийн жилүүдэд хүүхдийн талбайн оронд барилга баригдаж, тоо нь багассаар байгаа билээ.
23. Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжилийг хянах станцыг 1957 онд байгуулжээ. Ийм станц одоо 15 байдаг.
24. Нийслэлийн нутаг дэвсгэр болох төмөр замын Эмээлт өртөөний дагуу газрын урт хагарал явагддаг. Энэ хагарал явсаар Төв нисэх буудлын ойролцоо оргих Өлзийт хороо хүртэл үргэлжилдэг. Мөн Хустайн нуруу, Таан толгойн цэргийн бөөз зэргийн дамнасан 50 орчим км үргэлжилдэг газрын хагархай байдаг.
24tsag.mn
Сэтгэгдэл (56)