Монголын эзэнт гүрний анхны нийслэл Хархорум хотын тухай 3D байдлаар тайлбарлан танилцуулсан бичлэгийг толилуулж байна. Герман, Монголын эрдэмтдийн хамтарсан баг 2000 онд эхлүүлсэн малтлагын ажлын үр дүнг уг бичлэгт онцгойлон харуулжээ. Тус хамтарсан багийн малтлага нь “Их Танхим” буюу Түмэн амгалант орд баригдсан дэнж дээр төвлөрчээ. Археологийн олдворыг үнэлсний дараагаар “Түмэн амгалант орд” нь буддын сүм байжээ гэсэн дүгнэлт хүргэсэн байдаг. Түмэн амгалант орд нь төвөд архитектурын нөлөөлөл болох мандала зарчмын дагуу баригдсан гэдгийг барилгын шав тавьсан байдлаас тодорхой харагдаж буйг эрдэмтэд тайлбарлаж буй юм.
Анх YIII зууны үед суурь нь тавигдсан (Каракорум, дараа нь Хархорум, эдүгээ Хархорин гэж дуудагдаж буй) тус хотод XIII зууны үед Хэрэйдийн Ван хан төвлөн сууж, түүний дараа Чингис хаан улсынхаа нийслэл болгон төвлөрүүлж, хожим Өгөөдэй хаан (1235 оноос) хотыг өргөтгөн байгуулж гадуур нь хэрэм бариулсан гэдэг.
Герман улсын доктор Christina Franken-аар удирдуулсан Artefacts Berlin , Kommission für Archäologie Außereuropäischer Kulturen (KAAK), Бонн хотод байрлах Deutsches Archäologisches Institut (DAI-ын хамтын бүтээл болох Хархорум хотод хийсэн малтлагын үр дүнгээс сэргээн төсөөлөн хийсэн визуаль бичлэгийг сонирхоно уу.