6000 орчим жилийн настай дэлхийн хамгийн эртний дарс Сицили арлаас олджээ. Энэ тухай баасан гарагт “ANSA” агентлаг “Microchemical Journal” сэтгүүлийн өгүүллийг иш татан мэдээллээ.
Флоридын их сургуулийн археологч Дэвид Танази тэргүүтэй хэсэг эрдэмтэд Агрижентод орших агуйд байсан том шавар вааран дотор дарсны ул мөр байгааг илрүүлжээ.
Ингэснээр, өнөө болтол хүрэл зэвсгийн үеэс дарс үүссэн гэх хугацааг дахиад хоёр мянган жилээр урагшлуулж, зэс чулуун зэвсгийн үед Апеннин-д дарс түгээмэл хэрэглэж байсныг тогтоож чаджээ. Уг савны хананд химийн шинжилгээ хийснээр, дотор нь хадгалагдаж байсан дарс нь МЭӨ дөрвөн мянган жилд хамаарч байгаа болохыг тогтоож чаджээ. Уг саван дотор чухамхүү дарс хадгалагдаж байсан гэдгийг иссэн усан үзмэнд голчлон агуулагддаг химийн элементүүд илэрснээр баталжээ.
Эртний Ромчууд болон төв Италид амьдарч байсан этруск-үүд усан үзмийн тариалан эрхэлдэг байсан ба тэд чанар, амтаараа орчин үеийн дарснаас эрс ялгаатай дарсыг хийдэг байжээ. Уг дарс нь хавьгүй хатуу байдаг төдийгүй уг дарсанд зөгийн бал, гаа нэмэх нь цөөнгүй байдаг байжээ.
О.Барс
Сэтгэгдэл (1)