Монгол Улс: Цагаан уул цэцэг
Үхэшгүй мөнхийн билэгдэл болсон Цагаан уул цэцэг нь дэлхийн хамгийн ховор цэцэгсийн нэг юм.
Манай орны тал, хээр, хангайд хаа саагүй элбэг ургадаг энэ цэцгийг Монголчууд ашид мөнхийн хэмээн билэгшээдэг. Энэ цэцэг нь 7-9 дүгээр сард ургадаг ба 5-6 жижиг од хэлбэрийн үсэрхэг бүрхүүл бүхий дэлбээтэй юм.
Орос Улс: Балжингарав
Балжингарав цэцгийг өөрөөр алтантовч гэж нэрлэх нь бий. Орос улсын үндэсний бэлэгдэл болсон балжингарав цэцэг нь цагаан өнгөтэй, шар голтой цэцэг юм. Жил бүрийн долоодугаар сарын 8-ныг "Балжингаравын өдөр" хэмээн нэрлэж гэр бүлийн баяр болгон тэмдэглэдэг аж.
Япон Улс: Сакура
Олон зууны турш Сакура нь Японы ард түмний гол бэлгэ тэмдэг болж ирсэн. Сакура цэцэглэх үеэр Япон улс яг л үлгэрийн орон мэт болж хувирдаг. Энэхүү анхилуун үнэртэй цэцэг нь хаврын хэдхэн хоногт дэлбээлдэг.
Олон зууны турш Сакура нь Японы ард түмний гол бэлгэ тэмдэг болж ирсэн. Сакура цэцэглэх үеэр Япон улс яг л үлгэрийн орон мэт болж хувирдаг. Энэхүү анхилуун үнэртэй цэцэг нь хаврын хэдхэн хоногт дэлбээлдэг.
Франц Улс: Яргуй
Франц улсын бэлэгдэл цэцэг бол яргуй. Хаврын цас ханзраагүй байхад хамгийн түрүүнд ургадаг хүйтэнд тэсвэртэй цэцэг бол яргуй юм.
Тиймээс Европууд яргуйг итгэл найдварын бэлэгдэл гэж үздэг. Энэ цэцэг хөх цэнхэр, цагаан өнгөтэй, 12-18 төрөл байдаг.
Хятад Улс: Цээнэ
Хятадууд бат журмын бэлэгдэл болгон цээнэ цэцгийг бэлэгшээж үздэг. Гоёмсог өнгө, тансаг үнэрээрээ бусдын анхаарлыг татдаг. Цээнэ цэцгийг Хятадууд баярын ширээ чимэглэж, хүндэт зочиндоо бэлэглэдэг.
АНУ: Улаан сарнай
Сарнай цэцгийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй биз. Хайрын бэлэг тэмдэг гэгддэг улаан сарнай нь АНУ-ын үндэсний цэцэг юм.
Өмнөд Солонгос Улс: Шароны сарнай
Шароны сарнай нь Өмнөд Солонгос Улсын үндэсний цэцэг юм. Шароны сарнай хэмээх энэ цэцэг жил бүрийн 7-10 дугаар сард дэлбээлдэг. Энэ цэцгийн нэр Солонгос хэлнээ үхэшгүй мөнх гэсэн утгыг агуулдаг.
Энэтхэг Улс: Бадамлянхуа
Энэтхэг улсын бэлэгдэл Бадамлянхуа цэцэг нь халуун оронд ургадаг цэцэг. Нуур цөөрөм, намхавтар газрын усны мандал дээр хөвж ургадаг.
Бадамлянхуа цэцэг дэлгэрэх үед усны эвгүй үнэр дарагддаг аж. Тиймээс Энэтхэгчүүд энэ цэцгийг ертөнцийн ариун сайхны манлай хэмээн үзэж бэлэгшээж иржээ.
Сэтгэгдэл (1)