”Маамуу нааш ир” дуу 56 нас хүрлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ая, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу энэ жил 56 нас хүрч байна. Ч.Лхамсүрэн 1956 онд ОХУ-д сурч байхдаа Д.Лувсаншаравт 10 гаруй шүлэгтээ ая хийлгэхээр өгчээ. Харин нэрт хөгжмийн зохиолч ”Маамуу нааш ир” дууны аяыг зургаан настай охин Халиунсүрэнгийнхээ амандаа дуулсан содон аялгуугаар санаа авч бүтээсэн гэнэ. Тэр ч утгаараа “Маамуу нааш ир” дууны зохиогч нь нь би биш охин маань юм шүү дээ хэмээн дурссан байдаг.
Сэтгэгдэл (8)