Дэлхийд алдартай стриймер IShowSpeed өнгөрсөн сард өөрийн сошиал хаягууд дээрээ БНХАУ болон Монгол Улсад аялж, стрийм хийнэ гэдгээ мэдэгдсэн бичлэг байрлуулсан байна. “Хятад, би очиж байна шүү” гэсэн тайлбартай тэрхүү бичлэгийн төгсгөлд “IShowSpeed Азийн аялал, Хятад, Монгол” гэсэн бичиг байсан юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын төв талбай дээр дээл, хантаазтай IRL стрийм хийв. Түүнээс онцлох фотог хүргэж байна.
“Social Blade” сайтаас харвал тэр Youtube дээр 36.8 сая захиалагчтай, бичлэгүүд нь 3.6 тэрбум хандалт авсан байна. Харин Instagram дээр IShowSpeed 29.9 сая, Facebook дээр 2.6 сая, Twitch дээр 382 мянган дагагчтай юм.